Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Боловсрол ба ирээдүй

Ойрмогхон хэдэн ангижавынхаа сургийг сонслоо.  Мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн бараг үгүй юм байх аа.  За тэгээд мэргэжлээрээ ажиллаж байгаагаас илүүтэй мэргэжилдээ дөхүү ч юм алгаа бас.  За ер нь тэгээд мэргэжлээрээ төгссөн хүнээс хэд нь ажилладаг юм бол доо гэсэн чимээгүй асуулт ургав.  Саяхан нэг англи хэлний багшаар төгссөн залуутай танилцлаа.  Ээ бурхан минь би дэргэд нь агуу юм байна.  Энэ  бол манай нийгмийн бодит дүр зураг.  
Ядуурал, ажилгүйдэл, импортын эдийн засаг гээд өчнөөн юм яриад байдаг.  Тэгээд яг яах гээд байгаа юм бүү мэд.  Мөнгөтэй л болчихвол бүхнийг шийднэ гээд намайг бага байхад мөнгө л байвал боллоо.  Ажлыг бол гэдэг байлаа.  Одоо бол бөөн мөнгө.  Төсөв нэмэгдэж, эдийн засаг тэлэхийн хирээр гэж том шаагаад ч яахав.  Гол нь ажлыг мөнгө биш хүн л хийдэг юм байна.  Өглөө болгон ажилдаа явах, орой болгон тарахдаа оюутан гэх хүмүүсийн дунд тээвэрлэгдэнэ.  Тэд маргааш яах бол.
Би сурах гэж хичээгээгүй биш зүтгэсэн.  Юу ч гэсэн дуу алдмаар муу сураагүй.  Гэхдээ одоо бодоход бас л...
Ядуу байх хөгжилгүй байна гэдэг мөнгөгүйгээс болдоггүй бололтой.  Магадгүй үүнийг манай эдийн засаг сайхан нотлоод байх шиг.  Одоо ч зар сонингууд ажлын зараар хахдаг л болж.  Ядуурал гэдэг чухамдаа хүний боловсрол, чадварт байдаг бололтой.  Нотлох гэж олон юм нуршаад хэрэггүй биз.  Ядуурал, хөгжилгүйдлийг нийгэм буман юмтай холбодог.  Би бол нэг юмтай холбоод ойлгоод байгаа тэр бол СУРГУУЛЬ.
Би лав 10-р анги төгсөхдөө шал хэрэггүй хүн л байсан.  Зах зээлд худалдаад идчих чадвар надад байгаагүй.  Дээд сургууль төгслөө.  Арай дээрдсэн.  Хайран 14 жил.  Энэ хооронд эцэг, эх гэдэг хүмүүс ямар их зардал гаргасан бол.  Аймаар.  Хамгийн аймшигтай нь тэр их зардлыг өөртөө орлого байдлаар шингээдэг дээд сургуулиуд шинэчлэгдсэн үү.  1998 оноос билүү дээ ABCD гэсэн шинэ үнэлгээ гарч ирсэн.  Сурлага муутай нэгэнд 60d бол амьдралын гогцоо дэнс болж эхэлсэн.  60 авсан бол тэнцээ.  Даан ч амьдралд тэнцэхгүй л байна. 
Худлаа дүн тавьж нэг нь заасан, нөгөө нь заалгуулсан болдог.  Явж явж 60тан нь амьдралд хохироод үлддэг.  Нөгөө талд сурах гэсэн 100тангууддаа гай болж эхэлдэг.  Анги дүүрэн оюутан.  Анги дүүрэн мөнгө захирлын нүдэнд тусна.  Манай захирал хүүхэд унагаадаггүй сайн хүн, зовлон ойлгодог.  Захирал баяжаад л.  
Дүү шиг нь хүүхэд өөдөөс нь битгий унагаагаач гээд гуйх.  Авлига ийм байхад хөгжихгүй өөр яах билээ дээ.  Давхар кодоор дүнг нь гаргачихаж чадахгүй байгаа хойно яалтай билээ.  Ингэж л дипломтой ажилгүйчүүд гэдэг нь бий болдог юм даа.  Үнэхээр зүтгэсэн нэг нь сайн сайхан ажил хийгээд явж байна аа мэргэжлээрээ.  Энэ муухай тогтолцоог шинэчилж чадаагүй цагт хөгжилгүйдэл арилахгүй.   Ажилгүй хүмүүс олшрохгүй.  Боловсролын тогтолцоо шинэчлэгдээгүй цагт шинэ мэдлэг хэзээ ч нийтлэг болж чадахгүй.  Эргэлзэж чадахгүй.  Бодож чадахгүй.  Хийж чадахгүй.  Саяхан багш гээд нэг залуутай танилцлаа.  Дээд сургуулийн багш гэнэ.  Гадаад хэлээр А ч алга.  Сониноос дээд сургуулийн оюутан болоход улс даяар шалгалт өгдөг юм бол улс даяар багшийн ерөнхий шалгалт гэж яагаад болдоггүй юм бол.  Магистр л бол багш болоод байдаг.  Одоо 1.5 тэрбумын өртэй.  Даан ч тал нь гадны мэргэжилтэй ажилтанд шилжинэ.  Манай боловсрол үүнд хүрэхгүй л дээ.  Би удахгүй дүрвэнэ.
 

бичсэн: dadido | төрөл: 2013-01-31 өдөр 22:43
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



ЗАА. ДҮРВЭЭД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. СҮҮЛЭЭ ХАВЧААД ЗУГТАЖ БАЙГАА НОХОЙ ШИГ. ХҮМҮҮС ДҮРВЭЭД ДУУССАН. ОДОО МОНГОЛДОО ҮЛДСЭН НЬ МОНГОЛОО АВЧ ЯВАХ ЦАГ ЮМ БИШ ҮҮ?
Бичсэн: amaahai76 02:51, 2013-03-03 | Холбоос | |


би лав нээх зүтгэж хичээдэггүй, урсгалаараа л сурсан юм шиг санагддын, гэхдээ дүнгийн хойноос багш нарыг царай алдаж үзээгүй гэж өөрийгөө дүгнэдэг л д,
би харин багш болоод бүүр нэг гарын хэдэн сайхан хүүхэд бэлдмээр санагддаг болсон байна лээ

дүрвэдэг нь яаж байгаан? хаашаа?
Бичсэн: Zurai 18:56, 2013-02-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax