dadido diary
эргэлдүүлэл
Жил гаруйн өмнө нүдэнд нэг сэтгүүл туссан нь "Соронз" хэмээх нэртэй фото мэдээлэл бүхий хэвлэл байв. Анхан үедээ айл энэ тэрд тааралдсаныг нь уншиж сүүлдээ өөрөө авч уншаад одоо бол авахаа больсон. Монголын нийгмийн өнгө төрхийг жинхэнэ утгаар нь гаргаж ирсэн мундаг сэтгүүл. Хүмүүсийн хоорондын баян хоосны зөрүү ямар их ялгаатай болсоныг энэ сэтгүүл бодит утгаар нь харуулсан. Дуулж байснаас биш бодитоор нь харж байсангүй. Сураг дуулахад тус сэтгүүлийн ихэнх "баатрууд" нь гадагшаа гарч "цагаалж" байгаа юм уу даа. Хүйтэнд хэцүү л дээЯлгаа зааг дэндүү их болж дээ. Нэг нь нөгөөгөө учир утгагүйгээр үзэн ядах хэмжээнд хүрч байнашд. Улаанбаатараар нэг ажилтай ажилгүйн хоорондох залуус. Залуу хүн сайн сайхныг хүснэ мөрөөднө. Даан ч мөнгө байхгүй бол юу ч байхгүй. Цалинтай нэгнийх нь цалин "баатрууд"-ын нэг оройн тансаглалд үл хүрнэ. Түрээсийн байр дамжиж, ихэнх нь цалингийн зээлтэй. Ажлаас гарвал амьдрал бүр мөсөн дуусаа. Хотын төв хэсгээр алхаж явахад амьдрал ядах юмгүй сайхан. Зах руу нь гарахаар ойлгомжтой.
бонус: заримдаа баяруудаад баймааргүй санагдах юм. Баяраар дандаа гуниг байдаг юм. Голормоор байдаг юм даан ч мөнгө хэрэгтэй юм даа. Одоо удахгүй ажилгүй болно. Нэг бодлын аймаар ч юм шиг. Би ер нь хаашаа яваад байна аа
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Хэй найзаа амьдрал гоё ш дээ, өөдрөг үзэлтэй амьдраад үз л дээ хө чи ямар мэргэжилтэй юм? ажил төрөл бодолцож туслая л даа, зурвас бичээрэй
Бичсэн: sitgel
08:32, 2011-02-01 | Холбоос | |

zochinnn ni bi blaaaa

яг одоо ч гарчихаагүй л байна л даа. Заримдаа тэнэгээ бодоод инээд ч хүрэх шиг. Зочин минь нэрээ үлдээгээч
amid hvn argat gedegq bilvvvvv,er hvnii zamiin hvzvv yrt,amid yawahad altan ayganaas rashaan yyna,er hvn tyg ch barina,tygalch hariylna nter geeel,iim olon saihan vgnvvd bhad chin

Бичсэн: zochinnn
23:25, 2011-01-31 | Холбоос | |

мөхөл рүүгээ мөлхөж байна л гэж битгий хэлээрэй. амьдрах л хэрэгтэй. ажилгүй болчихвол өөртөө ажил зохион бүтээгээд түүгээрээ амьдрах гээд оролдоод үзэж яагаад болохгүй гэж? орлогоо нэмэгдүүлцгээе ээ найзууд аа. нэмэгдүүлэхийн тулд толгойгоо...
Сэтгэгдэл бичих