dadido diary
Ойрын үед блогтоо нилээд их салхи оруулж байгаа. Анх бичлэгээ харахад нийгмийг шүүмжилсэн, магтсан, өөртөө холбоогүй юмны талаар их бичдэг болж. Сүүлдээ бусад нь хамаагүй болж зөвхөн өөрийнхөө тухай бичдэг болоод удаж байна. Сэтгэлзүйн зөрчилдөөнт байдлууд, өөртөө шүүмжлэлт хандах, амьдралын уйтгар гунигын талаар их бичих болж. Яагаад ч юм өдийг хүртэл дотор хүнээ би таниагүй юм шиг санагдаад. Нугачаа, уур хилэн, гомдол, атаархал, тайтгарал зэрэг зөрчилдөөнт үйл явдлууд дундаас би өөрийгөө илүү их мэдэрч байна даа. Заримдаа бүр өөрийгөө сэтгэцийн гажигтай ч юм шиг төсөөлөх. Одоо миний блогоор хүн шагайхаа ч байж. Анх хүмүүс сэтгэгдэл бичихээр баярладаг байж. Одоо бол бичнэ үү байна уу хамаа алга. Би блогоо л бичиж байна. Дараа жилээс эхлээд блогоо арай илүү сонирхолтой. Төрөл жанр хөөж бичих гээд төлөвлөөд байгаа. Блог маань наддаа л урлан минь юм шүү дээ.
бичсэн: dadido | төрөл:2012-11-25 өдөр 14:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих