Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Баяртай хайр минь

 Долоон жилийн өмнө нэг бүсгүйтэй танилцсан юм.  Бидний хооронд жирийн л найз нөхдийн харилцаа байсан.  Бид хэзээ ч бие биендээ татагдаж байгаагүй ба олон л удаа уулзаж хөхрөлдөж байсан.  Найзын харилцаа л байсан даа.  2014 онд бид нар хамт ойд зугаалсан юм. Бид хоёр ч биш бидний найзууд байсан.  Тэр үед тэр надад хандраад л байсан юм.  Би өөрөө тоодоггүй байсан болохоор тэгсгээд л өнгөрсөн.  Түрүү жил 2017 оны хавар би түүнд дурлачихсан.  Түүнээс өмнө намайг хамтдаа бүжгийн клубт явъя гээд гуйгаад шалаад байдаг байсан.  Би бас л тоогоогүй.  Харин түүнд дурласнаас хойш байнга л түүнийг бодох болсон.  Би шууд хэлсэн л дээ.  Даан ч тэр намайг хүлээж цөхөрсөн үү "үгүй" гэж хариулсан.  Би ч нэг их хүчлээгүй.  Түүнийг мартахыг хичээсэн.  Өнгөрсөн намар тэр надад хандарч эхлэв ээ.  Хамтдаа нэг оройг бүжиглэж өнгөрүүллээ, хамтдаа концерт үзлээ.  Гэсэн ч тэр надад өөр "найз залуу"-тай тухай хэлэв.  Сайн лавлаж асуувал харилцахаа болиод 2 сар болж байгаа бололтой.  Их дотно харьцаатай юм уу гэсэн хэдэн болзооноос цаашгүй тухай ярив.  Миний дургүй хүрэв.Анх бүжгэнд явахад хамт байгаа сельфи хийгээд найзуудын чатанд тавьчихсан.  Хүмүүс хосууд л гэж бодно.  Гэтэл дараа нь намайг байдалд оруулж байдаг.  Эсвэл хэн нэгнээс хариугаа авах хүсэл түүнд байв уу.  Юутай ч түүний хувьд би сэтгэлт залуу нь биш гэдгийг л мэдэрлээ.  Түүнээс хойш би тэрнээс зөвхөн мэргэжлийн холбогдолтой туслалцаа аваад дахиад тэр залуутайгаа яриач чи хайртай бол түүнийхээ араас гүй гэж хэлсэн.  Би яагаад тэгж бичсэн бэ гэвэл тэрний ч тэр миний ч тэр нас 30 гарчихсан одоо үр хүүхэд нь оройтох нас байсан.  Гэхдээ дотроо битүү харамлаад байх юм.  Гэлээ гээд өөрийгөө хүчээр хайрлуулж болохгүй биз дээ.  Сая 7 хоног ерөөсөө харьцаагүй юм.  Гэтэл миний фэйсбүүк дээрээ тавьсан хайрын дуунд лайк дараад шэйр хийсэн байсан.  Би түүнийг мартахыг маш их хичээж байна.  Яагаад ч юм байнга л бодогдоод байх юм.  Ойрын өдрүүдэд тувт л хайрын дуу, ая сонсож зүрхээ урж сууна.  Би түүнд маш их хайртай юм байна.  Гэхдээ миний энэ хайр хэзээ ч амьдрал болохгүй юм байна.  Түүнд минь сайн хүн тааралдаасай.  Өөр юу хүсэхэв дээ

бичсэн: dadido | төрөл: 2018-12-06 өдөр 19:42
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

ЭРЧҮҮДЭЭ ХАЙРЛАЯ

 Би оройн сургалтанд явдаг юм.  Ангидаа 10 хүнтэй.  Надаас гадна 5-р ангийн нэг эрэгтэй хүүхэд бий.  Ангидаа хоёрхон эрэгтэй хүнтэй.  Урьд нь оройн сургуульд явдаг байхад эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйгээсээ бага байдаг байсан.  Өнгөрсөн хавар IELTS өгөхөөсөө өмнө жишиг шалгалт өгсөн юм.  Бас л хүүхнүүд давамгай тоотой.   Энэ үзэгдэл хавтгай болсон.  Эрэгтэйчүүдийн боловсролд бага анхаарч байна.  Монгол эрчүүд улам л харанхуй болоод.  Нэг л хар хүч булчин шүтсэн хүмүүс.  Нийгэм булчинг эрхэмлэхээр яалт ч үгүй боловсрол бүдгэрдэг бололтой.  Гэмт хэрэгт эрэгтэйчүүдийн эзэлж байгаа тоо, сургууль соёлд явж байгаа эрэгтэйчүүдийн тоо хоёр эсрэг тэсрэг.  Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид маань эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байгаа бол эрэгтэйчүүдийн төлөө тэмцэхээс өөр аргагүй болж.  Ер нь гэр бүлийн хоёр хоёулаа л боловсролтой болохгүй бол юун хос баганын тэнцвэр вэ.  Хаа очиж латин бүжгийн салса сургалтанд явж байгаа залуусын тоо өссөн санагддаг.  Бүжгээр гоо зүй урлагийн боловсрол олж авч байна.  Бүжгэнд явах хүртэл боловсрол шүү.  Би нэрийг нь хэлээд яахав.  Нэг таг хөдөөний залуу анх бүжгэнд орж ирээд шал өөр залуу болсон доо.  Эрэгтэй хүүхдийг багаас нь бэлдэхгүй бол ирээдүйд айл гэр, улс орон хэцүүдэх нь байна шүү хүмүүс ээ.  Хүчирхийлэл, гэмт хэрэг, замын түгжрэлтэй тэмцмээр байгаа бол эрэгтэй хүүхдээ л боловсруул.  

бичсэн: dadido | төрөл: 2018-10-09 өдөр 22:08
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Хошигнол

Би ганц бие бөгөөд америкийн сүүлчийн зандан залуу байна.  Намайг эр хүн болгож өгөөч.  За за тоглосын.  Нээрээ тайлах гээд дайрчихав би тийм хүн биш шүү.  Тэртээ 2000 оны үед яг ийм нэртэй жүжиг драмын театрт тавигдаж байлаа. Гэснээс   нэг залуу нөгөө юу хийсний дараа юун цагаан сар, наадам гэдэг онигоог манайхан мэдэх л байх.  Америк хувилбар нь юун christmas, halloween гэсэн гэжуугаа.  Яааг яс юман дээрээ эротик онигоо урт настай, удаан жаргалтай байдагшдээ.  Гэхдээ бас кексийн хувьсгалаа дагаад инээлгэхээ больдог гэжуугаа гэж бүлтэрвэл яах уу.  Камасутраг би лав анхны чөлөөт хэвлэл гэж боддог.  Антропологи, социологи, психологи, социобиоанализ талаас нь бодсон ч тэр.  Ер нь хүн төрөлхтний эрх чөлөөний бэлэг тэмдэг нтр ккк.  За за арай хадуурчихав уу.  Би гэхдээ бодоод байдымаа.  Гоо сайхан, ариун нандин гэхээр нэг тийм зөөлөн арьстай уян налархай биетэй бүсгүй хүнийг дүрсэлдийн.  Жишээ нь хуучин савангийн реклам явахаар дандаа эмэгтэйчүүд гардаг.  Шүдний ОО ных бол дан эмэгтэй.  Эрчүүд гараа, шүдээ угаадаггүй юм уу хаашаа юм.  Тэгэнгүүтээ эрчүүд юун дээр цохиж явна гэхээр бэлгэвчний хайрцаган дээр барилгачин баки биетэй эрэгтэй хүний зураг тавьснаа "СЕКС НАША РАБОТА".  Күэ тэр хүүхэн нь хаачсан юм бэ?  /ижил хүйстнүүд супер сорри.  Миний хувьд бэлгэвч харахаар хүүхнүүд л санаанд буудаг л даа.  Ямар оюу толгойн гэрээг саналтай биш/  МОЯ биш НАША гэж байгаа биз дээ.  Эцсийцэст Микеланжело яагаад Давидыг босгов.  Бодох л асуудал.
  Би одоо гол үндсэн сэдэв рүүгээ орох гэж байна.   Орчин үед залуу эмэгтэйчүүд уламжлалт байрлалаас ч уйдаж байна.  Уламжлалт амьдралын хэв маягаас ч их уйджээ.  Байнга тогоо шанагатай зууралдаад, гэрээ цэвэрлээд байхаас уйдаж байна.  Хоолны группт хүүхнүүд рестораны хоолны амт шимт муулаад гачин гачин.  Мань мэтэд бол их поорцтой л бол амттайшд.  Амтгүй бол цуу, кетчуп чихэж байгаад л амталнашд.  Бас тэгээд ингэсэн байна "  Амттай юм аа...Энд л хооллож байя үнэ нь 12к".  Сард өдрийн хоолонд 360к.  АТГ-д өгч шалгуулмаар ч юм шиг.             
         

бичсэн: dadido | төрөл: 2018-09-01 өдөр 19:42
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Туршлага

Одоо нас гуч гарчээ.  Амьдралын их далайд хөвж л явна.  Яагаад ч юм амьдрал надаас маш их сорилт авах юм.  Би үүнийг зовлон гэж хэлэхгүй.  Найдаж байсан хүмүүс хулхидах оролдлого хийсэнд нь үнэндээ дотор муухай оргих юм.  Гэхдээ оролдлогыг нь таслан зогсоосон доо маш их баяртай байна.  Энэ үйл явдал намайг илүү хурцалж, илүү ухааруулж, зөвхөн өөртөө итгэхийн үлгэр дууриал боллоо доо.  Зарим үед өөрийн бодол, байр суурь дээрээ хатуу зогсохоос илүү зөв зүйл байхгүй ажээ.  Бусдын бодлыг сонсох ёстой.  Гэхдээ өөрийн эрх ашиг, ирээдүйг хамгийн түрүүнд тавих ёстой.  Өөрийнхөө байр суурийг хамгаалж чаддаггүй юм бол тусгаар тогтносон хувь хүн гэж хэлж боломгүй.  Заримдаа энэ их сорилоос залхах юм.  Гэхдээ "Бэрхшээл бол бурхнаас өгсөн бэлэг" гэж еврейн ардын зүйр үг байдаг.  Буддын сургаальд ч Хутагтын 4 үнэнийг айлдсан бөгөөд зовлон, бэрхшээл, сорилыг давах гарц байдаг гэдгийг л байнга цээжин дотроо хадгалж явах ёстой ажээ.  Амьдрах сайхан 

бичсэн: dadido | төрөл: 2018-05-21 өдөр 09:41
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Гучин нас

Нэг л мэдэхэд гуч хүрчихэж 
Нэрийг нь мэдэхгүй ч зүсийг нь мэдэх бүсгүйчүүд ээж болчихож
Ууж, идэж, унтаж хэвтэж 
Ухаан сууж амжаагүй байтал гуч хүрчихэж
Нартын амьдралыг мөнх үү гэтэл 
Насны эхэнд  нандин сайхан анд минь буцчихлаа.
Бялуурам сайхнаар амьдралыг төсөөлж 
Бал бурмын дурлалыг хүсч 
Баян тансаг амьдралыг мөрөөдөж явсан 
Балчир гэнэхэн насны бодлууд минь
Бодлын тэртээх алсад замхарчээ.
Тэр гээд хэлчихэж болдоггүй
Тийм нэгэн насыг гуч гэдэг юм уу  
Алдаа, оноогоо өөртөө шингээж 
Ахуй ажилдаа захирагдан амьдардаг 
Залуу ч биш, хөгшин ч биш 
Зуугуул энэ насыг гуч гэдэг юм биш үү.
Бадрангуй их хүслээ дотроо хадгалсан 
Байраг энэ насыг гуч гэдэг юм биш үү.


бичсэн: dadido | төрөл: 2017-12-08 өдөр 22:17
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Залхуу

Хашаандаа хоолоо идэнгээ уулын орой ширтэж суух нь жаргал юм даа.  Бороо хур, газрын гарц, сонгууль, өнөө маргааш алс хэтийн амьдрал гээд олон л юм бодогдоно.  Өсгий жоохон эмзэг байгааг ч хэлэх үү босохоосоо заримдаа төвөгшөөнө.  Худаг руу усанд явах хооронд айлуудын хашааг харахад гоц гойд өөрчлөгдсөн юм ер алга.  Газрын овон товонгоос болж түжигнэх канистрийн чимээ, гудамжны цаана хааз авч байгаа машины дуу хоёроос өөр юм үл дуулдана.  Яг энэ мөчид дотор газрын хүмүүсийн тухай сүрхий юм бодогдлоо.  
Бууц.  Гудамжинд байжил байдаг тэр бууцны овоолго хэдэн жил ч юм байжил байгаа.  Хог биш учраас хогны машин тоож ачихгүй.  Байсаар л.  Ажлын шаардлагаар хотын захын хороолол руу явах зуур автобус, унааны цонхоор айлуудын хашаанаас өөр юм үл үзэгдэнэ.  Сайхан тохижилт, цэцэрлэгтэй цэмцгэр хашаа ер нь ховор доо.  Хашаа нь зэрлэгээр дүүрч, хашааны буланд элдэв зүйл хөглөрөх нь элбэг.  Нэг айлыг лав мэдэх юм.  Хашаан доторх нурсан барилгын хог нь лав л жил боллоо.  Ажаад байхад дэлгүүр, приус, портертой под хийсэн айл.  Сайлахаасаа муулах нь илүүтэй дотор газрын хүмүүс бидний оронд байсан бол яах байсан бол гэж бодогдоно.  Лав л хашаагаа зэрлэгээр дүүргэж, үнэгүй бордоо бууцыг гудамжинд хаяхгүй л байх.  Улсаараа залхуу хүмүүс юм даа бид.  Би ч тэдний нэг.  Харин та?

бичсэн: dadido | төрөл: 2016-05-21 өдөр 21:18
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Залхуу

Хашаандаа хоолоо идэнгээ уулын орой ширтэж суух нь жаргал юм даа.  Бороо хур, газрын гарц, сонгууль, өнөө маргааш алс хэтийн амьдрал гээд олон л юм бодогдоно.  Өсгий жоохон эмзэг байгааг ч хэлэх үү босохоосоо заримдаа төвөгшөөнө.  Худаг руу усанд явах хооронд айлуудын хашааг харахад гоц гойд өөрчлөгдсөн юм ер алга.  Газрын овон товонгоос болж түжигнэх канистрийн чимээ, гудамжны цаана хааз авч байгаа машины дуу хоёроос өөр юм үл дуулдана.  Яг энэ мөчид дотор газрын хүмүүсийн тухай сүрхий юм бодогдлоо.  
Бууц.  Гудамжинд байжил байдаг тэр бууцны овоолго хэдэн жил ч юм байжил байгаа.  Хог биш учраас хогны машин тоож ачихгүй.  Байсаар л.  Ажлын шаардлагаар хотын захын хороолол руу явах зуур автобус, унааны цонхоор айлуудын хашаанаас өөр юм үл үзэгдэнэ.  Сайхан тохижилт, цэцэрлэгтэй цэмцгэр хашаа ер нь ховор доо.  Хашаа нь зэрлэгээр дүүрч, хашааны буланд элдэв зүйл хөглөрөх нь элбэг.  Нэг айлыг лав мэдэх юм.  Хашаан доторх нурсан барилгын хог нь лав л жил боллоо.  Ажаад байхад дэлгүүр, приус, портертой под хийсэн айл.  Сайлахаасаа муулах нь илүүтэй дотор газрын хүмүүс бидний оронд байсан бол яах байсан бол гэж бодогдоно.  Лав л хашаагаа зэрлэгээр дүүргэж, үнэгүй бордоо бууцыг гудамжинд хаяхгүй л байх.  Улсаараа залхуу хүмүүс юм даа бид.  Би ч тэдний нэг.  Харин та?

бичсэн: dadido | төрөл: 2016-05-21 өдөр 21:18
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Соёлтой байлдаан

Бага байхдаа байлдаантай киноны хобби байлаа.  Рэмбо бол амьдралгүй, оросын кино амьдралтай байлаа.  Чөлөөлөлт бол лут шүү дээ. Кинон дээр  XVIII  зууны дайнууд өөр хоорондоо харж зогсож байгаад л буудалцдагшд.  Тэр чинь аймаар том нэг юм байна.
     Дайн гэдэг үзэл санааны зөрчилдөөнийг арилгах эцсийн хэрэглүүр байжээ гэж дээр үед.  Хоёр тал дайтлаа.  Нэг тал нь ялагдлаа.  Ялагдлаа хүлээн зөвшөөрч бууж өгч тугаа бөхийлгөлөө, буу сэлмээ өглөө, гарын үсэг зурлаа.  Тэглээ гээд хүний амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ.  Монгол Хятад хоёр, Франц Герман хоёр хоорондоо хичнээн ч байлдав.  Тэглээ гээд аль нэгнээ соёлын хувьд хүлээн зөвшөөрч л байсан.  Оршихуйн хувьд хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.  Хичнээн дайсан байсан ч гэсэн үндэстэн гэдэг утгаар нь хүндэтгэлтэй хандаж байжээ.  Ийм ч учраас атомын бөмбөгийг хориглоод байдаг биз.  Өнгөрсөн жил Украйнд дайн болов.  Юутай ч хоёр тал жинхэнэ соёлт европ чанарыг гаргаж байлдлаа.  Олзлогдогсодоо солилцлоо, хүмүүнлэгийн коридор гаргалаа.  Үүнээс илүү яахав дээ дайтаж байгаа хоёр тал.  Дайныг там болгодог хамгийн хортой зүйл бол партизаны дайн.  Сүрэг дээрэмчидээс бараг ялгаагүй. Орос, Въетнамчууд партизаны дайнаар ялсан гэж маргах л байх.  Гэхдээ дангаараа ялалт авчирдаггүй бөгөөд яваандаа улс үндэстнээрээ тоглочихдог гэмтэй.  Сонгодог жишээ нь Афганистан, Ирак.  Хэрвээ  Германчууд дайны дараа партизаны дайн өрнүүлсэн бол гээд төсөөлөөд үздээ.  Бууж өгөх, өгөхгүйн үр нөлөө их юм даа.  Чехословак Германд бууж өгсөн тулдаа Прага хотод Hollywood ийн зураг авалт тасардаггүй байх.                                                                                                                                                                                                Зэвсэгт тэмцэлд орж байгаа аль аль талуудад наад захын шаардлага бол захирах, захирагдах ёс, бага ч атугай хүмүүнлэгийн үнэр.  Өнгөрсөн өвөл гаргасан ISIS ийн харгис үйлдлийг Аль Кайда буруушааж л байв.  Шашны зарим зүйлийг зөрчжээ гэж.  2010 онд Пакистанд үеэр болоход Аль кайда тусламж үзүүлж, бас уриалж байв.  Өнгөрсөн жил санагдаж байна Талибанчууд америкийн олзны цэргийг өөрийн олзлогдсодоор солиж л байв.  Энэ талаараа Хамас, Хезболла хоёр тэргүүн эгнээнд юм уу даа.  За тээд энэ нийтлэлээр дайныг магтан дуулах гэсэнгүй.  Гол нь хүн төрөлхтөн, хүмүүс бид нар хэл амаа ололцвол аливааг шийдэж чадна гэж.  Нэг сайхан нартай өдөр талууд хэлэлцээрийн ширээний ард суух нь тодорхой.  Эцэст нь ялагдлаа хүлээн зөвшөөрнө гэдэг ухаантай үндэстний зан юм даа.  


бичсэн: dadido | төрөл: 2015-11-16 өдөр 17:45
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

90 ээд оны зан

 Төрийн албанаас гарч хувийн хэвшил гэдэг зүйлд хөл тавиад 2 жил болж байна.  Хоёр ч компанид ажиллаж ашиг сонирхлыг нь хамгаалах гэж гутлаа эргэтэл алхаж, хөлсөө цувтал явсан даа.  Даан ч бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй хүмүүстэй таарсан нь азгүйтэл байсан гэх үү дээ.  Нэгэнд нь бүр арай дэндүү доромжлуулж салсан.  Саяхан нэг компанид үйлчилгээ үзүүлэх гээд гэрээ энэ тэрээ байгуулаад урьдчилгаагаа нэхтэл өөдөөс хэдэрлэв.  Би ч хэдэрлэсэн.  Бусдад доромжлуулсан сэтгэл маань зад татсан байх.  Гэлээ ч бүдүүлэг зан гаргасан нь буруу л даа.  
Бусдын хөдөлмөрийг шулсан, үнэгүйдүүлсэн хүмүүс монголоор нэг.  Тэгснээ монголчууд залхуу, архичин гээд л баахан л юм ярина.  Ярих юм бол дэлхий даяараа архичин.  Яагаад монгол залуус гадаадад хөдөлмөрлөөд сайхан амьдарч чаддаг юм бэ.  Бизнес эрхэлж буй хүмүүс үүрэг, төлбөрөө луу унжих нь бараг зарчим болчихож.  500 мянган төгрөгний авлагаас 400 мянгыг нь авбал их юм.  Үлдсэнийг март.  Ердөө л ийм зарчим.  Ийм байхад энэ оронд чинь хэн итгээд хөрөнгөө оруулах юм бэ.  Адгын тэнэг л монголд хөрөнгө оруулах байх.
 
Өнөөдрийн бидэнд тулгараад байгаа энэ саад хүндрэл бэрхшээлийн цаад суурь нь ердөө л энэ.  Найдваргүй, хулхи монгол хүн.  Энэ хулхидах, голрох, хэлсэн ярьснаасаа буцдаг зан сүүлдээ улс үндэстний тусгаар тогтнолд нөлөөлөхүйц болж дээ.  Тусгаар тогтнол гэдэг бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг л хэлдэг юм.  Тэрнээс зарласнаар ч болчихдоггүй эд.  Бид бусдад битгий хэл үндэстэн дотроо хүлээн зөвшөөрөлцөж, итгэлцэхэд бэрх болж дээ. 

бичсэн: dadido | төрөл: 2015-10-21 өдөр 13:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Салхи

 Блогтоо салхи оруулаагүй нилээд уджээ.  Уг нь баахан юм бичдэг юм.  Тэгснээ би хэн ч билээ юу ч билээ гэж бодох юм уу эсвэл дандаа нэг шүүмжилсэн аястай биччихсэн байдаг болохоор эргээд арилгачихдаг.
...Тэгж байгаад блогоо нэг уншвал их л сонин байна байх.  Атар зандан наснаас гучин насны босго хүртэл юу юу бодож, бичиж, мөрөөдөж, харамсаж, ухаажиж явснаа нэг уншвал бас л сонин байх.  Нэг их урт биш ч гэсэн улаан, ногоон, шар гэрэл дундуур гарсаар л.   Сүүлийн хоёр жил магадгүй маш их өөрчлөлтийн жил байлаа.  Яг л хувьсгал гэсэн үг.  Хувьсгалын шуурганд өөрөө ч нилээд зүдрэв.  Гэхдээ энэ бүхэн хүмүүний амьдралын магадгүй туулж өнгөрүүлэх ёстой нэг мөчлөг л байх даа.  Ер нь ч тийм биз.  "БИ" гэдэг төлөөний үгэнд хариулсаар л явна.  Гэхдээ амжилт ч бас муугүй.  Нэг мэдсэн тайлан тавьж байгаа хүн шиг л бичиж.  Яах вэ дээ өөр юуны талаар бичнэ гэж.  Улс төр, сексийн талаар та нар хангалттай л уншиж байгаа.  Зарим нь бүр уйдаж байгаа байх.   Бас уйдаагүй ч байж мэднэ.  Би таашгүй л дээ.    


бичсэн: dadido | төрөл: 2015-10-09 өдөр 23:18
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Улаанбаатарынхан бүгд ууртай.  Ажил нь овоорсон, ихэнх бизнес бартер.  Хогтой, бохир, цөөхөн хэдэн газраас бусад нь тохь муутай.  Хүн бүрийн сэтгэлд ирэх хаврыг хүлээсэн бодлууд.  Өвөл мөн ч урт.  Хаашаа л очно очер дугаар.  Нэг л тийм баргар.  Зурагт асаахаар шүүх хурал.  Өдөр болгон бөмбөг дэлбэрдэг Багдадын хажууд ч шамбалын орон байх.  
Гадаад явж галуу шувууны мах идэж үзээгүй хүн л дээ.  Хүн ам их төвлөрөхөөрөө ийм болдог юм уу даа ер нь.  Ямар сайндаа Jay z Нью Йоркийг ширэнгэ гэж дуулж байхав.  Улаанбаатар ч бас ялгаагүй юм.  Татарын Заяа "Миний сэтгэл өвдөнө, Улаанбаатар өвтгөнө" билүү дээ нэг дуулж байсан.  Аймаг, сумын төв, жижиг суурин газруудад очихоор нэг л сайхан болдог.  Би лав тэгдэг. Зун болохоор ямар нэг аргаар хөдөө явахыг тэмүүлдэг, хүсдэгийн шалтгаан энэ биз.  Улс төрч, урлаг соёлынхон, бизнесийнхэн морь мал сонирхож явдагыг дан ганц баянаараа өрсөлдсөн, дүр исгэсэн гэдгээр тайлбарлаж боломгүй юм билээ бас.  Адуу тургилж, хонь ямаа майлж, үнээ мөөрөхийг сонсох бас л өөр байдаг бололтой.  Уудам нутагтаа тэнүүн амьдарч ирсэн монголчуудад хот газар гэдэг наанаа сайхан ч цаанаа бас л хэцүү бололтой.  Үеэл ах маань хадланд баяртай нь аргагүй явдагыг одоо л ойлгох юм.  

бичсэн: dadido | төрөл: 2015-09-22 өдөр 14:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Эргэцүүлэл

Хэдэн жил дотроо эргэцүүлж бодож явж байсан боловч арай ч тийм биш байлгүй дээ гэж найдаж, итгэдэг байлаа.  Гэтэл байдал яг эсрэгээрээ байдаг болж.  Яг үнэндээ манай улс нэг томдсон хувцасандаа түүртсэн улс л болж дээ гэж дүгнэхээр.  Одоо ч учир нь үл ойлгогдохоор ертөнц болж дээ бараг.
 Анх оюутан байхад 2006, 2007 онд яам хоорондын хамтран ажиллах санамж бичигт сайд нар нь гарын үсэг зурцгааж зурагт, радиогоор нэвтрүүлж байлаа.  Төр гэдэг нэг захиргаатай газар захирагддаг байж ийм юм байж болдог л юм байх даа гэж бодож байлаа.  Гэтэл энэ жил Үндсэн хуулийн цэц Шүүхийн ерөнхий зөвлөл хоёр нь хоорондоо сайн, муу үгтэй бичиг цаас шидэлцээд эхэллээ.  Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газрын дарга нь Захиргааны хэргийн шүүгч нарыг бүгдийг нь нэр устай нь бас муулж л байсан.  Бас л байдаг юм байхдаа гэж бодоод өнгөрсөн.  Өнгөрсөн жилүүдэд Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам хоёр хоорондоо шүүхдэлцэж байсан тухай дууллаа.  Төрийн албанаас үндэслэлгүй халагдсан хүмүүсийн нөхөн төлбөрт нийт 300 орчим сая төгрөгийг /сайн санахгүй байна/ төсвөөс гаргах болсон гэдэг. 
Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ.  Өнгөрсөн сард санагдаж байна. Говийн нэг аймгийн ИТХ ийн сонгууль сая явагдаж дууссан.  Зарим аймгуудын засаг дарга нар хэдэн ч удаа огцров.
Бид Монгол гэдэг нэг айлаар овоглож төр гэдэг ганц эцгээр тэжээлгэдэг боловч байдал нэг иймэрхүү.  

бичсэн: dadido | төрөл: 2015-05-09 өдөр 12:03
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Эх оронч Дадидо

Эх оронч үзэл гэж чухам юу юм бэ бүү мэд.  Ярьвал төгсөшгүй юм болно.  Би лав хувьдаа өөрийгөө эх оронч гэж бодоод байгаашд.  Наадам болохоор алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж салхи татуулан давхих төмөр хүлэг байтугай дугуй ч байхгүй.  Цагаан сараар өмсөх дээл энэ тэр байхгүй ээ байхгүй.  Ер нь ядуу л даа.  Ш.Гүрбазар гуайн "Би монголоороо гоёдог" шүлэгт гардаг эдийн болон эдийн бус зүйлсээс зарим зүйл нь айхавтар дутаад байна.  Намрын дунд сарын 17 нд гоёх амрагын харц нь ч надад байхгүй гээд боддоо.  Гэтэл 29 дөхөж байдаг.  Ямар вэ дээ.  Хорвоо чи нээрээ...За за одоо хадуурах гэж байна.    
Гэхдээ би өдөр болгон л монголоороо гоёдог.  Үүгээрээ ч бас бахархаж явдаг.  Цайны хоёр гурван цамц, хоёр гадуур хүрэм минь дандаа л made in mongolia.  Оймснууд мэдээж янмал.  Алдчихсан л болохоос могул сонор гар утсыг үнэнчээр хэрэглэж явсаан.  Гэсэнч гэсэн монгол хүн утсыг минь хэрэглэж байгаа гэдэгт итгэж байгаа.  Яг мартах гэж байна.  Хэрэглэж байгаа хүнд бор цүнх маань бас л нүнжигтэй шүү/маадэ ин монголиа/.  Түлхүүрийн гэр, түрийвч гээд явбал байнаа байна.  Ингэхээр хэн намайг монголоороо гоёогүй гэхийн аайн.  
Хэдэн жилийн өмнө садангийн ах, эгч хоёр маань 00 цаасны үйлдвэр байгуулж, борлуулах гэж нилээд зүтгэл болж байсныг мэднэ.  Яагаад ч юм дэлгүүрт 00 цаас авах гээд орохоор монголын цаас руу л гар явдаг.  Тэр хоёр шиг минь олон монгол хүн үүний ард байгаа гэж бодогдоод байдаг юм.  Хүнс бол мэдээж.  KFC энэ тэрээс илүүтэй сүүлийн 6 жил фэн нь болоод байгаа багшийн дээдийн "Өгөөж" цайны газар луу л алхана шүү дээ.  Лав л гал тогоонд нь 5 монгол бүсгүй ажилладаг юм билээ.  Орлого нь АНУ руу шилждэггүй байх гэж боджийнэ.  Яааг одоо ширээн доор монголд үйлдвэрлэсэн принтерын хор хэвтэж байна.   
За би нэг иймэрхүү л хүн



бичсэн: dadido | төрөл: 2014-12-11 өдөр 17:28
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Нялцгай биет.

Би яг одоо нялцгай болчихож.  Үхэл зовлон, өлсгөлөн тохиолдсонгүй.  Тэгээд яагаад нялцганаад байгаа юм бэ.  Дашдоржоо чи хаана байгаа юм бэ.  Чиний харц чинь үхээнц болж.  Инээд чинь хуурамч болж.  Чи өөртөө итгэлгүй болчихсон байна.  Чамд ташуур хэрэгтэй юм байгаа юм байна л даа.  Чи одоо больж үз.  Маргааш өглөөнөөс өөртөө шаардлага тавь залуу минь.  Чамд хүмүүс ямар их саад учруулж байвч тэр бол юу ч биш. Чи түүхэнд дуртай.  Тэр түүхэнд гарч байсан хүмүүс чинь өөрийгөө ялсан хүмүүс л байдаг юм.  Түүх хатуу, чанга хүмүүсийн намтар байдаг юм шүү.  Чи тэгээд юуг нь дурлаж уншдаг юм бэ.  Хов сонсож байгаа чавганц шиг уншдаг юм уу.    

бичсэн: dadido | төрөл: 2014-09-12 өдөр 20:02
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Юу болох бол

Өнөөдөр 2014 оны 5-р сарын 27 ны өдөр.  Яг энэ цаг үеийн үйл явдлыг харвал энэ бүх зүйл нэг том зүйлийн дохио болж байх шиг.  Юу вэ.  Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт орж ерөнхийлөгчийн засаглалтай болно.  Яагаад гэж үү.  Энэ талаар сэтгэдэг нэг нь бичсэн байсан л даа "Бид дарангуйлагчтай болно" гэж.  Гадаадад эдийн засгийн хямрал юу ч болоогүй байхад яагаад манайд гэнэт болов.  Энэ бол зүгээр л бэлтгэл.  Парламентын засаглалын бузар булайг 20 жил тэвчлээ.  Одоо болоо гүйцээ.  Бүтэхгүй байгаа бүх зүйл үүнтэй холбоотой.  Тэнд сууж байгаа 76 бүр өөр өөрийн маш том амбицтай.  Намынхаа үгэнд ордог гишүүн гэж байх аа боллоо.  Жишээ ярьвал зөндөө л байна.  Гишүүн болгон хувийн тоглолт хийж байна.  Багийн тоглолт байхаа боллоо.  Хүчний байгууллага эзэндээ захирагдахаа нэгэнт болив.  Тэмүжиний асуудал үүний тод жишээ.  Нэг өглөө босоход хуулийн байгууллагынхан нэгдээд төрийн эргэлт хийхийг ч үгүйсгэхгүй.  Байдал ийм л хэврэг болсон.  Эдийн засгийн хямрал ийм үед тэсрэх бөмбөг л гэсэн үг.  Олон нийтийн сэтгэхүйг бэлтгэх маш том бэлтгэл ажил.  Тэр цагт хүний эрх хэрхэн хангагдахыг ёстой мэдэхгүй юм.  
АТГ энэ бол үндсэндээ ерөнхийлөгчийн тагнуулын газар.  Ерөнхийлөгчид ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газар гэж бас бий.  Ганцхан ТЕГ л тусдаа байна.  Шууд харъяалалд нь алга байна. Гэхдээ тэргүүн дэд дарга нь ерөнхийлөгчийн хүн.  Саяхан Прокурорын мөрдөнг татан буулгалаа.  Хэсэг хугацаанд саармагжуулах хэрэгтэй байсан.      

бичсэн: dadido | төрөл: 2014-05-27 өдөр 21:13
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Чиний тухай

Яагаад ч юм бэ би... .  За за зүгээр л Би ер нь бусдаас өвөрмөц байхыг битүүхэндээ хүсдэг.  Хүн болгон Приусыг сонирхдог бол би УАЗ 469 сонирхдог.  Хүн болгон орон сууц сонирхдог бол би хашаа байшин сонирхдог.  Хүн болгон баяжихийг хүсдэг бол би сэтгэл санаа тайван байвал баян байна гэж боддог.  Би форм болсон нэг хэвийн гэрийн тавилгыг биш үндэсний, орчин үе, дунд үе гурвын хосолсон гэрийн тохижилтийг илүүд үздэг.  Энэ бол миний л мэдрэмж. 
ХҮн болгон өөрийн мэдрэмж, таашаал, хүсэл тэмүүлэлтэй.  Даан ч бид цөөн төрлийн хэдхэн зүйлд өөрийн эрхгүй татагдчихдаг.  Магадгүй халаасан дахь мөнгөнөөс ч болдог байх.  Эсхүл хойш тавьдаг.  Хэзээ ч юм нэг өдөр биелэгдэнэ.  Гэтэл нэг л мэдэхэд тухайн зүйлээ амтлаагүй байж л уйдаад эхэлдэг.  За би яг л тийм болчихоод байх шиг байна. 
Сайхан шүүслэг стейк-давтаж шарсан мах идэхиймсэн, идэмхиймсэн, идэх юмсан, идэх үү яах уу, за зө мах идэж үзээгүй биш.  Яг ийм байдалд яагаад хүрэх болов.  
1.  Аливаа зүйлийг сөрөг байдлаар хүлээж авчихдаг болчихсон.  Хөөрхөн, гоё хүүхэн байна -" За за энэ ч мөнгөний төлөө өвгөнтэй ч унтана биз"
2.  Даварцан бодол.  Энэ хөөрхөн хүүхэн, гоё хүүхэн надад сайн.  "За тэгсэн ч гэсэн  үүнээс ч гоё бүсгүй таарах юм бил үү"
3.  Харамч. 
Хамгийн сүүлд жилээс жилд илүү ашиг харсан болоод байгаа.  Үүнийг хийснээрээ надад ямар ашигтай вэ.  Үр ашиг нь урт хугацааных уу, 30 минутынх уу.  
Энэ бүгд цаашид юунд хүргэх вэ ХАРАМСАЛ.   


бичсэн: dadido | төрөл: 2014-05-26 өдөр 01:30
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Бодол

Ажлаас гараад яг 4 сар болох нь.  Эргэж ороход нээлттэй ч амьдралын шинэ хэв маяг,  боловсрол чадвар, хувийн амьдралдаа санаа тавих цаг болчихож.  Сүүлийн хэдэн жил тухайн салбараараа л дагнасан мэдлэгээр ажиллаж байсан маань намайг нийгэмд хөрвөх чадваргүй болгожээ.  Гучин тав, дөч хүрсэн хойноо ийм байдалд орсноос ганц бие залуу байгаа дээрээ энэ эрсдлийг хийсэн нь дээр гэж үзсэн.  Амьдрал үргэлж алдаа байсангүй.  Юутай ч  хөдөлмөрийнхөө хүчинд өнөөдөр сайхан хашаа байшинтай боллоо.  Бүр хүссэж байсан газартаа.  Энэ хаврын хийсэн ганц ажил нь хашаа байшин үзэж явах байлаа. 
Өдрийг ихэнхдээ өөртөө зарцуулж байгаа учраас өөртэйгөө л есөн шидийг эргэцүүлэх юм.  Ноднин асар их сэтгэлийн дарамтанд байсан маань надад үнэхээр их сөрөг нөлөөлсөн.  Сүүлдээ сэтгэлийн тогтворгүй байдалд хүргэж эмнэлэгт хэвтсэн.  Гэхдээ би түүнийгээ давах гээд тэмцэж л байна. Биеийн тамир гэдэг ямар агуу юм бэ гэдгийг сая л мэдрэх шив дээ.  Хүн туулсан хойноо л бусдыг ойлгодог бололтой.  Урьд нь йог, бясалгалд явагчдыг балай юм гэж төсөөлдөг байлаа.  Гэтэл хүний амьдралд үнэхээр хэрэгтэй юм билээ.  Тэгж байгаад явна даа. 
Өнөөдөр надад цалин мөнгө алга.  Ээжээс гуйгаад л явж байна.  Гэлээ гээд одоо яалтай амьдрал ийм л юм чинь.  Би өөрийгөө зөвтгөхгүй ээ.  Надад зөндөө олон боломж байсан.  ОДОО Ч БАЙГАА.
За даа тэгээд хамгийн сайхан зүйл чинь сэтгэлийн амар амгалан л юм шив дээ.  Өгссөн ч уруудсан ч нэг л зан сэтгэл хандлагаараа байна гэдэг сайхан юм байдаг бололтой.  Би яах юм бүү мэд.
Санаснаар биш дээ хорвоо...гэдэг дууг л аймаар ойлгох юм даа. 
              


бичсэн: dadido | төрөл: 2014-05-25 өдөр 00:06
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Блог маань 6 нас хүрчихэж. Бичиж завдахгүй явсаар нэг мэдэхэд сар өнгөрчиж. Энэ 6 жилд юу эсэхийг бичихэв дээ. Сүүл рүүгээ блог руугаа зөвхөн бухимдалаа бичих гэж бичиж байгаа юм шиг санагдаад бичихээ байсан. Би өөрөө төгс биш. Хорвоо ч төгс биш. Дасан зохицож амьдарна уу гэхээс өөр яалтай билээ. Хэдэн жилийн өмнө админтай мэдээний блогын талаар санал солилцож байсан боловч яг бэлэн болоход нь би бараг хувьдаа ганц ч мэдээ хийгээгүй.  Энэ жил юутай ч юм хийнэ дээ.
За ингээд блогынхондоо 2014 он, Модон морин жилийн мэнд хүргэе.  Сэтгэл санаа, оюун бодол чинь саруул байг. 


бичсэн: dadido | төрөл: 2014-02-03 өдөр 19:47
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Одоогоос 11 жилийн өмнө 2002 онд "Нэг Ертөнц" ТББ, НҮБ-ийн хамтран зохион байгуулсан "Мини-НҮБ" хүүхдийн чуулга хуралдаанд ах дүү нарын дэмжлэгтэйгээр оролцсон билээ.  Би тэр үед БНХАУ-ыг төлөөлж байсан.  Хуралдаанд ямар асуудал барьж орохоо мэдэхгүй байдаг.  Хятадын талаар мэдэх юм үнэндээ байхгүй.  Хятад хэлний орчуулагч ахаасаа хэдэн ном аваад уншаад л байдаг. Тэр үед ерөнхий сайд асан М.Энхсайхан гуайн эрхлэн гаргадаг "Mongol times" гэдэг сайхан сонин хэвлэгддэг байлаа.  Энэ сонин надад маш их хэрэг болсон сон.  Нэг өдөр ээж тэр сониныг барьчихсан "Чиний сэдэв чинь энэ л байна даа" гэж бариад ороод ирлээ.  Нийтлэлийн гарчиг нь "БНХАУ-ын баруун бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө".  Би ч энэ нийтлэлийг ашиглаж амжилттай оролцсон гэжбоддог.  Хятадын энэ бодлого-хөтөлбөр нь ч амжилттай хэрэгжсэн юм даа.    
     Энэ цаг үед ОХУ "Алс дорнодыг хөгжүүлэх хөтөлбөр"-өө зарлалаа.  Тэд биднийг бодвол хөтөлбөрөө зарласан л бол хийж чаддаг хүмүүс.  Хоёр хөрш маань манай улсад таатай боломжийг би болгож байна.  Гэвч бид ашиглаж чадахгүй л байгаад байдаг.  Хятадын баруун бүсийн хөгжлийг бид ашиглаж чадсан уу гэвэл үгүй.  Одоо хоёр дахь боломжийг ОХУ олгож байна.  Монголчууд бидний хувьд маш ашигтай л нөхцөл.  Миний бичлэгийг уншаад хүмүүс юун хэнхэг гэх байх.  Би хэнхэг л дээ.  Гэхдээ тэнэг улс төрчид, харалган төр, чадваргүй төрийн албан хаагчид яаж миний амьдралд гай болдгыг биеэрээ мэдрээд сууж байна.                                                                       

бичсэн: dadido | төрөл: 2013-12-26 өдөр 11:12
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Гэрээсээ гараагүй бамбарууд

Хүн тодорхой цаг хугацаа нь болохоор хүссэн хүсээгүй гэрээсээ гарах ёстой ажээ.  Ямар сайндаа л монголчууд 18 нас хүрэхээр нь хүүгээ ч бай охиноо ч бай хүнтэй суулгаад тусад нь гаргадаг нь бас л нэг ухаан гэлтэй.  Хаа холын өрнөдийнхөн хүүхдээ 18 нас хүрэхээр нь хөөдөг гэнэ гээд л манайхан хатуу сэтгэлийг нь гайхан шагширдаг.  Дэргэдэхээ анзаардаггүй монгол зангаар анзаарч сөхөөгүй  юм уу даа. Юутай ч бидний өвөг дээдэс тийм л уламжлалтай байж.  Хөдөө орон нутагаас 27 нас хүрсэн, нөхөрт гарч, эхнэр аваагүй хүнийг олоход хэцүү.  Өнгөрсөн зууны 50 оны эхнээс Улаанбаатар хот маань өргөжин тэлж "хотын хүүхэд" "Улаанбаатарынх" гэдэг нэр томъёо монгол хэлэнд түлхүү орж ирдэг байжээ.  Угтаа "хүрээ хүүхэн" ,"хүрээнийхэн" гэдэг байсан авч хоёр иргэншлийн ялгаа заагийг ард түмэн нэрлэдэг байсан мэт.  "Нийслэл хүү" гэдэг киноны нэр ч бас л утгатай байжээ.  Энэ тухай дараа тайлбарламой.  Иргэншиж хөгжсөн шинэ хотынхон маань паартай байшин, паалантай жорлон, хананаас нь ус гоождог өргөөнд орсон нь нүүдэлчин амьдралын хэв маяг, уламжлалыг шал өөр болгоод зогссонгүй монголчуудын амьдралын бүхий л хэв маягыг өөрчлөх эхлэл нь байсныг яахин төсөөлөх билээ.
     Таван ханатай гэр төхөөрөөд бод, богоосоо таслаж, эргэнэгийг нь охиндоо өгөөд тусад нь айл болгохоос хот газрын "тусдаа гаралт" хамаагүй их хөрөнгө шаарддаг ажээ.  Энэ бүгдийн үр дүнд 18 нас хүрээд өрх тусгаарлаагүй залуус мэр сэр байсаар л байна.  Уншигч эрхэм танд магадгүй өөр шалтгаан бий гэж бодогдож юун магад.  Эд хөрөнгийн дарамт гэхээс илүү эцэг, эхийн бэлэн хоолон дээр байх дуртай хэсэг ч бас бийг нуух юун.  Энэ хэсэг хүмүүсийг би гэрээсээ гараагүй бамбарууд гэж дуудах дуртай.  Тэр бамбаруудын нэг нь би.  Хэзээ бар, арслан болох нь мэдэгдэхгүй ийм хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өргөжиж тэлсээр юунд хүргэхийг бид үл мэднэ.  Ажил орлоготой, байр сууц, хэрэглээнийхээ хэдэн төгрөгийг олчихдог байлаа ч эцэг эхийн бэлэн хоолноосоо тэд салах тун дургүй.  Эцэг эх нь ч бас дургүй ажээ.  Гэр бүл болж байж өрх тусгаарладаг гэдэг ойлголтыг эвдэх цаг нэгэнт болж.  Гуч хүртлээ тусдаа амьдраагүй хүү, охин чинь амьдралын жижигхэн чулууг уулын дайтай төсөөлдөг болтлоо эргээд  нялхарч байна даа эцэг, эх минь.     


бичсэн: dadido | төрөл: 2013-10-05 өдөр 19:39
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив