Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

солиорол

Дурлаж, хайрлаж, хайрлуулж үзэх юмсан.  Даан ч надаас хол юм даа.  Ажил, амьдрал гэж нухлагдсаар байтал нэг л болж өгдөггүй.  Хорвоод хүн болгонд хувь заяа өөрөөр заяасан бололтой.  Анх эхээс төрөхдөө ах, эгч, дүү, бас аав гэж хүн хажууд байсангүй.  Нэг л тийм чив чимээгүй орчин байж дээ.  Хүүхэд байсан тулдаа л мэдрэлгүй өнгөрөөсөн юм уу даа.  Цаг явахын хирээр ганцаардлыг их мэдрэх юм даа.  Эгчдээ, ахдаа загнуулж байгаа үеийнхнийгээ харахад үнэндээ атаархмаар л байдаг.  Ахындаа очлоо, эгчийндээ очлоо, ахын хүүхэд, эгчийн хүүхэд гээд авч яваа нь ямар их аз жаргалтай харагддаг гээч.  Бас томрох дүүтэй байна гэдэг ямар ч сайхан юм бэ дээ.  Амьдрал дандаа өөрчлөгдөж байдаг болохоор унах, босох, гутрах, тусламж хүсэх үе ирэх л юм даа.  Тэр болгон л дотор хүнтэйгэээ ярих юм даа.  Ядаж байхад 27 хүрэхэд хайраа олоогүй л байдаг.  Хаашаа ч юм.  Амьдрал минь үнэндээ ямар ч сонирхолгүй амтгүй байна.  Бүх зүйлийг орхиод  нэг тийшээ алга болмоор.  Гар утсаа салгаад, ганцхан нэт л байхад болно.  Дээрээс нь би ажилдаа үнэндээ сонирхолгүй.  Мөнгөнд дуртайдаа л хийж байгаа байх.  Бодохнээ бараг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ч гэсэн цалинжаад хариуцлага багатай ажил хийх нь амар ч юм шиг.  Мөнгө тэр болгон аз жаргал авчирдаггүй л юм байна.  Даан ч миний энэ бодлыг тэнэг хүний л бодол гэж бодох байхдаа.  Нэг хэсэг их гутардаг байсан.  Одоо бол бүр гөлийж байна дөө.  Сүүлдээ бүр би чинь сэтгэл мэдрэлийн юмтай биш байгаа гэж бодох боллоо.  Амьдрал одоо ямар ч амт алга, өнгө алга, үнэр алга.  Би яах ёстой юм бэ.  Энэ чигээрээ бол би тэсэхгүй.   Галзуу хүний өдрийн тэмдэглэлийг уншсанд баярлалаа.


бичсэн: dadido | төрөл: 2013-08-22 өдөр 22:39
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

Уналт

Анх удаа сэтгэл санаагаар ингэж их давхар цохилт авсан үе надад байсан юм болов уу.  Дурлал маань үгүй гэдэг үгээр төгсөж, худалдан авах байсан үл хөдлөх бас л бүтэлгүйтэж, дээрээс мөнгөний асуудалд унангаа алдаад, дээрээс нь цуглуулсан хэдэн цаас маань энэ балай эдийн засгаас болж үнэгүйдэх вий гэж ямар их айваа.  Ямар их найдсан байсан юм бэ бүү мэд.  Бүр турчихсан байсан гээд л бодчих.  Одоо бол нэг л урвагар болчихсон байна лээ.  Уг нь ч юу ч алдаагүй мөртлөө мөрөөдлөө алдсанд л учир байж дээ.  Ай хайр дурлал би чамайг хүлээгээд л. 

бичсэн: dadido | төрөл: 2013-08-05 өдөр 20:55
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Донж

Аливаа юманд мораль, этик, соёл гэсэн юм байдаг.  Яг нарийн тайлбарлаж чадахгүй.  Заримдаа хэзээ ч нэг аятайхан донжтой хувцасладаг хүмүүс байдаг шүү дээ.  Эсхүл бөөн үнэтэй хувцас өмсдөг мөртөө нэг л болж өгдөггүй хүмүүс ч бас бий.  Орчноо болон өөрийгөө мэдэрч хувцаслах их боловсрол юм уу даа.  Өөрийнхөөрөө хувцаслах гээд байгаа бол яг тэгж хувцасладаг хүмүүс нь зураач нар чөлөөт уран бүтээлч нар санагддаг.  Хип хопчин гэхээр өргөн өмд, цамц, сокс малгай биш гэдгийг Quiza-Батцэнгэл тодоос тод харуулдаг.  Дуучин гитарчин гэхээр заавал этгээд байх албагүйг А-sound ийнхан тодоос тод харуулдаг.  Дуу, хөгжим нь ямар гайхалтай билээ.  Бацаан байхад коби, шарк, найк, жордан пүүзнүүд гараад л тэрийг л өмсөөгүй бол хүн биш хүүхэд биш юм шиг санагддаг үе байж билээ.  Одоо бодоход хүнд нэг тийм үе байдаг болтой.  Хөөрхий ээжийгээ зовоож л байж дээ.    Одоо гадуур яг адилхан өндөр өсгийт өмссөн охидуудыг харахаар бодогддог юм.  Эмэгтэй хүн өндөр өсгийт, бариу палааж, өвдгөө давсан банзал өмсөхөөр л гоё харагддаг гэж хүүхнүүд боддог бололтой.  Хаана тэгж хувцасласнаасаа шалтгаалж л надад гоё харагдана.  Ажлын байран дээрээ нээх өндөр өсгийт өмсөж, өвдгөө давж, хөхөө гаргасан палаажтай хүүхэн нэг их гоё харагддаггүй л юм.  Шөнийн клубт тэгж харагдвал шууд л хайлна л даа.  Дээр нэг алхаж явсан чинь улаан майга хүүхэн өндөр өсгийт өмсөөд...Дээр үсээ ардаа боосон хүүхэн ямар гоё харагдав аа                                                                                                                                                                              

бичсэн: dadido | төрөл: 2013-07-24 өдөр 21:36
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Байлдаантай ном

2013.07.24.  Өнөөдөр номын дэлгүүрт орж баахан ном үзэв. Би ч голдуу л цэрэг дайнтай ном унших дуртай байдаг юм.  Нэг барьвал бүр салахгүй.  Дэлхийн 2-р дайны талаар бас их уншдаг.  Дээрээс нь орчин үеийн байлдааны үйл ажиллагааны талаарх дүгнэлтүүд бас их сонирхолтой байдаг.  Ямар арга тактик, техник шалгарсан гээд л.  Дайн өөрөө асуудлыг шийдэх хамгийн муу хувыбилбар боловч тасрахгүй нь тодорхой.  Уншаад суухад бидний хэрэглэж байгаа гар утаснаас авахуулаад аялалын гутал хүртэл анхны зориулалт нь цэргийнх байсан болов уу гэж бодогддог.  Яг нотлочихож чадахгүй байна л даа.  Хөдөлмөр хамгааллын зарим дүрмүүд ч ялгаагүй.  За сэдэв рүүгээ эргэн оръё.  Виктор Суворовын "Гитлер яагаад ялагдав" гэдэг номыг барьсан чинь 20 минут зогсоогоороо уншсан байх юм.  Гол нь дүгнэлтүүд нь сонирхолтой байлаа л даа.  Орчин үед ч ямар ч юм болсон араас нь заавал дүгнэлт гаргадаг нь ёс болсон юм даг уу.  Багадаа Г.К.Жуковын "Дурдатгал бодол"-ын уншиж л байсан.  Гэхдээ надад яагаад ч юм тийм том жанжнаас гарсан гэхэд "амт муутай" болсон санагддаг.  Цаг үеийн хавчлага, шахалт орсон ч байх.  Гэхдээ тэр хүнээс дутуу л юм бичүүлж авсан санагддаг.  Номыг нь уншаад байхад "буучийн 52-р дивизийг фронтын баруун жигүүрт байрлуулаад хүчийг нь зузаатгасан" гэсэн өгүүлбэр их л тааралддаг.  Зүгээр л албаны хуурай өгүүлбэр санагдаад байдаг юм.  Эсрэг талын Гудерианы "Цэрэг эрийн дурьдатгал"  гэсэн утгатай номыг нь олж уншвал бас л өөрөөр эрэгцүүлнэ биз.  За би ямар цэргийн түүх судлаач биш дээ.  Гэхдээ хар багаасаа дайнтай кино үзэж өссөн маань л ийм болгочихож.   Оюутан байхад сургуулийнхаа новшийг ухаж байтал 1991 оны БХЯ-ны "Соёмбо" сэтгүүл гарч ирдэг юм.  Түүн дээр "Афганистаны дайны сургамж" нэртэй цэргийн шинжээчийн өгүүлэл байдаг юм.  Уншаад орой нь гэртээ ирсэн чинь "9-р рот" гэдэг кино гараад яг л тэр өгүүллийг амьдруулсан мэт санагдсан.  Спецназ буюу тусгай томилгоот цэрэг, агаарын десантын цэрэг, 5.45мм АК бууны тухай гээд яг бичигдсэн байж билээ.  Даан ч цэргийн салбарын олон хүнээс асуухаар тэр талаар маруухан мэдлэгтэй байгаад нь гайхдаг л юм.  За би гэдэг хүн ийм л цэрэг дайны юмыг уншиж өссөн дөө.  Сүүлд Орос-Гүржийн дайны талаар манай мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт бас л мундаг байна лээ.   Энэ блогыг хөтөлдөг цэргээр "өвчилсөн" залуу байдаг юм.  Хүсвэл та бүхэн орж сонирхоорой.  Арван жилийн хүүхэд байхдаа ингэж хөтөлж байсан гэхээр бахархмаар л байдаг юм.http://armedforces.blog.gogo.mn/read/entry30680

бичсэн: dadido | төрөл: 2013-07-24 өдөр 21:02
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Бодрол

Би бол хулчгар залуу.  Урьд нь ч тийм байсан одоо ч тийм байна. Ирээдүйд ч тийм байна.  Сүүлийн саруудад 27 нас хүртэл юу амжуулсан юм бэ гэж бодохоор олигтой зүйл бараг алга.  Халтар хэдэн цаасны хойноос хий хоосон , маргааш нь мартагдах амьдралыг сонгосон доо одоо ч хүртэл харамсах юм даа.  Хүсэл мөрөөдөл, зорилго ч юу ч үгүй болж дээ.  Үнэндээ би хэн ч биш одоо.  Ийм байдал руу түлхсэн хүмүүсийг бодохоор залуу насаа, хүсэл мөрөөдлөө, эрүүл мэндээ нэхмээр ч юм шиг.  Надад өнөөдөр бахархал, омогшил, бардамнал алга.  Байгаа юм нь хоосон сэтгэл.  Байнга л сэтгэлзүйн зөрчилд орох юм даа.  Юу ч болоод байгаа юм бэ дээ.  Өөрийгөө би ойлгож л байна.  Энэ зуныг өнгөрөөгөөд бүх зүйлд цэг тавихаар шийдэж байна. Дахиж би хэзээ ч тэр хаалгаар орохгүй.  Бүр хэзээ ч.  
Миний энэ туулсан замыг хэн нэг нь яг л туулж байна.  Тэр одоохондоо мэдэхгүй байна.  Яахав дээ амьдрал чамд харуулна даа.  Таван жилийн дараа чи хэн ч биш, юу ч чадахгүй хүн л үлдэнэ.  Тэр цагт миний үг толгойд чинь харван орно.  Өнөөдрийн амжилт маргааш хов хоосон.  

бичсэн: dadido | төрөл: 2013-07-06 өдөр 18:36
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Толинд зүсээ үзлээ.  Урд нь хальт хараад л өнгөрч дээ.  Үнэндээ хүн тоохоор, харахаар юм юу ч байсангүй.  Сүүлдээ өөрийгөө бүр гайхаад сэтгэцийн юмтай биш байгаа биз.  Тийм хүмүүс л хувцасандаа анхаарахаа больдог гэдэг.  Ү сэндээ гель түрхэлгүй хичнээн ч удаж байгаа юм.  Үнэртэй ус түрхэлгүй их л удаж байна.  Хэн нэгэнд таалагдах нь ч яахав.  Гол нь өөртөө стилийг бий болгоно гэдэг чинь бас л өөр юм байна даа.  Ер нь тээд их   стильтэй донжтой хүмүүс магадгүй өөртөө итгэлтэй байдаг хүмүүс бололтой.
Яма имэж сонгох уу.  Надад сүүлийн үед хиппи стил таалагдаад байгаа


бичсэн: dadido | төрөл: 2013-03-29 өдөр 22:04
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Нэгэн номны тухай

Ёо нэг номыг маш удаан уншиж байна даа.  "Урлагын түүх" Эрик Гомбрих.  Саяхан эртний соёл иргэншил, уран барилгын тухай баримтат кино уншсан чинь номоо дахиж уншмаар санагдлаа.  Бага байхад түүхийн номонд их дуртай байлаа.  Одоо бодоход дандаа л улс төрийн түүхийг уншсан мэт байлаа.  Ер нь тэгээд эргээд түүхийн хичээлүүдээ санахад дандаа л улс төрийн үйл явдлыг бичсэн түүх байж дээ.  Урлаг, соёл иргэншил, шинжлэх ухааны талаар бага бичигддэг байж дээ.  Сэргэн мандалтын үе гэж яагаад нэрлэсэн юм.  Яагаад харанхуй зуун гэсэн юм.  Европын  сэргэн мандалт яагаад гарав.  Хэн хэний сэтгэлгээ голлосон бэ.  Хүмүүс яагаад тэр сэтгэлгээг дагах болсон эсэх талаар үнэндээ юу ч мэдэхгүй өнгөрч дээ.  Явж явж миний танин мэдэхүйн процесс явагдаад л байна.  Аливаа юмыг ул үндсээс нь мэдэх гэдэг өөрөө амттай юм шиг санагддаг.  Тийм ч учраас "үүнийг хэрхэн хийдэг вэ" нэвтрүүлгүүдэд их дуртай.  Жишээ нь пикассо гэж байна.  Гэтэл яагаад хүн төрөлхтөн түүний солиотой ч гэмээр зургыг үнэлэх болсон юм бэ.  Яагаад  

бичсэн: dadido | төрөл: 2013-03-27 өдөр 21:38
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

мэдрэмж

Баахан л мэдрэмж гээд юм бичлээ.  Би ингээд өөрийгөө хараад байхад их тийм мөрөөдөмтгий хүн юм.  Янз бүрийн юмыг дандаа  л мөрөөдөж явна.  Нүдээ аниад л мөрөөдөж гарна даа.  Бүр арай дэндүү.  Хэт их мөрөөдөмтгий.  Гэхдээ би мөрөөдлөө болон мөрөөддөгөө хүнд бараг ярьдаггүй л дээ.  Намайг гаднаас минь харвал аймаар тийм реалист харагддаг байх.  Гэтэл бөөн мөрөөдөл болсон хүн л байдаг.  Заримдаа өөрийнхөө энэ байдлаас цочих шиг.  Би гэхдээ их мөнгө, машин, тэрбумтан болохыг мөрөөддөггүй.  Бичихээс ичмээр юм мөрөөддөг.  Том хүмүүс лав албан тушаал, эрх мэдэл, зөвшөөрөл лиценз бизнес мөрөөддөг байх.  Бас булган шуба, Лексус-570 энэ тэр гээд.  Энэ бол муу биш.  Надаас л илүү амьдралтай.  Би ч дээ бараг хүүхэд юм дөө

бичсэн: dadido | төрөл: 2013-03-22 өдөр 21:37
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

мэдрэмж-нийтлэг-копи паст

Заримдаа блог бичихээс өмнө тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг юм бил үү дээ унтахын өмнө нэг их гоё юм бодогдоод одоо бичих гэхээр таг.  Ойрын үед юм их мартаж байна. 
Ингээд бодоод байхад бид их тийм бусдыг дуураймтгай.  Өөрийн тогтсон бодол, хандлага байдаггүй ч юм шиг. Смартфон гүй бол болохгүй нь гээд л бүгд л смартфонтой.  Айфон гэвэл бас л айфон.  Киндл гэвэл киндл.  Орчин тойрныхоо хүмүүсийг анзаараад л байгаарай.  Би ч өөрөө тийм.  Бусдаас онцгой сонирхолтой хүмүүс ер нь ховор доо.  Барууны хөгжмийн сонирхол нь зөвхөн хэдхэн хамтлаг хүний хооронд эргэлдэнэ.  Тухайлж сонсдог хамтлаг, урсгалтай хүн ерөнхийдөө ховор.  Энд би гэдэг орон зай дутаад байгаа мэт.  Яагаад бид ийм нийтлэг байдаг юм бол. 
Саяхан би Гандантэгчинлэн хийд рүү зургийн аппаратаа бариад явсан.  Харааны нүдний шил, ногоон куртка, цагаан саарал хүзүүний ороолт, шаргал өмд, бор саарал пүүзэн гуталтай.  Гандангийн хамгаалагчаасаа эхлээд л англиар юм асуугаад л.  Зарим хүмүүс солонгос хүн байна гээд л.  Яг энэ үед л энэ нийтлэг гэдэг бодол орж ирсэн.  Заавал хар бараан хувцаслаж байж л монголжуу болох юм уу даа.  Нийтлэг биш болъё гэхээр өнгө алаглахыг ч бас хэлэхгүй байх.  Хувцасаар дүгнэхэд ийм байна.  Дуртай эвтэйхэн бол ямар ч хувцас өмссөн болох.  Өөрийн гэсэн орон зай дутуу юм уу даа л гэж бодогдох.  Бие даасан чанар ч гэх юм уу.
За нэг иймэрхүү мэдрэмж төрлөө.  Сайн ч юм уу муу ч юм уу бүү мэд. 
Саяхан нэг байгууллагын баримт бичигтэй танилцсан чинь тэр байгууллагад тэгж шийдсэн учраас тэгж шийдлээ гэх юм бичсэн байна лээ. 

бичсэн: dadido | төрөл: 2013-03-05 өдөр 22:21
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэл зүй

Заримдаа би өөрийгөө яг л жижигхэн хүүхэд гэж боддог.  Бага насаа их бодно.  Тэр үед байсан бүх л зүйлсийн тухай.  Заримдаа цаг хугацаа, хүний амьдрал шал худлаа мэт.  Байсан хүмүүс огт байгаагүй мэт болоод л.  Яагаад ч юм надад хүүхэд насны дурсамж л их тодхон санагддаг.  Хорин нас гарсан хойно нэг их онцгой дурсамж байдаггүй.  Нэг их тийм сэтгэл хөдлөтөл онцгой дурсамж байхгүй.  Заримдаа энэ юуных вэ гэж боддог юм.  Бодоод байхнээ хүүхэд нас хамгийн удаан өнгөрсөн санагддаг.  Сэтгэл зүйн хувьд юу гэж нэрлэдэг юм бол доо гэж.
Сүүлийн үед блогоо бичихгүй удсан.  Саяхан блогмн 7 насны ой тэмдэглэснээс хойш цаашид байнга бичиж баймаар санагдах юм.  Юу ч гэмээр юм бэ дээ.  Хэтэрхий өөрийгөө цэгнэсэн байдлаас гарах нь зүйтэй юм болов уу.  Нилээд их унтлаа одоо бичнээ.  Орчин тойрныг ч бас өөрөөр хардаг болж.   Тэр тухай дараа жич бичнэ.  Гэрэл зураг, өрнийн сэтгэлгээ, тусгай хүчний дайчид гээд сонирхол их л өөр тийшээ явж байна. 



бичсэн: dadido | төрөл: 2013-02-26 өдөр 22:05
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Боловсрол ба ирээдүй

Ойрмогхон хэдэн ангижавынхаа сургийг сонслоо.  Мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн бараг үгүй юм байх аа.  За тэгээд мэргэжлээрээ ажиллаж байгаагаас илүүтэй мэргэжилдээ дөхүү ч юм алгаа бас.  За ер нь тэгээд мэргэжлээрээ төгссөн хүнээс хэд нь ажилладаг юм бол доо гэсэн чимээгүй асуулт ургав.  Саяхан нэг англи хэлний багшаар төгссөн залуутай танилцлаа.  Ээ бурхан минь би дэргэд нь агуу юм байна.  Энэ  бол манай нийгмийн бодит дүр зураг.  
Ядуурал, ажилгүйдэл, импортын эдийн засаг гээд өчнөөн юм яриад байдаг.  Тэгээд яг яах гээд байгаа юм бүү мэд.  Мөнгөтэй л болчихвол бүхнийг шийднэ гээд намайг бага байхад мөнгө л байвал боллоо.  Ажлыг бол гэдэг байлаа.  Одоо бол бөөн мөнгө.  Төсөв нэмэгдэж, эдийн засаг тэлэхийн хирээр гэж том шаагаад ч яахав.  Гол нь ажлыг мөнгө биш хүн л хийдэг юм байна.  Өглөө болгон ажилдаа явах, орой болгон тарахдаа оюутан гэх хүмүүсийн дунд тээвэрлэгдэнэ.  Тэд маргааш яах бол.
Би сурах гэж хичээгээгүй биш зүтгэсэн.  Юу ч гэсэн дуу алдмаар муу сураагүй.  Гэхдээ одоо бодоход бас л...
Ядуу байх хөгжилгүй байна гэдэг мөнгөгүйгээс болдоггүй бололтой.  Магадгүй үүнийг манай эдийн засаг сайхан нотлоод байх шиг.  Одоо ч зар сонингууд ажлын зараар хахдаг л болж.  Ядуурал гэдэг чухамдаа хүний боловсрол, чадварт байдаг бололтой.  Нотлох гэж олон юм нуршаад хэрэггүй биз.  Ядуурал, хөгжилгүйдлийг нийгэм буман юмтай холбодог.  Би бол нэг юмтай холбоод ойлгоод байгаа тэр бол СУРГУУЛЬ.
Би лав 10-р анги төгсөхдөө шал хэрэггүй хүн л байсан.  Зах зээлд худалдаад идчих чадвар надад байгаагүй.  Дээд сургууль төгслөө.  Арай дээрдсэн.  Хайран 14 жил.  Энэ хооронд эцэг, эх гэдэг хүмүүс ямар их зардал гаргасан бол.  Аймаар.  Хамгийн аймшигтай нь тэр их зардлыг өөртөө орлого байдлаар шингээдэг дээд сургуулиуд шинэчлэгдсэн үү.  1998 оноос билүү дээ ABCD гэсэн шинэ үнэлгээ гарч ирсэн.  Сурлага муутай нэгэнд 60d бол амьдралын гогцоо дэнс болж эхэлсэн.  60 авсан бол тэнцээ.  Даан ч амьдралд тэнцэхгүй л байна. 
Худлаа дүн тавьж нэг нь заасан, нөгөө нь заалгуулсан болдог.  Явж явж 60тан нь амьдралд хохироод үлддэг.  Нөгөө талд сурах гэсэн 100тангууддаа гай болж эхэлдэг.  Анги дүүрэн оюутан.  Анги дүүрэн мөнгө захирлын нүдэнд тусна.  Манай захирал хүүхэд унагаадаггүй сайн хүн, зовлон ойлгодог.  Захирал баяжаад л.  
Дүү шиг нь хүүхэд өөдөөс нь битгий унагаагаач гээд гуйх.  Авлига ийм байхад хөгжихгүй өөр яах билээ дээ.  Давхар кодоор дүнг нь гаргачихаж чадахгүй байгаа хойно яалтай билээ.  Ингэж л дипломтой ажилгүйчүүд гэдэг нь бий болдог юм даа.  Үнэхээр зүтгэсэн нэг нь сайн сайхан ажил хийгээд явж байна аа мэргэжлээрээ.  Энэ муухай тогтолцоог шинэчилж чадаагүй цагт хөгжилгүйдэл арилахгүй.   Ажилгүй хүмүүс олшрохгүй.  Боловсролын тогтолцоо шинэчлэгдээгүй цагт шинэ мэдлэг хэзээ ч нийтлэг болж чадахгүй.  Эргэлзэж чадахгүй.  Бодож чадахгүй.  Хийж чадахгүй.  Саяхан багш гээд нэг залуутай танилцлаа.  Дээд сургуулийн багш гэнэ.  Гадаад хэлээр А ч алга.  Сониноос дээд сургуулийн оюутан болоход улс даяар шалгалт өгдөг юм бол улс даяар багшийн ерөнхий шалгалт гэж яагаад болдоггүй юм бол.  Магистр л бол багш болоод байдаг.  Одоо 1.5 тэрбумын өртэй.  Даан ч тал нь гадны мэргэжилтэй ажилтанд шилжинэ.  Манай боловсрол үүнд хүрэхгүй л дээ.  Би удахгүй дүрвэнэ.
 

бичсэн: dadido | төрөл: 2013-01-31 өдөр 22:43
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

шөнө

Шөнө гэр лүүгээ алхаж явах бас л жаргал шүү.  Агаар тунгалаг, цас будраад л.  Нэг л сонин.  Шөнө болохоор хүн илүү бодлогоширдог бололтой.  Анхаарал татах юм юу ч байхгүй.  Бүгд нам гүм.  Магадгүй олон зохиолч, эрдэмтэд, хөгжмийн зохиолчид шөнийн нам гүмд илүүтэй бүтээлээ туурвидаг байсан биз.  Ай шөнө болгон надад гуниг, бас баясгаланг мэдрүүлэх

бичсэн: dadido | төрөл: 2012-12-16 өдөр 02:15
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Өөрийгөө таних

Амьдрал бол новш.  Өөр юу ч биш.  Тэр новшийн амьдралд чи өөрийгөө харах хамгийн том толь бол саад бэрхшээл.  Өөр юу ч биш.  Саад бэрхшээл чамайг сайн зүлгэнэ.  Чи тийм л саад бэрхшэл, зовлонд өөрийнхөө мөн чанарыг болон бусдыг тодоос тод харна.  Тиймээс хийж байгаа хичээл, ажил, зүйл чинь чамд гайтай санагдаж байвал тэр л чамайг илүү их зүлгэнэ.  Хэдий их зүлгүүлнэ.  Дараа нь чи жаргана.  Өөр юу ч байхгүй.  Чи хэтэрхий их даарч хөлдөхөөс наагуур болж халуун дулаан орон гэртээ хөнжилдөө хөлбөрч хэвтэхийн жаргалыг мэдрэнэ.  Заримдаа амьдрал амтгүй сонирхолгүй байна гэдэг.  Хэн нэгэнд чиний байдал жаргал ч байж болох юм.  Тиймээ бэрхшээл бол чамд өгсөн бурхны бэлэг

бичсэн: dadido | төрөл: 2012-12-06 өдөр 06:35
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Өөрийгөө таних

Хүн яааг үнэндээ дотор хүнээ их мэдрэх хэрэгтэй юм шиг.  Дотор хүнийг мэдрэх ёстой сорилт нь хүнд хэцүү бэрхшээл.  Тэр л чамайг жинхэнээр өөрт чинь болон өрөөлд ойлгуулна.  Өөр юу ч биш.  Хүнд хэцүү бэрхшээл гэж юу вэ.  Чөтгөр ав чи наад новшийн өгзөгөө чирээд гэнэт 2 км гүйж чадах уу.  Ёо уур хүрч лээ.  Чи нээрээ арай ч дээ.  Юу гэнэ ээ.  Боловсон бай гэнээ. Өө бурхан минь чамайг чөтгөр аваг пизда минь... зайл даа чи.  фааак.                                                                                                                                                                                          Гэнэт ийм сорилтонд та ямар хариу үйлдэл үзүүлэх вэ.  Хэцүү бэрхшээл гэдэг үүнээс эхэлнэ.  Тэрнээс биш сайн уу би саад бэрхшээл байна аа.  Та миний сорилтонд ороход бэлэн болов уу гэж уриалгаханаар хэлж ирдэггүй юм.  Та бид бүгдээрээл сайн зурагтчид, фэйсбүүкчид.  Гоё ганганыг догдлонгуй, шимтэнгүй, тачаангуй шуналаар хардаг.  Би шалдан хүүхэн бичээгүй байна шүү.  Усны хувцастай шалдан хүүхнүүд харсаар чи бүр нялхарчихаж. Буруугаар ойлгов.  Хүнийг энэ хүн хэн бэ би хэн бэ гэдгийг өөрт нь мэдрүүлдэг хамгийн сайн нэвтрүүлэг бол америкийн тусгай хүчний цэргүүдийн бэлтгэл ба сонгон шалгаруулалт.  Газар бүрээс ирсэн "Би чадна" гэдэг сэтгэхүй нэвт шингэсэн залуус тэнд өөрийгөө олдог.  Энгийн амьдралтай надад цэргийн амьдрал хамаагүй гэх нь үү чи.  Дуугүй л бичсэнийг минь уншаадах. 
Үргэлжлэл бий...


бичсэн: dadido | төрөл: 2012-11-26 өдөр 22:05
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Ойрын үед блогтоо нилээд их салхи оруулж байгаа.  Анх бичлэгээ харахад нийгмийг шүүмжилсэн, магтсан, өөртөө холбоогүй юмны талаар их бичдэг болж.  Сүүлдээ бусад нь хамаагүй болж зөвхөн өөрийнхөө тухай бичдэг болоод удаж байна.  Сэтгэлзүйн зөрчилдөөнт байдлууд, өөртөө шүүмжлэлт хандах, амьдралын уйтгар гунигын талаар их бичих болж.  Яагаад ч юм өдийг хүртэл дотор хүнээ би таниагүй юм шиг санагдаад.  Нугачаа, уур хилэн, гомдол, атаархал, тайтгарал зэрэг зөрчилдөөнт үйл явдлууд дундаас би өөрийгөө илүү их мэдэрч байна даа.  Заримдаа бүр өөрийгөө сэтгэцийн гажигтай ч юм шиг төсөөлөх.  Одоо миний блогоор хүн шагайхаа ч байж.  Анх хүмүүс сэтгэгдэл бичихээр баярладаг байж.  Одоо бол бичнэ үү байна уу хамаа алга.  Би блогоо л бичиж байна. Дараа жилээс эхлээд блогоо арай илүү сонирхолтой.  Төрөл жанр хөөж бичих гээд төлөвлөөд байгаа.  Блог маань наддаа л урлан минь юм шүү дээ.

бичсэн: dadido | төрөл: 2012-11-25 өдөр 14:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Байгаа байдалтайгаа эвлэрэх нь заримдаа хамгийн зөв шийдэл гэж.  Ихийг хүсэж мөрөөдөх тусам илүү их шаналан авчрах мэт.  Ганц би биш ихэнх хүмүүс өөрийнхөө бодсоноос өөрөөр амьдарч, өөр зүйл хийдэг биз.  Гэлээ гээд яалтай ч билээ.  Чухамд тэгээд цаашаа яалтай ч билээ.  Өнгөрсөндөө харамсаж амьдрах шал тэнэг ч юм шиг.  Гэхдээ хүний амьдрал хувь заяагаа шийддэг алтан мөч байдаг бололтой.  Тухайн үеийн тэр нэгэн шийдэл магадгүй бүх насны амьдралыг зурдаг болой.  Амьдрал чиний учрыг олох гэж ядаж байснаас заримдаа шууд амиа хорлочихмоор санагдах юм.  Би яг юу хүсээд байгаагаа мэдэхээ байлаа.  Тансаг хаус, их мөнгө үү.  Үгүй.  Шоу цэнгхаээн архи дарс уу.  Бас үгүй.  Сайхан бүсгүй юу эсвэл.  Бүр ч тийм биш.  Зүгээр л би юу хүсээд байгаагаа өөрөө ч үл мэдэх.  Чи яг яах гэж амьдраад байгаа юм.  Заримдаа цаг нөхцөөж байгаа ч юм шиг.  Өглөөнөөс орой хүртэл ажиллах.  Үр дүн нь хаана ч байгаа юм.  Зөвхөн энэ 165см урттай биеэ тэжээх гэж үү.  Түүний төлөө махаа идэж байгаа гэж үү.  Тэгээд эцэст нь үхнэ шүү дээ.  Энэ бүхнийг ерөөсөө ойлгохоо байлаа.  Шал тэнэг байна аа амьдрал гэж.  Үнэхээр тэнэг байна аа миний амьдрал гэж.  Ямар ч уйтгартай юм бэ дээ.  Бүр дэндүү уйтгартай.  Эсвэл жаргал минь ихдээд байна уу.  Үгүй ээ би ганцаардаад байна.  Өөрийгөө нэг л олж чадахгүй байна.  Яг юу хүсээд байгаагаа ч ойлгох юм алга.  Хайр дурлал уу.  Үгүй ээ би тэрүүгээр дахин шаналж чадахгүй.  Жаргалаасаа зовлон болдог юм билээ.  Надад одоо эсхүл энэ чигээрээ үлдэх, эсхүл бүхнийг өөрчлөх, эсхүл амиа хорлох.  Би альныг нь ч хийж чадахгүй зориг муутай эр.  Юу ч хийхээ үл мэдэх тийм нэг л хүн.  Ай хөөрхий хорвоо чамайг ойлгох байтугай өөрийгөө ойлгох ч үгүй байна. 

бичсэн: dadido | төрөл: 2012-11-24 өдөр 22:14
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Бусдад дурласан чамаас юу хүсэхэв
Бундан зүрхэнд чинь би багтсангүй
Дурласан сэтгэлд чинь би хоосон
Дурлуулсан түүндээ чи хоосон






бичсэн: dadido | төрөл: 2012-11-23 өдөр 22:33
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Цасан шуурга намдлаа.  Догшин байгалийн хүчирхэг ташуур хэн бүхэнд сүр хүчээ үзүүлээд нэгэнт номхорчээ.  Байгаль өөрөө зогсоосон уу эсвэл бүр өөр зүйл зогсов уу нэг л тогтуун. Өдөр гэссэн мөсөн дуслууд эргээд хөлдөж хахир өвлийн шөнийг чимэн гялтганана.  Од, мөс гялалзаад цаанаа л нэг гоо үзэсгэлэнтэй.  Ганцаардсан нэг нь тэнгэрийн ододтой ярьж шинэвтэр тэмдэглэлийн дэвтэр дээрээ дурлалын мөрүүдийг холбон сууна.  Бүр зарим нь гуниглан сууж гашуун нулимсаа залгин хүйтэн шөнийг үзэн ядна.                                                                                                                                                                                                                            
     Уулын орой дээр шахуу шавар байшингийн дээвэр дор энэ бүхнийг мэдрээгүй бүр мэдрэх ч ухаангүй хоёр хүмүүнд хорвоо тэр чигээрээ зун байв.  Зууханд хийсэн нүүрсний элч хайрын элч хоёроор тэр байшинд хүйтэн жавар нэвтэрсэнгүй.   Сар чи яасан үзэсгэлэнтэй юм бэ гэж хашгирмаар бүр орилмоор.  Зарим айлын ноход хуцах нь нам гүм орчныг цочоосонгүй харин ч эгшиг нэмж амьдрал үргэлжилсээр гэдгийг хэлж байгаа мэт.  Сарны гэрэлд бүгд хар цагаанаар харагдах.  Магадгүй ертөнцийн үнэнийг чи л хар цагаанаар ялгадаг гэлтэй. Харин тэр шавар байшин өөр өнгөтэй байлаа.  
                              http://www.youtube.com/watch?v=B3TqxkyKvuI                     

бичсэн: dadido | төрөл: 2012-11-12 өдөр 19:35
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Чөтгөрийн тойрог

Амьдрал яагаад ийм уйтгартай болчихвоо.  Хэрүүл уруул энэ бүхэнд би үнэхээр тэсэхгүй нь.  Хэнд ч хэрэггүй хүнд суртал.  Түй чоорт би ер нь яачхаад байгаа юм бэ.  Эсхүл би өөрөө хорвоог цагаанаар дэндүү их бодож байсан юм уу.  Би хэтэрхий романтик хүн бололтой юм.  Зарим үед яг юуны төлөө амьдраад байгаагаа ойлгохоо ч байлаа.  Дөрвөн жилийн өмнөх Дадидогоос дээрдсэн юм юу ч алга.  Яах гэж энэ муухай чөтгөрийн тойрогт оров гэж одоо болтол харамсах.  Талхаа олж иддэг болохоор яалтай ч билээ.  Яг юу дээрдсэн бэ гэхээр чөтгөр алгад гэж хэлмээр.  Ямар ч ирээдүйгээ тэр л амьдрал.  Ядаж байхад дараа жил тэр хуулиас болж өнгөрсөн хэдэн жилийн хөдөлмөр юу ч биш болж байгаан.  Тиймээ юу ч биш.  Би бол хэн ч биш болж байгаан. Эцсийн шийдэл бол амиа хорлолт.  Тиймээ би инээж байгаад бүр хөхөрч байгаад амиа хорлочихож чадна.  Амьдрал чи дэндүү гунигтай байна.  Би зөвхөн энэ бүдүүн гүзээг хоолтой байлгах гэж өөрийгөө ингэж ядраах ямар хэрэгтэй юм бэ.  Би асуудлын шийдлийг олж чадахгүй байгаадаа бухимдаад байна.  Би мөнгөний төлөө бүхнийг золиосолж байна.  Дараа жил би өдийд амьд байвал  эмнэлгийн орон дээр хоногоо тоолоод л хэвтэх байх.  Өдрөөс өдөрт дордох эрүүл мэнд, хэзээ ч цэгцэрдэггүй энэ амьдрал, цав цагаан өнгөтэй тэр мөрөөдөл.  Нэг дор байж чадахгүй   бололтой тэр бүхэн.  Тэгж байгаад нэг сайхан өдөр мөнх нойрсоно доо гэж.  Би хулчгар өөдгүй эр.  Гэлээ гээд би цаашдаа хэн ч биш амьдрахыг үл хүснэ.  Залуу насны амт хаана байгаа юм.  Хаана байгаан тэр залуу нас.   Чөтгөрийн тойрог, гэрэлт ирээдүй хоёроо сайн ялгаж хараарай залуусаа.  Мөнгөөр даллаж байгаа ажил бол чөтгөрийн тойрог шүү гэж

бичсэн: dadido | төрөл: 2012-11-06 өдөр 21:30
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Яагаад ч юм миний дурлал бүтэлгүй байх юм.  Тэр үнэхээр санаанаас гарахгүй юм.  Гэхдээ татгалзсан л даа.  Сүүлдээ дурлана гэдэг илүү зан ч юм уу гэж бодогдох юм.  Ай хөөрхий амьдралаа гэж.  Гэхдээ яагаад ч юм анхны хайр дурлал шиг тийм сэтгэл догдлол байдаггүй л юм байна.  Амьдралаа гэж.  Би чамд хайртай байжээ.  Хүсэх хясна гэгчээр яагаад тийм юм болсон юм бол доо. Бүтэн 9 жил өнгөрсөн ч чи мартагдахгүй байна.  Энэ шаналал гуниглал өөр хүнд бүү дахин давтагдаасай.  Хүнд сайн болж дурлана гэдэг гоё юм шиг атлаа хэцүү зүйл ажээ.  Би одоо нэг л тийм хүйтэн хөндий хүн болж дээ.  Хайрдурлалгүй болзоо, учрал.  Ямар ч амтгүй.  Тиймээ ямар ч амтгүй.  Хайр бол амьдралын амт нь юм байна.  Намар болохоор сэтгэл гэгэлзээд чамайг бодож байгаа юм биш ээ.  Хаана ч чи л бодогддог юм.  Хувь заяа байдаг бол нэг уулзах юмсан.  Чиний сургыг гаргах гээд чадахгүй юм даа

бичсэн: dadido | төрөл: 2012-11-04 өдөр 23:07
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив