dadido diary
аниргүй
Үүлэн завсраар туссан тэр гэрэл дэндүү үзэсгэлэнтэйҮнэрлээд зогсмоор тэр агшин дэндүү тансаг
Хүйтэн биенд минь хүрэх усны тэр дусалд би живж
Хүсэл мөрөөдөл аниргүйд би дэндүү автана
Гитар хөгжмийн нарийн утсанд тархиа хүлүүлж
Ганган хээнцэр аниргүйд би улам дурлана
Анир чимээгүй эзэнгүйдэл намайг нөмрөнө
Амьсгалахаа ч мартан улам гүн шумбана
Цав цагаан хоосон руу би нисэж байна
Цаггүй ертөнцийн зүг би явсаар л
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
мэдрэмжээ бичсэн юм гээ
minii gants irj haidag zuiliig bichsen baih chin 

haichihjaa? tsaggui maggui genuu?
манай дадидо туулай жилийнхээ мөрийг нэлээн романтик зүг рүү гаргаж байгаа юм аа даа.

нээрээ л аниргүй байна даа.
яасий дуу чимээнээс залхаа юу
Дурлал энэ тэрээс зугтаа юу...
яасий дуу чимээнээс залхаа юу
Дурлал энэ тэрээс зугтаа юу...


Сэтгэгдэл бичих