dadido diary
Салхи
Блогтоо салхи оруулаагүй нилээд уджээ. Уг нь баахан юм бичдэг юм. Тэгснээ би хэн ч билээ юу ч билээ гэж бодох юм уу эсвэл дандаа нэг шүүмжилсэн аястай биччихсэн байдаг болохоор эргээд арилгачихдаг.
...Тэгж байгаад блогоо нэг уншвал их л сонин байна байх. Атар зандан наснаас гучин насны босго хүртэл юу юу бодож, бичиж, мөрөөдөж, харамсаж, ухаажиж явснаа нэг уншвал бас л сонин байх. Нэг их урт биш ч гэсэн улаан, ногоон, шар гэрэл дундуур гарсаар л. Сүүлийн хоёр жил магадгүй маш их өөрчлөлтийн жил байлаа. Яг л хувьсгал гэсэн үг. Хувьсгалын шуурганд өөрөө ч нилээд зүдрэв. Гэхдээ энэ бүхэн хүмүүний амьдралын магадгүй туулж өнгөрүүлэх ёстой нэг мөчлөг л байх даа. Ер нь ч тийм биз. "БИ" гэдэг төлөөний үгэнд хариулсаар л явна. Гэхдээ амжилт ч бас муугүй. Нэг мэдсэн тайлан тавьж байгаа хүн шиг л бичиж. Яах вэ дээ өөр юуны талаар бичнэ гэж. Улс төр, сексийн талаар та нар хангалттай л уншиж байгаа. Зарим нь бүр уйдаж байгаа байх. Бас уйдаагүй ч байж мэднэ. Би таашгүй л дээ.
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих