dadido diary
спортоо гэж
Сагсан бөмбөг ба хөлбөмбөг. Манайхны хамгийн их үздэг спорт. Би сагс сайн тоглож чадахгүй, хөлбөмбөгийг бүр ч чадахгүй. Гэхдээ нэг сонин юм харагдах юм. Миний бодлоор сагсан бөмбөгийн хөгжил зогсчихсон юм шиг л санагдах юм. Аль багад байсан Шак одоо тоглоод гүйж байх жишээтэй. Шакыг шахах залуу гарч ирдэггүй л юм байх даа. Нөгөө талаар бол спортынх нь онцлог юм уу даа. Сагсан бөмбөг бага талбайтай амралтын цаг ихтэй байдаг нь тамирчдад ажлаа хийгээд явахад зүгээр байдаг байх. Хөлбөмбөг хамгийн хурдан гүйх ёстой, техник сайн байх ёстой, хурдан бөмбөгөнд хүрэх ёстой, толгойгоо ажиллуулах ёстой гээд тамирчнаас нилээд их зүтгэлийг шаарддаг бололтой. Энэ ч утгаараа хар залуугаараа хөлбөмбөгийн талбайд зүрх нь зогссон залуу тамирчид нилээдгүй дуулдах жишээтэй. Хоёр өөр спортыг харьцуулж бичиж байгаа маань тэнэг санагдаж болно. Гол санаа маань хөлбөмбөг бол үнэхээр хатуу спорт. Контактанд орж байдаг спортын онцлог тэр юм уу даа.Сүүлийн үед бөх үзэхээ болиод нилээд удлаа. Сайн бөхчүүд гарсан л гэх юм. Даан ч би үзэхээрээ унтаад хэн түрүүлснийг нь мэдэлгүй дараа нь мэдээгээр мэдэх жишээтэй. Үндэсний бөхөд залуу зургаан зааны үе шиг гоё барилдаан харагдахгүй юм. Үнэндээ Сумъяабазар аваргын бие бялдар бөхчүүд дундаа нээлт болж байсан байх. Одоо бол сайхан бие хаа байна аа байна. Даан ч нэг л их хүчээр мунаглаж барилдаж байгаа харагдах юм. Барьцгүй хавираа, хавсраа, хонгодох, тахимдах энэ тэр нүдний гэм бараг. Нас хөгширсөн байсан ч гэсэн Гантогтох гарьдын Мягмарсүрэн зааны "гарт эргэдэг" тэр барилдаан бас л гайхамшиг. Өнгөрсөн зуны Ганбат арслангийн түрүү бол "залуу зургаан заан" гэж ийм л байсан юм гэдгийг харуулах мэт. Зарим нэг хүний яриагаар бөх хөгжчихөөд бөхчүүд нь бие биенээ мэдэрчээд тийм болсон гэх юм. Барилдаан гэдэг хэн нэгний "хий" дээр явагддаг мэт. Хий харахгүй, хийг нь гаргуулж барилдахгүй байгаа бөх бол ер нь явахгүй дээ. Манай үндэстний үлгэр тууль, уртын дууг сонсоод явахад цаанаа аливаа хүнд хэцүү зүйлийг хүчээр биш аргаар шийддэг ухаантай байсан мэт. Жингийн хязгаар тавьдаггүй үндэсний бөхийн цаад философи нь чи аргаар барилд гэдэг зарчим юм уу даа. Өндөр ч гэсэн Өсөхөө аваргыг намхан Сүхбат аварга цагтаа яаж "эдэлдэг" байлаа даа. За за бичлэгээ дуусгая
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Хөлмбөмбөг ч лайтай лайтай. Сагс ч бас.
Багадаа сагсанаас өөр зүйл мэддэгүй байлаа... Хөл бөмбөгийг бол ойлгодоггүй л байлаа шд. 90 минут тоглоно. удаж удаж нэг юм ганц бөмбөг хийнэ. Хажууд нь сагс бол хурдтай богино хугацаанд олон бөмбөг хийнэ гэж мэгээд... өсвөр насанд сагсаа болиод Волиболд хүчээ үздэг байлаа. тэгтэл одоо Хөлбөмбөгний улаан хорхойтон болж, түүнийгээ ч тоглодог ойлгодог болох шив. юунаас болсон уу гэж үү... Ердөө л Плэстайшин 3 ийн fifa тоглож байгаад л хөлбөмбөгрүү эргэлт буцалтгүй орчихлоо....
тоглоомоо гэж....



тоглоомоо гэж....
Шак байгаад л сагсан бөмбөг зогсчоод байгаа юм биш дээ хө. Шак харин төмөр хүн шиг бие сайтайдаа байгаан. Тэрнээс Шакын байрлал дээр өчнөөн сайн залуус байна. Шак л үеийнхнээсээ сайн тоглож үлдэж чадсанд л байна. Спортыг нэгнээс нь илүү гэх бас хаашаа юм. Тамирчин бүр өөрсдийн чадвар, биеийн байдлаасаа спортоо сонгон хичээллэж, тоглож, биднийг баясгаж байгаа юм даа. Үзэгчийн үүднээс л тэр спорт нь илүү гэх утгагүй байх. Тэгвэл өчнөөн зүйлийг, өчнөөн хүнийг үгүйсгэх болно доо найз аа
сагс оргил үедээ юм уу бүү мэд. Юу ч гэсэн тоглогчдын карьер нь хөлбөмбөгийг бодвол урт.
Чи итгэхгүй байгаа бол Boston Celtics ийн сайт руу ороод хар даа серби залуу минь
Чи итгэхгүй байгаа бол Boston Celtics ийн сайт руу ороод хар даа серби залуу минь
=))
чи үнэхээр спорт мэддэггүй бололтой. сагсан бөмбөгийн хөгжил зогсонги байдалд биш харин дээд зэрэгтээ хүрчихээд байна . Хөлбөмбөг бол орчин цагийн Галидатор ш дээ Шакилыг аль хэдийн шахдагаа шахчихсан ш дээ. шак тоглож байвал архивын бичлэг үзэж байна гэж ойлгодоо.
Бичсэн: peja (зочин)
22:47, 2011-01-19 | Холбоос | |

авилгыг нь бүр хүлээн зөвшөөрсөн дээр биш үү. Тэгээд дээрээс нь допинг хэрэглэхийг бас зөвшөөрөхгүй юу
ээ хөөрхий хоккей гэдэг чинь жинхэнэ контакт шүү дээ. жинхэнэ хурд, түргэн сэтгэх чадвар, биеийн хүч, техник хоккейчинд байдаг байх гэж би боддог. гэхдээ хөлбөмбөг бол үзэхгүй байхын аргагүй хосгүй уран тоглоом юм даа. харин бөх бол сайхан спорт. жу-до, чөлөөт гэх мэт. үндэсний бөхийг үгүй хийж байгаа хэдэн найраачингуудыг өөрсдийг нь үгүй хийж чадвал монгол бөх сайхан хөгжинө. монгол бөхөд оршин тогтнож буй авилгын системийг үгүй хийх хэрэгтэй шүү дээ та минь ээ.
Сэтгэгдэл бичих