Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Эх оронч Дадидо

Эх оронч үзэл гэж чухам юу юм бэ бүү мэд.  Ярьвал төгсөшгүй юм болно.  Би лав хувьдаа өөрийгөө эх оронч гэж бодоод байгаашд.  Наадам болохоор алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж салхи татуулан давхих төмөр хүлэг байтугай дугуй ч байхгүй.  Цагаан сараар өмсөх дээл энэ тэр байхгүй ээ байхгүй.  Ер нь ядуу л даа.  Ш.Гүрбазар гуайн "Би монголоороо гоёдог" шүлэгт гардаг эдийн болон эдийн бус зүйлсээс зарим зүйл нь айхавтар дутаад байна.  Намрын дунд сарын 17 нд гоёх амрагын харц нь ч надад байхгүй гээд боддоо.  Гэтэл 29 дөхөж байдаг.  Ямар вэ дээ.  Хорвоо чи нээрээ...За за одоо хадуурах гэж байна.    
Гэхдээ би өдөр болгон л монголоороо гоёдог.  Үүгээрээ ч бас бахархаж явдаг.  Цайны хоёр гурван цамц, хоёр гадуур хүрэм минь дандаа л made in mongolia.  Оймснууд мэдээж янмал.  Алдчихсан л болохоос могул сонор гар утсыг үнэнчээр хэрэглэж явсаан.  Гэсэнч гэсэн монгол хүн утсыг минь хэрэглэж байгаа гэдэгт итгэж байгаа.  Яг мартах гэж байна.  Хэрэглэж байгаа хүнд бор цүнх маань бас л нүнжигтэй шүү/маадэ ин монголиа/.  Түлхүүрийн гэр, түрийвч гээд явбал байнаа байна.  Ингэхээр хэн намайг монголоороо гоёогүй гэхийн аайн.  
Хэдэн жилийн өмнө садангийн ах, эгч хоёр маань 00 цаасны үйлдвэр байгуулж, борлуулах гэж нилээд зүтгэл болж байсныг мэднэ.  Яагаад ч юм дэлгүүрт 00 цаас авах гээд орохоор монголын цаас руу л гар явдаг.  Тэр хоёр шиг минь олон монгол хүн үүний ард байгаа гэж бодогдоод байдаг юм.  Хүнс бол мэдээж.  KFC энэ тэрээс илүүтэй сүүлийн 6 жил фэн нь болоод байгаа багшийн дээдийн "Өгөөж" цайны газар луу л алхана шүү дээ.  Лав л гал тогоонд нь 5 монгол бүсгүй ажилладаг юм билээ.  Орлого нь АНУ руу шилждэггүй байх гэж боджийнэ.  Яааг одоо ширээн доор монголд үйлдвэрлэсэн принтерын хор хэвтэж байна.   
За би нэг иймэрхүү л хүн



бичсэн: dadido | төрөл: 2014-12-11 өдөр 17:28
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Монголд үйлдвэрлэсэн хор гэж хаана байна вэ? Хар хор уу? Өнгөт байна уу?
Бичсэн: Ёндон-Од (зочин) 18:35, 2014-12-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax