dadido diary
гэр лүүгээ
Шөнө пиво уугаад гэр лүүгээ алхаж харихад агаар сайхан тунгалаг, гадаа сартай, гудамжинд гэрэлтэй, сэтгэл нэг л гэгэлзээтэй. Сая хүнтэй багтаж шингэдэггүй хотын зам сэлүүхэн, хүмүүс бүгд унтчиж. Энд тэнд ганц хоёр цонхны гэрэл ёолтойн харагдана. Метро хавьцаа гарууд орилолдох нь сонсогдоо л. Бацкаан байхад тунель гүйдэлтэй энэ тэр гэдэг байсан. Энэ зам энэ гудамж нэг л гоё. Олон жил ч юу байхав найз охин эсхүл бүсгүйгээ дагуулаад энэ гудамжаар алхахсан гэдэг романтик мөрөөдлийг мөн ч их мөрөөддөг байж дээ. Одоо бол ингэж яваа минь жаргал гэж бодоо л. Тэр нэг бүсгүйг маш их хүслээ. Орой ярихдаа "чамтай ярихад нэг л гоё" гэж хэлснийг нь бодохоор баярлаад ч байх шиг. Ирээдүйгээ сайн сайхнаар мөрөөдөж алхсаар нэг мэдсэн орцныхоо хаалган дээр ирчихэж. Цагаа харлаа 04 цаг.бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Тийм тийм угаасаа сайн багш шүү, мэднэ мэднэ...Үгүй тэр түнээлийн хэсэг гүйдэлтэй гэдэг. Үнэн! итгэхгүй бол хальт шөнө наад хавиараа нэг эргэлдээд үз за.
байгаа. Гэхдээ хичээлээ сайн заадаг байсан. Сансар гүйдэлтэй гэж шал худлаа
дадидо-Содоо гээд нэг химийн жоохон архинд дуртай багш байгаа юу? би 5р ангидаа наад багшийн ангид орох гэж байсан юм л даа. хэхэ

Бичсэн: upshot_gp
19:52, 2010-11-26 | Холбоос | |

өө зөзөө, би хэн багшийн ангид байлаа даа 33 бол миний ганц улирал сурсан сургууль ккк...пивоны гүзээ их муухай харагддаг юм байналээ шүү..Сансарын гүүр гүүдэлтэй% гэхдээ тэр нь махан биетэй амьд.
Бичсэн: upshot_gp
19:50, 2010-11-26 | Холбоос | |

manai sansar ch saihan shuu. tursun ussun gazraa gej
өссөн нутгаараа алхаад л, ийш тийш хараад явж байхад хүүхэд насны дурсамж сэргээд сайхан байдаг юм. хүний хамгийн сайхан үе хүүхэд нас гэж үнэхээр үнэн юм байна лээ. тээр жил манай ангийн тэр энэ цэцэрлэгийн хашаанд ингэж билээ гээд л... зугаатай шүү дээ
Нэг сургуулийнх юм байнашд. Таныг төгсдөг жил сургуульд орж байлаа
1994 гэж бичих гэж байгаад андуурчихлаа. уучлаарай
1984 онд 33-ыг төгсөж байлаа хөө.
өө бас миикрийн хүүхэд үү. Би нэг их уудаггүй ээ ганц шилтэй суугаад ихэнхдээ найз нар уугаад байдын
пиво уугаад байвал наад жин чинь хасагдана гэж худлаа дөө. гэдэс улам шолхойгооский, нүүр улам бүлцийгээский ш дээ. харин өссөн нутаг болоод ч тэр үү Сансар сэтгэлд дулаахан байдаг шүү нээрээ.
магадгүй л юм
shoniin amidral demii boluul naadhaa ogloonii amidralaar soli. yumiig yaaj medhuu onoo hvvhen chin chamtai hamt ogloog ugtah neg goy geh ch yum biluu

Бичсэн: Зочин
11:39, 2010-11-22 | Холбоос | |

яасан орой яваа вэ бараг л өглөө сэтгэл сайхан байгаа бол ирээдүй гэрэлтэй ..
Сэтгэгдэл бичих