Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Залхуу

Хашаандаа хоолоо идэнгээ уулын орой ширтэж суух нь жаргал юм даа.  Бороо хур, газрын гарц, сонгууль, өнөө маргааш алс хэтийн амьдрал гээд олон л юм бодогдоно.  Өсгий жоохон эмзэг байгааг ч хэлэх үү босохоосоо заримдаа төвөгшөөнө.  Худаг руу усанд явах хооронд айлуудын хашааг харахад гоц гойд өөрчлөгдсөн юм ер алга.  Газрын овон товонгоос болж түжигнэх канистрийн чимээ, гудамжны цаана хааз авч байгаа машины дуу хоёроос өөр юм үл дуулдана.  Яг энэ мөчид дотор газрын хүмүүсийн тухай сүрхий юм бодогдлоо.  
Бууц.  Гудамжинд байжил байдаг тэр бууцны овоолго хэдэн жил ч юм байжил байгаа.  Хог биш учраас хогны машин тоож ачихгүй.  Байсаар л.  Ажлын шаардлагаар хотын захын хороолол руу явах зуур автобус, унааны цонхоор айлуудын хашаанаас өөр юм үл үзэгдэнэ.  Сайхан тохижилт, цэцэрлэгтэй цэмцгэр хашаа ер нь ховор доо.  Хашаа нь зэрлэгээр дүүрч, хашааны буланд элдэв зүйл хөглөрөх нь элбэг.  Нэг айлыг лав мэдэх юм.  Хашаан доторх нурсан барилгын хог нь лав л жил боллоо.  Ажаад байхад дэлгүүр, приус, портертой под хийсэн айл.  Сайлахаасаа муулах нь илүүтэй дотор газрын хүмүүс бидний оронд байсан бол яах байсан бол гэж бодогдоно.  Лав л хашаагаа зэрлэгээр дүүргэж, үнэгүй бордоо бууцыг гудамжинд хаяхгүй л байх.  Улсаараа залхуу хүмүүс юм даа бид.  Би ч тэдний нэг.  Харин та?

бичсэн: dadido | төрөл: 2016-05-21 өдөр 21:18
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax