Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

бүсгүйчүүд...

    Зун нэг хэсэг охид бүсгүйчүүд зүрх зогсоочих гээд хэцүү л байлаа.  Намар болсон чинь арай тайвширч л байна.  Гоо сайхан л гэж тэр байх даа.  Монгол охид бүсгүйчүүд маань юутай ч ямар ч үндэстний өмнө нүүр бардам юм даа.  Зун Тэрэлжийн амралтанд автобус дүүрэн охидууд жуулчид дээр буудаг энэ тэр гэсэн яриа байдаг л юм.  Гэхдээ тэд нараар бүгдийг нь төлөөлүүлэх нь утгагүй асуудал.  Үнэнээр бичвэл эрчүүд эхнэрээ хардаж, "эмс садарлавал улс үндэстэн мөхнө" гээд байдаг мөртөө өөр хүүхэн рүү гүйгээд л.  Садарлаагүй биш юу юм бөө мэд.  Би энэ талаар олон эртэй ярихад далд утгаараа "эр хүн тэгэх эрхтэй" ухааны юм хэлдэг.  Өөрийгөө харахгүй байж өрөөлийн явдал суудлыг гайхаад л. Монгол эр хүн бил үү нэг дуу нэг хэсэг их хит парад болсоон.  Зарим нь дотор огшоодог гэх юм билээ.  Би бол ичдэг ээ үнэндээ.  Би бие бялдараар ч тэр, бүх юмаараа ичдэг.  Өөрийгөө бодсон өчүүхэн амьтан.  Нэг сайхан монгол бүсгүйг эхнэрээ болгоод монголын үрийг нэгээр нэмээд тэдний төлөө бүхнээ зориулах зориг надад алга.  Тэр жуулчид дээр очоод байгаа охидууд, танилцах товчоогоор солонгос, япон гараад байгаа бүсгүйчүүд чинь хайрлуулах хүнгүй болчоод ч тэгж явж байгаа юм бил үү хэн мэдлээ.    Бие бялдрын хувьд байк дөрвөлжин биш юм аа гэхэд цэвэрхэн хөгжилтэй монгол залуучууд ховор юм.  Надаас авхуулаад гүзээ харвин.  Өчигдөр ангийнхантайгаа сагсдсан чинь баахан гүзээтнүүд л түнтэгнээд дуусав даа.  Нарийн судлавал цэрэгт алба хаасан нэг ч хүн алга миний найзуудаас. Гүзээгээ дагаад бөөрөнхий зан нь их болсон ч юм шиг   

бичсэн: dadido | төрөл: My opinion 2010-09-20 өдөр 20:00
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (27) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



нээрээ л эм хүн айлын бүх ачааг үүрч байна даа өнөөдөр
Бичсэн: dadido 20:25, 2010-09-25 | Холбоос | |


Ээдээ
Дадидо минь хатаа л хадгалж байдым ш дэ баярлах
Вантан тэр тойроод байгаа бүсгүйчүүдийн нэг л юмы нь харахгүй өнгөрөөгөөд байна даа.
Бүсгүйчүүд мандтугай
Бичсэн: Zurai (зочин) 17:33, 2010-09-25 | Холбоос | |


тийм шүү. Бүсгүйчүүд юмыг олон талаас нь хардаг. Харин бид чинь гөжүүд баргийн зүйлийг тоохгүй. Жишээ нь: би гараа их том огтолсон тоохгүй л б.на даг. Өвдлөө гээд ч яахав дээ.
Бичсэн: upshot_gp 14:48, 2010-09-25 | Холбоос | |


монгол чэнн бүсгүйчүүдийн нуруун дээр байдаг улсшд ккк
Бичсэн: хундага 11:30, 2010-09-25 | Холбоос | |


Аниа тэр таныг тойроод байгаа бүсгүйчүүд чинь бас намайг тойроод гүйцгээгээд байдаг бололтой...Ерөөсөө надтай тааркү ганц таарсан нь нэг тийм....... гуниглах
Бичсэн: Зоригт ван 10:09, 2010-09-25 | Холбоос | |


миний бүх хат хатаад хагарч байна даа яана даа одоо
Бичсэн: dadido 19:43, 2010-09-24 | Холбоос | |


Байнаа байна
сайхан сайхан охид бүсгүйчүүд зөндөө л байна дөө, миний мэдэхийн л өнөө үед журамтай гэж хэлж болохоор сайхан бүсгүйчүүд надаар тойроол байж л байна, гайхаад байдын хүнийг ойлгохыг ч хүсдэггүй байж зарим эрэгтэй хүмүүс яагаад эмэгтэй хүн л бол бүгд ижилхэн гэж т1тдийн бол оо. Эрчүүдийн хувьд бол 20 гарсан эр хүн биеийн хат, сэтгэлийн хат ямар ч байсан суусан байх ёстой, харин оюуны хат аандаа л суудаг биз
Бичсэн: Zurai 19:19, 2010-09-24 | Холбоос | |


сайхан бичлээ дээ харин ч нэг
Бичсэн: dadido 18:57, 2010-09-24 | Холбоос | |


za bvgd jingee barih boltygai,my hywid myaraalag zalyyg haraad er ni neg ih eyereg bodol byyadgqshdee.amidraliin byryy zyrshilt,idewhq zalyy bh gesen bodol tordog,tgd l ter тормолзох
Бичсэн: Garin 15:54, 2010-09-23 | Холбоос | |


тийм байдалд хүрдэг хүн их цөөн. Магадгүй тийм болоод нэг даргатай олон боол байдаг ч юм уу. Зориг, сэтгэлгээ хоёр шаардсан зүйл байна
Бичсэн: dadido 15:16, 2010-09-23 | Холбоос | |


Яагаад ч юм, Билл Гейтсийн үг санаанд орчлоо:
Амьдрал бол шударга бус гэж.

Тэмцэж чадаж, нөхцөл байдлын боол бололгүй, өөрийн хувь заяаг өөрөө залаад эхэлбэл, эхэндээ их хэцүү л гэх юм.
Гэхдээ цаашлаад ирэхээр гоё болчдог гээд л байгаа... Юун өнөөх дарга марга- өөр өөртөө дарга болчдог л гээд байгаа юм даа. Сонин шүү, айн? баярлах
Бичсэн: AmonRa 20:04, 2010-09-22 | Холбоос | |


эр хүн олон юм үзэх тусмаа амьдрал амттай ч юм шиг. Өглөө бослоо ажилдаа явлаа орой тарлаа өглөө бослоо ажилдаа явлаа. Ийм хэв маягаар насаараа явна гэвэл нэг бодлын бас уйтай. Тэгээд дээрээс нь уйтгартай ажил бол бүр будаа
Бичсэн: dadido 19:56, 2010-09-22 | Холбоос | |


Ер нь эр хүний зам янз бүр болдог гээд байгаам даа...
Долоо үхэж, найм сэхнэ гэж.
Баахан баагий нар 40 хүрч байж дөнгөж ухаан нь тогтдог л гэдэг. Эйнштэйн мэйн, өөр хэн ч билээ... Тэр болтол бөөн шалгуур л гэж авсан даа, миний хэдэн 50 гарсан танилууд.
Бичсэн: AmonRa 19:57, 2010-09-21 | Холбоос | |


Минийх байх ёстой жингээс 5 кг-ээр бага. Угаасаа таргалах шинжгүйм шиг байгоо.
Боксд угаасаа нээг их таргалаад байх биш...
Бичсэн: AmonRa 19:19, 2010-09-21 | Холбоос | |


за би ч байх ёстой жингээсээ бас л 13 гаруй илүү. Эмэгтэйчүүдээс нэг нь ч бичээгүй байгаад их л гайхаж байна.
Бичсэн: dadido 19:11, 2010-09-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax