dadido diary
америк кино
Хүн болж төрснөөр америкийн киног мөн ч их үзсэн дээ. Жаргалтай сайхан амьдрал, тавлаг орон сууцны тухай мэдэгдэхүүн, юманд итгэлтэй шургуу зан гээд америк киноноос мэдсэн юм их бий. Порн кино бас л америкийх байсан. Эмэгтэй хүний биеийн хэсгийн тухай анх ийм киноноос л харж байсан. Энэ ертөнцийн киноноос олон юм харсаан. Хэзээ ч байдаггүй хүний зан чанар байлаа ч хол явахгүй, социалист реализмаар хийгдсэн кинонуудыг олон жил үзсэн өмнөх үеийнхэнд нэг хэсэгтээ америк кино таалагдаагүй. УИХ-ын гишүүн агсан нэгэн сонины хуудас дүүрэн алаан хядаантай америк киног муулсан ярилцлага өгч гэртээ хүүхдүүддээ үзүүлдэггүй тухай ярьж л байлаа. Гэвч амьдрал яг л америк кино шиг л байсан. Сайн муу бузар булай баяр жаргал бүх юмтайгаа. Заримдаа бүр америк киноноос илүү булай байсан. Америк кино надад жүжигчний ур чадварыг харуулсан. Дуулвал дуулаад бүжиглэвэл бүжиглээд гүйвэл гүйгээд харайвал харайгаад. Жүжигчин хүн гэж ийм л хүн байдаг байх гэж бодогдуулсан.House гэдгийг бид америк киноноос л мэдсэн. Бас эдлэн газар гэдгийг. Гэвч зарим хэсгийнхний амьдрал үнэхээр америк кино шиг болсон. Бараг түүнээс ч илүү. Кино амьдралд биелэгдсэн. Харин би америк кинон дээр утаатай city ийг бараг хараагүй. Сүүлдээ байгаа орчин маань Бразилийн Риогийн Бурхдын хот кинотой төстэй болсон.
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
ха ха. үн:эн дээ хөө. гэхдээ нэг зүйлийг мартсан байна. америк киноны ач буянаар хүмүүс үхсэн хүнээс айж цочихоо болиод, өнөөх нь өчнөөн цаг хүмүүсийн хөлд тэрийж хэвтдэг болсон байна лээ. тэгээд ч хүүхдүүд хүнийг яаж алдгийг олон төрлийн арга барилаар нь нягт нямбай суралцах болсноор монгол орны гэмт хэргийн шинэ залуу үе магистраас дээгүүр зэрэгтэйгээр бэлтгэгдэн гарах болсон юм шиг ээ дээ айн?
Сэтгэгдэл бичих