Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

бүсгүйчүүд...

    Зун нэг хэсэг охид бүсгүйчүүд зүрх зогсоочих гээд хэцүү л байлаа.  Намар болсон чинь арай тайвширч л байна.  Гоо сайхан л гэж тэр байх даа.  Монгол охид бүсгүйчүүд маань юутай ч ямар ч үндэстний өмнө нүүр бардам юм даа.  Зун Тэрэлжийн амралтанд автобус дүүрэн охидууд жуулчид дээр буудаг энэ тэр гэсэн яриа байдаг л юм.  Гэхдээ тэд нараар бүгдийг нь төлөөлүүлэх нь утгагүй асуудал.  Үнэнээр бичвэл эрчүүд эхнэрээ хардаж, "эмс садарлавал улс үндэстэн мөхнө" гээд байдаг мөртөө өөр хүүхэн рүү гүйгээд л.  Садарлаагүй биш юу юм бөө мэд.  Би энэ талаар олон эртэй ярихад далд утгаараа "эр хүн тэгэх эрхтэй" ухааны юм хэлдэг.  Өөрийгөө харахгүй байж өрөөлийн явдал суудлыг гайхаад л. Монгол эр хүн бил үү нэг дуу нэг хэсэг их хит парад болсоон.  Зарим нь дотор огшоодог гэх юм билээ.  Би бол ичдэг ээ үнэндээ.  Би бие бялдараар ч тэр, бүх юмаараа ичдэг.  Өөрийгөө бодсон өчүүхэн амьтан.  Нэг сайхан монгол бүсгүйг эхнэрээ болгоод монголын үрийг нэгээр нэмээд тэдний төлөө бүхнээ зориулах зориг надад алга.  Тэр жуулчид дээр очоод байгаа охидууд, танилцах товчоогоор солонгос, япон гараад байгаа бүсгүйчүүд чинь хайрлуулах хүнгүй болчоод ч тэгж явж байгаа юм бил үү хэн мэдлээ.    Бие бялдрын хувьд байк дөрвөлжин биш юм аа гэхэд цэвэрхэн хөгжилтэй монгол залуучууд ховор юм.  Надаас авхуулаад гүзээ харвин.  Өчигдөр ангийнхантайгаа сагсдсан чинь баахан гүзээтнүүд л түнтэгнээд дуусав даа.  Нарийн судлавал цэрэгт алба хаасан нэг ч хүн алга миний найзуудаас. Гүзээгээ дагаад бөөрөнхий зан нь их болсон ч юм шиг   

бичсэн: dadido | төрөл: My opinion 2010-09-20 өдөр 20:00
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (27) | Сэтгэгдэл бичих

илтгэх урлаг...

     Саяхан саак.мн дээр гарсан "дэлхийд оюунаар өрсөлдөнө" нэртэй гарчиг байхаар нь дэлхийд тоогдох айхтар оюуны үнэт бүтээл бий болжээ гэж бодоод орлоо л доо.  Зургыг нь эхнээс нь үзсэн чинь монголд болж байгаа үйл явдал юм байх.  За тэгээд баахан гонжоомтой залуус л гарах юм.  Хадаг мадаг барьсан ч байв уу.  Нэг залуу  нь л айхтар юм хийж дээ гээд үзээд байлаа. За тэгсэн чинь миний бодож төсөөлж байснаас өөр юм харагддаг юм.  Би зургаа дутуу үзчихжээ.  Илтгэх урлагын л аварга шалгаруулах тэмцээн юмсанж.  Ямар ч аймаар том нэртэй гарчиг вэ дээ.  Үнэндээ гарчиг нь зургандаа томдчихож.  Хэдэн залуус л индэр гарч баахан юм ярьж ярьж тэндээ нэг лидер илтгэгчээ тодруулаад дууссан тэмцээн юм байх л даа.  Сайн л илтгэчихвэл тэгээд л аайн дэлхийд манлайлаад гараад өгөх юм шиг.  Шинжлэх ухааны илтгэл байвал ч бас яах вэ гэж бодох.  Зүгээр л хэтэрхий мэргэн жараахайнуудын тэмцээн ажээ.  Өнөөдөр ТВ ийн суваг солих болгонд хэтэрхий мэргэн жараахайгаас авахуулаад хэтэрхий мэргэн халим хүртэл гарах юм.  Яриад л.  Нэг нэгнээсээ давах гээд л яриад байдаг.
     Анх оюутан болохдоо парламентын мэтгэлцээнд багшийн шахалтаар орж үзлээ.  Яахав дээ индэр гараад эхлээд нүүр улайдаг байснаа сүүлд нүүр хагарсан.  Нийслэлийн Парламентын Мэтгэлцээний Аварга Шалгаруулах тэмцээн гэж болоод түүнд шөвгийн 16 д нь багтсан даа.  Үнэндээ ар өврийн хаалгаар.  Нуугаад юу гэхэв.  Дараа нь Сүхбаатар дүүргийн тэмцээнд ороод тэгээд л больсон доо.  Юу ч гэсэн нүүр хагарсан даа баяртай байдаг юм.  Би авах юм аа авсан байсан.  Зарим нөхдүүд бүр л лавшраад үндсэн үүргээ буюу сурах үүргээ умартаад "мэтгэлцээд сайн илтгээд сурчихвал ямар ч хичээлийг аргалж дөнгөнө" гэж тэнэгтэж эхэлсэн дээ.  Шулуундаа худлаа шаагаад болдог юм гэж бодох болсон.  Дараа нь карьер бил үү тэрийг нь хөөсөн.  Зарим нэг нь ТББ байгуулсан сурагтай.  За тэгээд МАСОХ, МОХ гээд явж өгсөн.  Зарим нь талбайн жагсаал дээр явж байгаа ч харагдах юм.  Загас хүртэл живдэг гэдэг

бичсэн: dadido | төрөл: My opinion 2010-04-30 өдөр 11:01
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих

арай дэндүү

Ойрын үед дүүрэн ханиад.  Би бас ханиад.  Над шиг зөнөг юм эмнэлэг орвол тоохгүй янзтай.  Сонсвол эмнэлгийн ачаалал нэмэгдэх янзтай.  Эртхэн шиг аптектай болдог байж дээ гэж бодож сууна маайр баяжихгүй юу хэхэ.  Тэгсэн бас нэг хүүхдийн төрөх эмнэлэг нь бас ажиллах боломжгүй болж байгаа юм уу хаашаа юм.   Уг нь нийт хүн амын маань дийлэнх нь залуучууд гэлтэй.  Хүсэл тачаал, сэрэл мэдрэхүйтэй, нөхөн үржихүйн ид насан дээрээ яваа хүмүүс нилээн ихтэй орон л гэж бодох юм.  Тэгсэн хэдхэн төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, ор, аппараттай гэнээ.  Эсхүл дээдэс маань энэ их залуусаа  дандаа гомо, лесби гэж боддог юм болов уу бүү мэд.  Ирээдүйд ашигтай бизнес бол...Хүүхэдтэй болохоосоо өмнө нэг судас тариа хийж, дусал залгаж сурах нь аандаа хэрэгтэй юм шиг байна шүү..  Цагаан сарын өмнө төрийн албан хаагч болгоны цалин дээрээс хэдэн төгрөг шаагаад, дээрээс нь гадаад дотоодын байгууллагаас бас гуйж аваад, төсвөөс нэмж хусаад баахан л тусламжийн цуваа цуварсан байх.  Одоо бас дахиад хэдэн төгрөг гаргаж малынх нь сэгийг устгах юм байх. Эздээр нь устгуулахгүй юу. Аягүй бол энэ ч миний мал биш гээд баахан бухна биз хэхэ.  Уг нь малгүй болсон иргэдэд нь мал худалдаад авч өгвөл аандаа хэрэгтэй баймаар.
За тэгсэн ноолуураа гаднаас авч байна гэнээ бас. Нөгөө олон ямаатай, ямаандаа мөнгө өгдөг, ямаанаасаа болж цөлжөөд байгаа орон маань шүү бас.  Онигоотой нээрээ. 


бичсэн: dadido | төрөл: My opinion 2010-02-27 өдөр 12:32
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

за ёстой юуны ч тухай хамаагүй юм бичмээр байна.  Манай хажуу айлын хоёр эгч байдын.  Одоо хоёулаа жирэмсэн.  Нэг нь нэг бөх залуутай үерхээд 7 жил болж байгаа юм.  Цаад бөх залуу нь улаан банзал.  Дэргэд нь л өөр хүүхэн рүү яриад л.  Гэхдээ манай хүн түүндээ хайртай.  Тэгээд гол нь тэр эгч энэ олон жилд бараг жирэмсэлдэггүй байлаа.  Сая харин жирэмслэв.  Цаад залуу нь яахав дээ хуураад л.   Гэхдээ тэр эгч хэзээ ч түүнийг хань болохгүйг мэднэ.  Цаад залуу үнэндээ түүний хайраар тоглож өгч байгаа юм дөө.  Хүний хайр гэдэг.  Эмэгтэй хүн цаад хүн нь өөрт нь хайргүй байсан ч түүнээсээ хүүхэдтэй болохыг хүсдэг юм уу хаашаа юм бүү  мэд ээ бүү мэд.  Дүү нь болохоор өөрт нь хайртай залуутай суугаад жаргалтай л харагдаж байх шиг.   Зарим нь болохоор өдий 30 гарчаад нөхөргүй хүүхэдгүй.  Нөхөр хайгаад л.  Хүний амьдрал нэг иймэрхүү. 
Зарим залуучууд найз охин нь явчлаа хаячлаа гээд л турж эцэх юм.  Тэгээд нөгөөдөх нь ирэнгүүт өөр хүүхэнтэй явах юм.  Хаашаа ч юм ойлгохгүй юм.  Миний толгой хүрэхгүй бололтой үүнийг бөндгөр лүүгээ чихэхэд.  Эсвэл тэгж их нөгөө юмных нь даралт хөдөлдөг юм уу бүү мэд ээ бүү мэд. 


бичсэн: dadido | төрөл: My opinion 2009-10-18 өдөр 11:29
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

00 цагт.... хаах ч дээ

өчигдөр орой шоудахаар гарлаа. Гэтэл онгорхой юм нэг ч байдаггүй. Хайгаад хайгаад олдоггүй. Ёстой уур хүрсэн. Ганц зав гаргаад гарсан чинь...ганц би ч биш баахан залуус л хайгаад л тогшоод л бие биенээсээ сураглаад. 00 цагийг ямар мал нь санаачилдаг юм бол доо гэж баахан хараалаа. 00 цагт хаалаа гээд архидалт буурсан уу. Үгүй. Улам л далд тийшээ аюултай болсон. Гадуур машин дотроо, гэртээ архиддаг гадаа архиддаг болсон нь нууц биш. Бааранд архидаад зодолдоход ядаж л хамгаалагч нар байх юм даа. Тэр нь тэгээд цагдаа дуудаад л гүйцээ. Харин ч барихад торгоход амар. Өөрөөр хэлбэл хяналттай архидалт. Гэртээ болон гадуур архидахад хэн тэр үйлдлийг нь зогсоох вэ. Хэн ч үгүй. Тэр зохиолчийнх нь санаагаар бол бүгд 00 цагт унтсан байх ёстой юм байх. Тэгээд нээх зочид буудлуудыг шалгаад л нүцгэн шалданаар нь гаргаад л. Тэр хүний нэр төр хамаагүй. Хүн буудалд хар тамхи зарахгүй, зэвсэг хэрэгсэл төхөөрөөд,хүн амьтан барьцаалж, худалдаад, гэмт хэрэг үйлдээд байхгүй бол ер нь яахав дээ. Дээр нэг хүнийг эхнэртэйгээ УБ ын урдуур яваад таксинд суусан чинь бариад л...00 цагийн ач тус нэг их харагдахгүй л байна шүү дээ. Аялал жуулчлал гэж их ярьдаг мөртлөө хаалга үдийг нь бариад байхаар...за за нөхдүүд одоо явах биз дээ

бичсэн: dadido | төрөл: My opinion 2009-06-02 өдөр 09:30
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

хөөрхий дөө

Өчигдөр О-р ирээд явлаа.  Орой уулзъя гээд байхаар нь юу юм бол гээд гэрт хүрээд ир гэлээ.  Ирлээ.  Яриаг нь сонссон чинь "Орон гэргүй паспортгүй хүмүүсийг паспорттой болгоод тэгээд газар өмчлүүлээд эргээд тэр газрыг хямдаар худалдан авч цаашаа үнэ ахиулан зарна.  Эхлээд надад зарна гэсэн гэрээ хийчихье.  Тэгээд л 2 саяын газрыг 500мянгаар авъя гэсэн гэрээ хийгээд нотариатаар батлуулчихна" гэж ярив.  Иш чааваас даа. Залуу хүн, тэгээд бас сургууль төгссөн гээд хуцаад байдаг.  Өөр юм толгойд орж ирдэггүй л юм байх даа...сургууль төгсөх жил дүнгээ засуулна гэж хахууль өгөх гэж оролдоод муухай л доромжлуулсан....

бичсэн: dadido | төрөл: My opinion 2009-04-15 өдөр 09:35
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

яаж гадаад хэл сурах вэ туслаач

 

 

Энэ жил би сургуулиа төгслөө.  Дөрвөн жил дотор чамгүй олон хичээл үзсэн  байх юм.  Тэрэн дотроо англи хэлийг тасралтгүй гурван жил дараалан үзжээ. Англи хэлийг Элементараас нь авахуулаад л үзээд л байлаа.  Анхны ном  БОНК байлаа.    Зохиогчоор нь л ингэж нэрлэдэг юм билээ.  Бонкыг тухайн үедээ 6000 төгрөгөөр авч байсан нь хэрэндээ л үнэтэй байв.  Олдоц их муу боловч багш олохыг шаардаад л олоод авсан чинь тэр нь Орос хэл дээрх ном байв..  Нэг хэлнээс нөгөө хэлийг сурна гэдэг бусдад маань ядаргаатай байсан нь мэдээж.  Үүнийг тэр багш яаж ойлгох вэ дээ.  За тэгээд Бонкоо аваад сар гаруй болов уу үгүй Headway үзээд эхэлдэг юм даа.  Гурван жил л нүдээд байлаа.  Ахидаг юм байдаггүй манайхан.  Манан будантай дээр нь нэмээд Legal English ороод эхэлдэг юм даа.  Үндсэн хуулийг чинь Англи дээр цээжлээд л...   Би яахав урьд нь Монголын Хүүхдийн Ордны англи хэлний дугуйланд явж байсны ачаар дандаа чөлөөлөгдөөд л байлаа.  Өнөөдөр харин гороо амсаж байх шив.  Манайхны 3 унааны нэг нь заавал англи хэл байлаа.  Дашраараа унаад л.  Ер нь сургуулиараа тиймэрхүү байлаа.  Одоо ч үргэлжилсээр. Манай сургуулийнхан ийм юм уу гэтэл бусад нь бас л нэг гурилтдаг л юм билээ.   Уг нь аль арван жилийн 5 ангиас л Орос хэл, Англи хэлний нэгийг заавал заадаг.  Анх 1р курсэд ороход өөдөөс англи хэлний цагаан толгой зааж тэнэгтдэг юм даа.  Аль 10 жилд нь заачихсан, нөгөөдөх нь сурчихсан байх ёстой юм байгаа биз дээ. Ядаж хүүхдүүдээ төвшингөөр нь хуваагаад хэлийг нь зааж болно биз дээ.   Нээрээ шал тэнэг ээ.

Ер нь арван жилд нь заасан шиг заасан, нөгөөдүүл нь сурсан бол ийм олон хэлний курс, дамжаа байх ч байсан юм уу.  Курс, дамжааг муу хэлээгүй шүү хамгийн гол нь нөгөө дээд, дунд сургууль нь курс, дамжаа, сургалтын төвөөсөө долоон дор л байгааг харуулж байгаа хэрэг.  За тэгээд хамаг буруу нөгөө сурагч, оюутных.  За  бас хийдэггүй хэнэггүй нөхдүүд ч бий.  Гэтэл нөгөө хэнэггүй нөхдүүд маань зарим гадаад дууны үгийг аймаар сайн мэдэж байх юм.  Үнэндээ бол  хүүхдийн ордныхон маш сайн байсан.  Бүгд л анх дэн дунтай байсан. Тэгээд долоо хоногт зөвхөн 3 өдөр цаг таван минутаар л хичээллэдэг байсан.  Шалгалт гэж үнэндээ шахааны юм байхгүй байхад өөрсдөө сураад болоод л байсан. /Эрдэнэсувд багшдаа баярлалаа гэж бичье/.  Гэтэл дээд сургууль…арай ч дээ байв.  Өдөр болгон хоёр пар, нэг семистрт 96 цаг ордог, байнгын бие даалттай байсан хэрнээ дор.  Гэхдээ би бодохдоо тэр олон залуучууд тийм тэнэг байгаагүй л байх.  Сургах арга зүй нь л тиймэрхүү байсан байх.  Ангиараа сургуулиараа ноль байна гэдэг бол сурганы алдаа. Ер нь агуу зорилготой байлаа ч арга зүй муу бол юунд ч хүрдэггүй юм шив дээ. Өрөөлд найдахаасаа өөртөө найдъя!

 

 


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-07-24 өдөр 22:16
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

хэлбэрдэлт

 Одоогоос найман зууны тэртээд нэгэн үндэстэн нэгэн тугийн дор нэгдэж Их Монгол Улсыг байгуулсан гэдгийг одоо хүн бүхэн мэдэх бизээ.  Түүнээс хойш Монголын байлдан дагуулал, Ариг бөх Хубилай хоёрын тулаан, Юань гүрэн, Цагаадайн улс, Зүчийн улс, Алтан ордны улс, Тогоонтөмөр хааны шившиг,Бага хаадын үе, Халх Ойрадын сөргөлдөөн, Галдан Бошигтын халх руу хийсэн аян дайн, Зүүн гарын хаант улс, Манж чин улсын дарангуйлал энэ бүхнийг түүхээ мэдэх хүн бүхэн мэдэх биз.  Энэ бүх үйл явдлын хөлөнд монгол үндэстэн оршсоор өдийг хүрсэн.  Харин Их Монгол Улс оршсоор ирсэн юм болов уу.  Миний ойлголтоор бол аль хэдийн Юань гүрэн байгуулагдахад л Их Монгол Улс үгүй болсон санагдана.  За тэгээд Манж чин гүрний үед Их Монгол Улс оршиж байсан гэж үзэх үү.  Нарийн ярьвал дээрх хугацаанд Олон Улсын Харилцаанд монголчууд бие даан оролцож байсан гэж үү.  Тэгэхээр  Их Монгол Улс байгуулагдсаны 802 жилийн ой гэж ярьдаг зөв үү.  Эсвэл ИХ МОНГОЛ УЛС монголчуудын анхны төр улс гэж ойлгуулах гээд байгаа юм уу.  Тэгвэл эрдэмтэн Г.Сүхбаатар гуайн “Хүннү монголчуудын эртний өвөг”, “Сүмбэ”, “Нирун” гэсэн номнуудад  өгүүлсэн дээр улсууд Монголын анхны төр улсууд  биш юм аа гэхэд зарим эрдэмтнийхээр хамгийн  анхны төр гэж үздэг ХАМАГ МОНГОЛЫН ХАНЛИГ ч  төр биш болж байгаа юм уу.  Энэ бичлэгийг уншиж байгаа та РОМЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ байгуулагдсаны тэдэн жилийн ой, БРИТАНИЙ ЭЗЭНТ ГҮРНИЙ тэдэн жил, ЕГИПЕТын фараоны тэдэн жил, ОСМАНЫ ЭЗЭНТ ГҮРНИЙ тэдэн жил гээд ТӨРИЙН хэмжээнд тэмдэглээд явсныг сонссон уу, үзсэн үү, оролцсон уу.  Миний бодлоор бол РОМЫН ЭЗЭНТ ГҮРЭН бол хамгийн урт настай,  агуу эзэнт гүрэн байсан.  Одоо буурин дээр нь ИТАЛИ улс гэж байгаа болохоос РОМ мөхсөн.   ИХ МОНГОЛ УЛС байгуулагдсаны 802 жилийн ой гэж тэмдэглээд байгаа юм бол ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 87 ЖИЛ, УЛС ТУНХАГЛАСНЫ 83 ЖИЛ гэж тэмдэглэхын утга юу билээ. 

Би ИХ МОНГОЛ УЛС байгуулагдсаны 800 жилийн ой, ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ мэндэсний 840 жилийн ойг хүндэтгэн үзэж, дотроо баярласан.  Учир юунд гэвэл би одоо хүртэл оршиж байна гэж үзсэндээ бус эх түүхээрээ бахархсан юм.  Гэтэл 801, 802 гээд тоолохоор л нэг биш санагдаад байгаа юм.  Одоо хүртэл “ИХ МОНГОЛ УЛС” оршоод байгаа юм шиг.  Өнөөдөр бүрэн эрхтэй, тусгаар тогтносон, бүгд найрамдах засаглалтай, “АЛТАН УРАГ” ийнхан биш ард түмэн төрийн эрхийг барьдаг МОНГОЛ УЛС оршиж байна.  Эсвэл үүгээрээ өөрсдийгөө “АЛТАН УРАГ” ийнхан гэж ойлгуулах гээд байгаа юм уу “төрийнхөн”.  Дээрх бүгдийг “Францчууд одоог хүртэл Бастиллийг чөлөөлсний баярыг хийж нэг тоотой ой тэмдэглээд байдаг бид яагаад болдоггүй юм гэж” гэж үгүйсгэж болох юм.  Гэтэл угтаа түүхэн ач холбогдолыг нь  буюу “бүгд найрамдах засаглал” анх Францад бий болж ихэс дээдэс, аристократууд бус ард иргэд засаг төрөө барих болсоны баяр юм л даа.  Дээрх бичлэгийн цаад агуулга нь жил болгон 801, 802,803 гэж тоолоод байх нь утгагүй байна гэж үзсэн болно.  Тэрнээс биш ард түмнийхээ түүхийг үгүйсгэх зорилгогүй болно.  Бид түүхээ заавал олон оронтой тоогоор дурсах албагүй.  Цаад агуулгаар дурсая.  Ер нь сүүлийн үед бид агуулгыг нь умартаад хэлбэрийг нь анхаараад л.  Бид Төрийн Есөн Хөлт Цагаан туг, Бурхан Халдун уулын тахилга, Төрийн тамга, Бүх цэргийн Хар Сүлд гээд ИХ МОНГОЛ УЛСын үеийн олон зүйлийг сэргээсэн.  Мөн олон тооны суврага, бурхан бүтээсэн.  Гэтэл эх орон газар шороо, хүнээ хайрлах нөгөө хайр хайчсан бэ.  За тэгээд агуулгыг сэргээе гэдэг нэрийн доор хуучин бүхнийг сэргээх гээд зүтгэчихнэ.Монгол ухаан, заншил бол юун тэр хүн төрөлхтний үнэт зүйлстэй зүйрлэх юм биш.  Бид чинь агуу гентэй хүмүүс, ИХ ЗАСАГ бол агуу хууль  байсан үүнийгээ сэргээе /үнэндээ бол ИХ ЗАСАГ бүрэн эхээрээ олдсон юм байдаггүй, энд тэндээс нэг эрээвэр хураавар зүйл заалт л олдсон шүү дээ, зарим хүмүүс бараг МНТ оор төсөөлөх гээд байдаг/,  буцаад Засагт хан, Алтай хан, Түшээт Хан, Сэцэн хан, Сайн Ноён хан гэж нэрлээд, хошуудад хуваая ч гэх шиг юм яриад явна шүү дээ.  Яахав олон ургальч үзэл юм даа л гэхээс.  Гэхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлалд захирагдана шүү дээ. Эрх зүйт ёсыг төлөвшүүлж Үндсэн хуульт ёсыг дэлгэрүүлж, хүний эрх, эрх чөлөөний зааг хязгаараар төрийн үйл ажиллагаа явагддаг  нийгэмд Төрөө дээдэлсэн, хаант засгийг эргүүлж авчиран төрийг бурханчлан тахисан тийм үзэл таарахгүй, авцалдахгүй, улмаар аюул тарина.  Хүн төрөлхтөн өнөөдөр эрх чөлөөний үнэ цэнийг улам ихээр мэдэрч байна.  Уг нь улиг болмоор л юм.  Хоёрдугаар дайн, нацизм, коммунизмын тухай киног гадныхан яасан их хийдэг юм.  Угтаа бол эрх чөлөөгүй нийгэм, хувь хүн ямар аймшигтай, эмгэнэлтэй байдгыг, дарангуйлагч нар ямар бузар байсныг мартуулахгүйн тулд хийж байдаг юм шиг.  Нөхдүүд үүнийг нь ойлгодог юм уу үгүй юу бүү мэд.  Гурван зуун спарт ч гэсэн үнэндээ бол нийтийн эрх чөлөө буюу Liberty г хөндсөн л кино.. Эрх, эрх чөлөө төрийг сулруулдаг, монголчуудад эрх чөлөө зохихгүй гэж зарим хүмүүс ярьдаг, далд утгаараа сурталддаг.    Либертари үзлийг заримдаа коммунизмтай адилтган төрийг устгах тухай онол гэдэг.  Үнэн хэрэгтээ эрх, эрх чөлөө бол дарангуй, хүнд сурталтай, удаан хөлтэй, махлаг, мяраалаг, данхан толгойтой төрд дургүй болохоос бүхэлд нь үгүйсгэдэггүй шүү дээ.   Авилгад дуртай, хууль, хуулийн үндэс болсон эрх чөлөөг уландаа гишгэсэн түшмэд төрийг үгүйсгэдэг болохоос иргэд төрөө үгүйсгэдэггүй юм.  Ардчилалтай орон гээд дэлхий дахинд одоо зарлаад байна.  Ардчилал аль хэдийн “ярлык” байхаа больсон.  Одоо ихэнх нь ардчилсан орон болж байна.  Ардчилал яриад АНУ аас мөнгө салгана гэвэл бүр хэцүү болно. Бүгд л болсон болоогүй нэг парламенттай, ерөнхийлөгчтэй, үндсэн хуулийн шүүхтэй, хүний эрхийн гэрээ конвенцид нэгдсэн байдаг. Одоо дэлхий дахинд хэлбэрийн ардчилалаас илүү агуулгын ардчилал хэрэгтэй байна.  Эндээс нөгөө GOOD GOVERNMENT гэдэг нэр томъёо улбаалсан байх.  Монголоор бол нөгөө сайн удирдлага.  Гэтэл энд сайн хэлбэрдээд л байдаг. Тоолж үзвэл жилдээ Сүхбаатарын хөшөө, Чингис хааны хөшөөнд 7сарын 10 өдөр, 11 сарын 26 өдөр Улс тунхагласны ч гэдэг Анхдугаар Үндсэн хууль, 12 сарын 29 өдөр Үндэсний эрх чөлөөний өдөр, 1 сарын 13 өдөр шинэ Үндсэн хууль, 3 сарын 1 өдөр Эх орончдын өдөр, 3 сарын 18 Зэвсэгт хүчний баярын өдөр гээд нийтдээ зургаан удаа мөргөдөг.   Мартачихаж Долоон удаа юм байна.  Цагаан сараар бас мөргөдөг шүү дээ.Дээрх өдрүүд нь ч гэсэн бараг нэг утга агуулгатай буюу бүгд л эх орон, тусгаар тогтнолтой холбоотой өдрүүд. Бүгдийг нь тэмдэглэнэ.   Тэмдэглэхгүй бол алдас.  Ховд аймгийн Булган сумаас ирсэн өвгөн хүүхдүүд дээрээ ирэнгээ Чингисийн хөшөөндөө нэг мөргөх, төгсөгчид өмнө нь очиж зураг даруулах гэхээр болдоггүй мөртөө  Сонгуулиар хоёр ТОМ намын нэр дэвшигчид бүгд л өмнө нь сөхрөөд байсан.  Ер нь хэний юмыг хэнээс харамлаад байна аа.. За тэгээд үе үеийн Үндсэн хуулиудыг алтаар урлаад л, Үндсэн хуулиа зөрчөөд л. Агуулгыг нь ухаарахгүй бол алтаар урлаад ч яах юм билээ дээ..... Хамгийн том төрийн далбаа энэ тэр чих шиг.  Азидаа тэдэд эдэд орно ч гэх шиг.  Төрийн далбааны том жижгэээс шалтгаалж тухайн улсын хөгждөг бол болжийнэ шд.   Энд тэндгүй баахан бэлгэдэлтэй символичная страна болж байна дө.  Эцэст нь энэ их хавтгай хэлбэрдэлт хэзээ эцэслэх юм бол доо.   


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-07-21 өдөр 19:32
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэжигтэй...Төрийн эрх төрөө эвддэг

1933 онд байх.  Гитлер Рейхстагийг шатаачихаад коммунистуудыг буруутгаж, ард түмний дунд баатар болж байлаа.  Тэгээд эцэст нь яасныг мэдэж байгаа байх.  Сая нэг хүн ардчилалд өгсөн саналаасаа буцаж байна tjiгийн блог дээр.  Ийм хулчгар иргэдтэй байхад ч ер нь өөдлөхгүй дээ.  Зоригтой бай гээд явж чулуу шид гэж байгаа юм биш.  Эрх чөлөөтэй хүн биш нэг романтик хортон л юм даа.  Ардчилал ардчилсан намын өмч биш.  Ард түмний өмч.  Өмчөө ард түмэн хамгаалах болов уу.  Ханс Хельзен " Хуулийг ямар ч хамаагүй үнээр хамгаалах ёстой гэж" утгыг дөхүүлсэн болов уу.  Ху намын байрны гадаах зарим хүмүүс "хамгаалж" л байсан юм.  Ардчилал, эрх чөлөө, зах зээл гурвыг боомилно гэвэл өөрөө боомилуулдаг юм шүү. Гитлер Хүний эрх төрөө эвддэг гэсэн бол би Төрийн эрх төрөө эвддэг гээд хэлчихье, биччихье

бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-07-05 өдөр 12:35
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Би мартаагүй

Би мартаагүй.  Хонгорын цианит натритай яртай тэмбүүтэйгээрээ дуудуулах хонгорынхон, хаа сайгүй асгарах мөнгөн ус,  Хадгаламж банкны 14 тэрбум төгрөг, аврал хүлээн нөгчсөн 14 хөвгүүд, амьдралын хэцүүгээс алс хол байгаа монгол ахан дүүсийн гунигтай амьдрал, аав ээж хоёроо солонгосоос хүлээх алаг үрс, ардын наадмаа хийдэг цэнгэлдэхэд 15мянгуулаа дугаарлаж аз жаргалыг хүссэн монгол залуус, утаанд нь уушиг цоортол ханиах ээжийн минь эдгэршгүй ханиад, Хадгаламж зээлийн хоршоо, Бооцоот тоглоомын замбараагүй зөвшөөрөл, хууль засдаг ТОМ ТОЛГОЙ, Арван дөрвөн хүн иддэг азийн чоно,Улсын Ерөнхий Прокурорын УИХ д оруулж ирсэн  авилгачдын нэрс,  , энэ бүхнийг би мартаагүй.     Ард түмэн рүүгээ АКАны ам харуулах тушаал өгсөн тэр хүмүүс,  араасаа буудуулж үхсэн хоёр залуу, ардадаа бурууг чихсэн Үндэсний телевизийнхэн, та нарыг би мартахгүй!!! 

бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-07-02 өдөр 09:25
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

about National New Party

I dont understand program of National New Party.  Because of this yesterday I read newspaper of that party. It's written that Democracy is old opinion.  So democracy is great. But sometimes very ugly.  We dont need democracy.  We need theory of nationalism. Democracy dont able to regulate political crisis, unemployment, increasing of cost. Mongol state must be powerful.  Our neighbors'states are powerful.  Mongol state must competate with them.    there is not constant theory on democracy.  After that I remember foreword of Constitution of Mongolia.  There is one word.  It's civil democratic society. attention If state will powerful there isnt any freedom. There wil be an evil.  In the end I would say if there is mistake dont critic on grammar and selection of word.  I know that there is many mistakes. bye       

бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-06-13 өдөр 20:18
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

муслим монголиад

би шүүмжлэлээ гэж л ойлгосон шүү дээ. Үнэхээр ч үнэн үг байсан л даа.  Та  ч ер нь намайг эвгүй байдалд л оруулчихлаа даа.  Нэг болохоор нарцизмтай ч юм шиг үгүй ч юм шиг байдалд орчихлоо.  Би өөрөөсөө болж л орчихлоо л доо.  Ер нь шүүмжлэл болгонд хариулаад байвал барахгүй юм байна.  Буруу ойлгосон доо хүлцэл өчье..  Гэхдээ би үнэхээр хэлбэрдэлтэнд дургүй л дээ. 

бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-04-16 өдөр 06:13
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

муслим монголиад

Юуны өмнө үнэт шүүмжлэл өгсөнд баярлалаа.  Намайг шүүмжилж байна гэж ойлгож байнаш дээ.  Шударга л байна.  Би хэн нэгэнд таалагдах гэж, блогоороо олон хүн оруулах гэж бичдэг юм биш ээ.  Бухимдлаа гаргаж буй хэлбэр. Зарим нэг нь бухимдлаараа нөгөө пи ардаж байна гэх байх. Гаргаж байна гээд магнайг очоод зодчилтой нь биш.  Гудманд гараад орилоод байх биш.  Ер нь ч тэгээд би байгаа орчин  үзэл бодлоо л бичнэ.  Би онол, сэтгэлгээ  бичиж чадахгүй.  Хоёр бууны зураг блогт минь байдаг.  Би өөрөө буудаж үзээгүй боловч бууг ихээр сонирхдог.  Сонирхлоо л тавьсийн..  Би бичсэн зүйлээрээ бахархдаг.  Бахархал бол нөгөө субъектив юм.  Миний бахархал таны нарцизм юм байна.    Нарцизм гэх үгийг би мэдэхгүй ээ.  Өвчин л гэх юм.  Нөгөө олон измүүдийн нэг л биз.  Гэхдээ энэ нь шу ыг доромжилж байгаа хэрэг биш.  Ядаж монгол утгаар нь тайлбарлаад өгөөсэй гэсийн.    Таг монголчилно гэсэн үг биш.  .Та өөрөө эрх зүйч мэргэжилтэй юм байна.  Нийгэмд над шиг олон юм бичсэн, ярьсан нөгөө нарцистууд олон тааралдах байх.  Энэ олон өвчтнүүдийг эмчлэх жор, заавар байвал их л зүгээр байна. 


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-04-15 өдөр 02:11
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

wind of change-магнай

Одоогоос олон жилийн өмнө энэ удаа дэлхий дахины өөрчлөлтийн жигүүр болж байсан байх.  Чихэнд нилээд танил байдаг юм.  Багадаа "Улади москва" гэж дуулдаг байлаа.  Би тэр үед 5тай байв даа.  Сүүлд сонссон follow юм байна лээ.  Гоё дуу л даа.  Эртээд С1 твээр энэ дуу явж байна. Үзсэн чинь клип нь магнайгийн клип.  1990 оны дэлхийн дахины өөрчлөлт шинэчлэлттэй өөрийнхөө ордны гадаа жагссан жагсаалаа зэрэгцүүлээд тавьчихаж.  Тэр агуу үйл явдалтай яаж зэрэгцүүлж чаддаг юм бол оо.  1989 оны Тянь Ань Минь, Монгол, Орос, Берлиний ханын үйл явдалтай өөрийгөө ичихгүй зэрэгцүүлж чадаж байгаа хүн ер нь цаашдаа яах бол оо.  Би лав сайн үйл хийнэ гэдэгт эргэлзэж байна.  Ордны гадаа жагссан жагсаал цуглаан нь лав л тэр зэргийн өөрчлөлтийг авчирч чадаагүй байх.  Чадсан ч өөрөө биш өрөөлөөр үнэлүүлдэг юм.  Тэр пи арууд нь юу боддог юм бол доо.  Магнай ичье. 


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-04-08 өдөр 04:10
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

дадлага аа гэж

ойрын үед блогтоо ороогүй их уджээ.  Өнгөрсөн долоо хоногт дадлага гээд зав гарсангүй.  Дадлага гэж баахан зарагдахын нэр юм даа.  За өөрөөр ч яах билээ.  Аз болж кофе нэгжинд бага гүйлээ.   Тамга тэмдэг гэж байшин дотор эргэлдэв.  Шүүгчийн туслахын ажил ч их ачаалалтай юм байна аа базарваань.  Прокурор ч ялгаагүй.  Гэхдээ ихэнх цагаа хэргийн дугаар, захирамжийн дугаар, шийдвэрийн дугаар зэрэгт зарцуулах юм.  Эрүүгийн шүүх хуралд хоёр удаа иргэд төлөөлөгч болж орж үзлээ.  Зарим хэрэгтнийг өрөвдөөд шийдвэр нь гарахад арай л уйлчихсангүй.  Манай эмэгтэйчүүд амьдралын хамгийн хэцүүг үүрч явжийнэ даа.  Эрчүүд маань эмэгтэйчүүдээ хулхидаж хоног өнгөрөөх, мөнгийг нь хулхидаж л амьдардаг юм уу даа.  Ёо ёо яг уйлах гэж байсан шүү.  Хайран сайхан залуу хүүхнүүд хүүхдээ  тэврээд нөхөртөө хаягдаад хоцрох юм.  Нөгөөдүүл нь цаанаа юмтай. цаад  Хүний эрх боловч тэр эмэгтэйчүүдийн амьдралд "ДАГАВАРТАЙ" гэдэг том цол үлдээж байгаа юм л даа.  Шүүх хурал бидний хувьд тоглоом шиг бол цаад хүмүүсдээ бол амьдралыг нь шийдэж байгаа асуудал.    
Дадлага нэг иймэрхүү.  удахгүй төгсөнө гэхээр нэг айх шиг баярлах шиг, гомдох шиг, гэгэлзэх шиг.  Эртээд семистрийн хамгийн сүүлийн шалгалтаа өгсөн.  Ингээд лекц семинар минь баяртай болж дээ.  За за хальчих гээд байна дуусаа


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-03-29 өдөр 05:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

залхжийнаа

Орчин үеийн хүмүүс тэр дундаа ардчилсан эрх зүй төрийг төлөвшүүлэх гэж ядаж байгаа монгол  хүмүүн та өөрийнхөө асуудлыг өөрөө л хариуцах ёстой юм угтаа.  Эрх чөлөөний цаана асар их хариуцлага байдаг.  Гэхдээ жам ёсны хариуцлага.  Тэрнээс биш  хэн нэгний субъектив байдлаар хүлээлгэж байгаа хариуцлага бол хариуцлага биш дарангуйлал, боомилолт, хүчирхийлэл юм.  Саяхан сургуулийн хэдэн оюутан зөрчил гаргажээ.  Тэд нар бол жаахан хүнд оюутнууд л даа.  Тэгсэн чинь тэднийг сургуулийн кабель тасалсан хүн дарамталсан хэргээр хэрэг үүсгэжээ сургуулийн захиргаа.  Тэгсэн мөртлөө нотлочихоор  нотлох баримт байдаггүй.  Уг нь арван хүн алсан адгийн алуурчин ч нотлох баримтын цуглуулга буюу хавтаст хэрэгтэй танилцдаг л даа.  Танилцах эрхтэй.  Өөрөөр хэлбэл манай сургууль дээр 1937 он эргэж ирэв.  Тэр хоёрыг загнаж байгаа багш яг л эрүү шүүлт тулгаж байгаа цагдаатай буюу гэмт хэрэгтэнтэй их л адилхан харагдана лээ.  Өөрөө уг нь хүний эрхийн хичээл заадаг.  Харамсалтай нь зааж байгаа хичээлээсээ юу ч ойлгодоггүй бололтой. Нөгөө талаар ялыг айхтар халдааж ганц хүний хэргийг анги нийтээр нь хүлээлгэнэ.   За тэгээд Хичээл дээрээ хувцастай суусан бол "сургуулийг угаа, ангиараа цуглар, цуглартлаа хүлээ.  Би маргааш ирэхгүй эмчилгээтэй би завгүй хүн" гэх зэрэг үг өнөөдрийн монгол хүний байдаг л нэг доромжлол юм даа.  Уг нь ажлын өдөр тав хоног гээд МОНГОЛ УЛСЫН ХӨдӨЛМӨРИЙН ТУХАЙ хуульд  байдаг.  Уг нь зүгээр нэг заагаагүй байх л даа.  Тэгээд цалингаа бүрэн авнаа.  Гэтэл хөөрхий нэг оюутан өвдөөд ирээгүй болохоор "суугаагүй л бол суугаагүй.  кредит төл" гэж мөнгө нэхнэ.  Өвчин гэдэг хийсэж ирдэг.  Оюутан өвдвөл хохь чинь.  Багш өвдвөл хүндэтгэх шалтгаан.  Кредит төллөө гээд тэр багш нь дахиж хичээл заадаггүй.  Мөнгийг нь авчихаад оронд нь лекц нөх гэж 1 р ангийн хүүхдийн цэвэр бичлэгийн уралдаан, хуулан бичиг шиг юм хэлнэ.  Дээд боловсролын бизнес ийм л унацтай.  Өөрт зовлон бага.  Хэдэн оюутанд томроод л.  Заримдаа агаарын юмаа ярина бас. Соци үеийн үлдэгдэл ужгийг бага дээр нь засаж авахгүй та минь ээ удахгүй бид ГИТЛЕР, СТАЛИНЫ үеийнх шиг дарангуйлалд ойрхон байна шүү.  Захиргааны байгууллага юу хийх, юу хийхгүйг хязгаарлах захиргааны үйл ажиллагааны хуультай нэн хурдан болохгүй  бол ч удахгүй зунга хө мао цэ дун зунга ига ыга мао цэ дун болно шүү!    


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-03-13 өдөр 05:29
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Украйн конфетыг шахья

Хүүгийн нэг бичлэгийг уншаад их таалагдлаа.  Зөв зөв.  Та бүхэн ажиглаад үзээрэй.  Монголд зөөлөн чихрийн олигтой үйлдвэрлэл алга байна шүү дээ.  Баавгайтай чихэр, улаан малгайт, мишка, каракум энэ тэрээ гээд бүгд гадных.  Тэр дундаа Украйных.  Украйн зөөлөн чихэр монголын зах зээлийг бүрэн эзэлж авсан.  Манайхан уг нь энэ зах зээлийг эзэлж авбал асар их мөнгө монголдоо үлдэнэ.  Монголын Алтан говь шоколад харин надад их таалагддаг.  Уг нь жаахан хичээвэл Алпийн алтыг шахаж чадна даа.  Бизнесмэнүүд энэ тал руу анхаарлаа биш сэтгэлээ хандуулаасай.     


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-02-28 өдөр 12:46
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

мөхөл 2 буюу манай номын сан

Би уржигдар сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлсэн юм.  Ном авсаныхаа барьцаанд нь иргэний үнэмлэхээ үлдээлээ.  Өчигдөр өөр ном авч маргаашийн семинартаа бэлдэх гээд орсон чинь местэндээ байдаггүй ээ.  Өнөөдөр өглөө орсон чинь байдаггүй.  Өдөр орсон чинь байдаггүй.  Баахан баахан байдаггүй.  Надад иргэний үнэмлэх маань хэрэг болоод байдаг.  Бүхэл бүтэн сургуулийн номын сан ажиллахгүй бол сургалт яаж явагдах юм бол.  За яахав хүнд үхэл хагацал өвчин зовлон тохиолдохыг аль гэхэв ажилдаа ирээгүй л биз.  Гэтэл ийм байдал сүүлийн хоёр жил шахам үргэлжилж байна.   Каталоги гэдэг хүний өдөр тутмын хэрэглээ.  Хоолны цэс, 200 мэдээ гээд бүгд л каталоги юм.  Өнөөдөр 200 төгрөгийн мэдээ гарахаа больчихвол хүмүүст тийм ч таатай биш байх.  Гэтэл каталогийн уурхай байх ёстой дээд сургуульд  Каталоги байхгүй номын санд оюутнууд хаана ямар ном байгааг яаж мэдэх билээ.  Шинэ номын танилцуулга гээд баахан ном шилэн хоргонд хийгээд тавьчихсан.  Уг нь бид тухайн номын гэгээн дүрийг гялтганасан хавтасыг харах гэсэндээ бус агуулгыг мэдэх учир жанцантайсан.  Оюутан хүн бүрт нэг нэг ном байж сая мэдлэг мэдээлэл хүнд хүрэх нигууртай шахуу.  Гэтэл баахан канондсон улсууд.  Ном нь дууссан үеэр оюутнууд шилэн хоргондох номыг шүлс дуслуулан харна.  Хавтасыг нь хүнд харуулах гэсэн юм бол скайнердаад л тавьчихна биз дээ.  Бүр болдоггүй юм бол дижитал аппаратаар зургыг нь аваад томруулаад тавьчихаж болно ш дээ.  Зарим нэг нь өөр номын сан руу явахгүй юу гэх байх л даа.  Дээр нь интернэт байхад юу нь ч санаачлагаггүй юм" гэх байх.  Интернэтэд сууж байдаг мөнгө .  Өөр номын сан руу алхаж очоод өлгүүрт нэг дугаарлаад, номоо авах гэж нэг дугаарлаад, авсан хойноо сандал олох гэж бас нэг дуугарлах цаг хоёр их хэцүү л дээ.  Интернэтэд тэр болгон монгол хэл дээр лекц, хичээлүүд байдаггүй ш дээ.  Дээр би ХОТЫН 3р НОмын САНД цайндаа орсон номын санчийг нь 3 цаг хүлээсэн гээд бод доо.  Манай програмчид энэ тэр хүмүүс хамгийн их хэрэгцээтэй байгаа мэргэжлийн номыг цахим хэлбэрээр тавих цаг хэзээ ирэх юм бол.  Багш нар нь лекцээ нэтэд тавьчихаж болдоггүй л юм байх даа.   Гадныхан шиг өөрсдөө ороод номоо авдаг номын сан бий болохыг л хүлээх юм.   Эцэст нь бидэнд сэтгэл дутаад, сэтгэлгээ хоцроод байна даа.


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-02-27 өдөр 15:47
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив