Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

гэр лүүгээ

Шөнө пиво уугаад гэр лүүгээ алхаж харихад агаар сайхан тунгалаг, гадаа сартай, гудамжинд гэрэлтэй, сэтгэл нэг л гэгэлзээтэй.  Сая хүнтэй багтаж шингэдэггүй хотын зам сэлүүхэн, хүмүүс бүгд унтчиж.  Энд тэнд ганц хоёр цонхны гэрэл ёолтойн харагдана.  Метро хавьцаа гарууд орилолдох нь сонсогдоо л.  Бацкаан байхад тунель гүйдэлтэй энэ тэр гэдэг байсан.  Энэ зам энэ гудамж нэг л гоё. Олон жил ч юу байхав найз охин эсхүл бүсгүйгээ дагуулаад энэ гудамжаар алхахсан гэдэг романтик мөрөөдлийг мөн ч их мөрөөддөг байж дээ.  Одоо бол ингэж яваа минь жаргал гэж бодоо л.  Тэр нэг бүсгүйг маш их хүслээ.  Орой ярихдаа "чамтай ярихад нэг л гоё" гэж хэлснийг нь бодохоор баярлаад ч байх шиг.  Ирээдүйгээ сайн сайхнаар мөрөөдөж алхсаар нэг мэдсэн орцныхоо хаалган дээр ирчихэж.  Цагаа харлаа 04 цаг.         

бичсэн: dadido | төрөл: 2010-11-21 өдөр 12:25
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (15) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Тийм тийм угаасаа сайн багш шүү, мэднэ мэднэ...Үгүй тэр түнээлийн хэсэг гүйдэлтэй гэдэг. Үнэн! итгэхгүй бол хальт шөнө наад хавиараа нэг эргэлдээд үз за.
Бичсэн: upshot 20:01, 2010-11-26 | Холбоос | |


байгаа. Гэхдээ хичээлээ сайн заадаг байсан. Сансар гүйдэлтэй гэж шал худлаа
Бичсэн: dadido 19:58, 2010-11-26 | Холбоос | |


дадидо-Содоо гээд нэг химийн жоохон архинд дуртай багш байгаа юу? би 5р ангидаа наад багшийн ангид орох гэж байсан юм л даа. хэхэ ярзайтал инээх
Бичсэн: upshot_gp 19:52, 2010-11-26 | Холбоос | |


өө зөзөө, би хэн багшийн ангид байлаа даа 33 бол миний ганц улирал сурсан сургууль ккк...пивоны гүзээ их муухай харагддаг юм байналээ шүү..Сансарын гүүр гүүдэлтэй% гэхдээ тэр нь махан биетэй амьд.
Бичсэн: upshot_gp 19:50, 2010-11-26 | Холбоос | |


manai sansar ch saihan shuu. tursun ussun gazraa gej
Бичсэн: dadido (зочин) 10:50, 2010-11-24 | Холбоос | |


өссөн нутгаараа алхаад л, ийш тийш хараад явж байхад хүүхэд насны дурсамж сэргээд сайхан байдаг юм. хүний хамгийн сайхан үе хүүхэд нас гэж үнэхээр үнэн юм байна лээ. тээр жил манай ангийн тэр энэ цэцэрлэгийн хашаанд ингэж билээ гээд л... зугаатай шүү дээ
Бичсэн: amaahai76 23:09, 2010-11-23 | Холбоос | |


Нэг сургуулийнх юм байнашд. Таныг төгсдөг жил сургуульд орж байлаа
Бичсэн: dadido 22:52, 2010-11-22 | Холбоос | |


1994 гэж бичих гэж байгаад андуурчихлаа. уучлаарай
Бичсэн: amaahai76 22:38, 2010-11-22 | Холбоос | |


1984 онд 33-ыг төгсөж байлаа хөө.
Бичсэн: amaahai76 22:38, 2010-11-22 | Холбоос | |


өө бас миикрийн хүүхэд үү. Би нэг их уудаггүй ээ ганц шилтэй суугаад ихэнхдээ найз нар уугаад байдын
Бичсэн: dadido 22:17, 2010-11-22 | Холбоос | |


пиво уугаад байвал наад жин чинь хасагдана гэж худлаа дөө. гэдэс улам шолхойгооский, нүүр улам бүлцийгээский ш дээ. харин өссөн нутаг болоод ч тэр үү Сансар сэтгэлд дулаахан байдаг шүү нээрээ.
Бичсэн: amaahai76 21:37, 2010-11-22 | Холбоос | |


магадгүй л юм
Бичсэн: dadido 19:36, 2010-11-22 | Холбоос | |


shoniin amidral demii boluul naadhaa ogloonii amidralaar soli. yumiig yaaj medhuu onoo hvvhen chin chamtai hamt ogloog ugtah neg goy geh ch yum biluu
Бичсэн: Зэрэглээ 17:44, 2010-11-22 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин 11:39, 2010-11-22 | Холбоос | |


яасан орой яваа вэ бараг л өглөө сэтгэл сайхан байгаа бол ирээдүй гэрэлтэй ..
Бичсэн: bon_bon 10:34, 2010-11-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax