Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Соёлтой байлдаан

Бага байхдаа байлдаантай киноны хобби байлаа.  Рэмбо бол амьдралгүй, оросын кино амьдралтай байлаа.  Чөлөөлөлт бол лут шүү дээ. Кинон дээр  XVIII  зууны дайнууд өөр хоорондоо харж зогсож байгаад л буудалцдагшд.  Тэр чинь аймаар том нэг юм байна.
     Дайн гэдэг үзэл санааны зөрчилдөөнийг арилгах эцсийн хэрэглүүр байжээ гэж дээр үед.  Хоёр тал дайтлаа.  Нэг тал нь ялагдлаа.  Ялагдлаа хүлээн зөвшөөрч бууж өгч тугаа бөхийлгөлөө, буу сэлмээ өглөө, гарын үсэг зурлаа.  Тэглээ гээд хүний амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ.  Монгол Хятад хоёр, Франц Герман хоёр хоорондоо хичнээн ч байлдав.  Тэглээ гээд аль нэгнээ соёлын хувьд хүлээн зөвшөөрч л байсан.  Оршихуйн хувьд хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.  Хичнээн дайсан байсан ч гэсэн үндэстэн гэдэг утгаар нь хүндэтгэлтэй хандаж байжээ.  Ийм ч учраас атомын бөмбөгийг хориглоод байдаг биз.  Өнгөрсөн жил Украйнд дайн болов.  Юутай ч хоёр тал жинхэнэ соёлт европ чанарыг гаргаж байлдлаа.  Олзлогдогсодоо солилцлоо, хүмүүнлэгийн коридор гаргалаа.  Үүнээс илүү яахав дээ дайтаж байгаа хоёр тал.  Дайныг там болгодог хамгийн хортой зүйл бол партизаны дайн.  Сүрэг дээрэмчидээс бараг ялгаагүй. Орос, Въетнамчууд партизаны дайнаар ялсан гэж маргах л байх.  Гэхдээ дангаараа ялалт авчирдаггүй бөгөөд яваандаа улс үндэстнээрээ тоглочихдог гэмтэй.  Сонгодог жишээ нь Афганистан, Ирак.  Хэрвээ  Германчууд дайны дараа партизаны дайн өрнүүлсэн бол гээд төсөөлөөд үздээ.  Бууж өгөх, өгөхгүйн үр нөлөө их юм даа.  Чехословак Германд бууж өгсөн тулдаа Прага хотод Hollywood ийн зураг авалт тасардаггүй байх.                                                                                                                                                                                                Зэвсэгт тэмцэлд орж байгаа аль аль талуудад наад захын шаардлага бол захирах, захирагдах ёс, бага ч атугай хүмүүнлэгийн үнэр.  Өнгөрсөн өвөл гаргасан ISIS ийн харгис үйлдлийг Аль Кайда буруушааж л байв.  Шашны зарим зүйлийг зөрчжээ гэж.  2010 онд Пакистанд үеэр болоход Аль кайда тусламж үзүүлж, бас уриалж байв.  Өнгөрсөн жил санагдаж байна Талибанчууд америкийн олзны цэргийг өөрийн олзлогдсодоор солиж л байв.  Энэ талаараа Хамас, Хезболла хоёр тэргүүн эгнээнд юм уу даа.  За тээд энэ нийтлэлээр дайныг магтан дуулах гэсэнгүй.  Гол нь хүн төрөлхтөн, хүмүүс бид нар хэл амаа ололцвол аливааг шийдэж чадна гэж.  Нэг сайхан нартай өдөр талууд хэлэлцээрийн ширээний ард суух нь тодорхой.  Эцэст нь ялагдлаа хүлээн зөвшөөрнө гэдэг ухаантай үндэстний зан юм даа.  


бичсэн: dadido | төрөл: 2015-11-16 өдөр 17:45
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



ерөөсөө шашингүй болох эсвэл бүгд нэг шашинтай болчихбол л үзэл санааны ялгаа багасаж дайнгүй биш юмаа гэхэд дайн бага болох байх даа.
Бичсэн: tamerlan13 23:44, 2015-11-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax