dadido diary
цэцэрлэгч ногоон ирээдүй
Би яг мэргэжлийн чиглэлээр нь юу гэж дууддагыг мэдэхгүй. Ботаникч гэж дууддаг байж болох юм. Энэ мэргэжлийг би ер нь их үнэлээд байгаашд. Гадуур баахан олон дамжаа сургалт, сургууль байдаг боловч энэ чиглэлээр тоотой хэд л байдаг байх. Байдагыг нь хүмүүс мэдэхгүй. Мод, бут сөөг лав булсан хойно төмс шиг бултайдаг эд биш гэж би ойлгодог. Мэргэжлийн мэдлэг, чадвар нилээд шаарддаг бололтой. Монголд ирээдүйд энэ чиглэлийн мэргэжилтэн нилээд үнэд орох биз энэ их цөлжиж байгаа үед. Би гайхаад л байдаг юм. Зам дээр түлээ зараад байгааг. Тэр мод чинь бүдүүртлээ өчнөөн жил болдог гэсэншд. Бид чинь хүчилтөрөгч, ногоон ирээдүйгээ шатааж байгаа юм биш үү. Нэгэнт л хашаа болон түлээний модны хэрэглээг хориглоогүйгээс хойш ногоон аян энэ тэр хэрэг байгаа юм уу. Чингисийн өргөн чөлөөг өргөтгөх гээд хэдэн сайхан улиасыг тайрчихсан байна лээ. Хайран л санагдсан.бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих