dadido diary
блок
Сая яг бичих гэсэн чинь бичих зүйлээ мартах гэжийшд. Аа тий энэ долоо хоногт блогоо хөтлөөд 3 жил болж байгаан байна. Энэ хооронд бас нилээн олон юм бичжээ. Ичих инээх улайх устгамаар юм зөндөө л шивсэн байна. Блог гэдэг зүйл миний амьдралд бас л нэг хэсэг минь болчихож. Хүн ер нь яасан ч олон хэсэгтэй байдгын. Гар утасгүйгээр амьдралаа төсөөлөөд үзсэн чинь аймаар сайхан санагджийнэ. Харин блоггүйгээр төсөөлсөн чинь нэг л төсөөлөгдөхгүй байна.Гоё сайхан гарсан зургаар биш сэтгэлээс гарсан үг өгүүлбэрээр эчнээ танилцсан орж гардаг, орохгүй тойрдог бүх блоггерууддаа талархал илэрхийлье
Бонус: Энэ долоо хоногт эрхий хуруугаа хоёр удаа тулгалаа. Нэг тулчихвал амархан тулдаг юм байна. Ойрын өдрүүдэд иргэдийн үзэл бодол илэрхийлэх, мэдээлэл олж авах эрх эрх чөлөөтэй холбоотой янз бүрийн заалттай хууль дүрэм журам энэ тэр их гарсан харагдлаа.
Нээрээ БОНУС гэдгийг анх хэрэглэсэн Ободдоо гялайлаа
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
bi udku 4 jil bolkjiishd. haha.
hehehe
төстэй байж мэдэх юм хэхэхэ
бо бо бонус гээд Скайтелийн рекламдаад байсийшд...


Сэтгэгдэл бичих