dadido diary
ай хөөрхий амьдрал мину
Сая нэг хэсэг далдагнаад бүсгүй энэ тэр гэж хэсэг гүйв дээ. Шааааал илүү зан байж . Урдахаа хийвэл хийгээд номоо уншаад ногоотой шөлөө идээд сууж байвал барав. Нэгэнт минийх болохгүй, боллоо ч удаан байж чадахгүй хүмүүсийн төлөө цагаа мөнгөө урсгаад юу хийнэ. Өөрийгөө л хуурч байж. Гэнэн байжээ гэнэн байж. Миний амьдрал хүмүүстэй адил байх албагүй. Яагаад заавал шугаман амьдрал байх ёстой гэж. Муруй тахир бөөрөнхий гурвалжин гээд ертөнцөд өчнөөн хэлбэр байнашд. Энэ хэлбэр дундаас би өөрөө л сонгоно. Хэн нэг бүсгүйд сайхан харагдах гэж хичээгээд яах ч юм өөрт сайхан бол окшд. Ер нь хүүхдээрээ л байяНөгөө талаар би ёстой тэр талын одгүй. Одоо энэ байдалдаа мангар дуртай. Сүүлдээ бухимдахаа ч больсон. Дуртай дуугаа дуулаад, дуртай хоолоо идээд, хэдэн найз нартайгаа хүний биеийн зарим хэсгийн анатоми, дайн байлдаан гэж мангартаж суух нь сайхан. Эр хүний жаргал интернэтэд бас байна аа. Өөр хийх юм өчнөөн байдаг. За ингээд шинэ амьдралын төлөө урагшаа дадидо минь.
бонус: сая цагаан сараар хамаатны жаахан хүүхдүүдээс жинхэнэ нэрээ асуусан чинь мэддэг хүн цөөхөн байдаг юм байна
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
tsag n bolhoor hussen huseegui boliishde
@амаахай
харин одоо яах уу.
@angaahai
сайхан ерөөл талбисанд баярлав.
харин одоо яах уу.
@angaahai
сайхан ерөөл талбисанд баярлав.
Гэнэн байжээ гэнэн байж гэсэн чинь шууд ооны сурталчилгаа санаанд орлоошд. Ла-ка лют ч билүү,
Итс окей, Тэр тал дээр одгүй гэж боддог хүмүүс чинь харин ч сайн бүсгүйтэй ханьлан суудымшд. Гэхдээ явж, явж... Энэ хэсэг нь л жоохон хэцүү
Итс окей, Тэр тал дээр одгүй гэж боддог хүмүүс чинь харин ч сайн бүсгүйтэй ханьлан суудымшд. Гэхдээ явж, явж... Энэ хэсэг нь л жоохон хэцүү
бид ертөнцийг 3Д-р хардаг. энэ бол бидний оюун ухааны хамгийн дээд хязгаар. өөрөөр хэлбэл хүн хязгаарлагдмал орчинд л сэтгэдэг. удахгүй бидний хойч үе 4Д-р төсөөлдөг болно. гэхдээ л бас л хязгаарлагдмал. эцсийн эцэст хүн төрөлхтөн хязгааргүй ертөнцийг төсөөлж чадахгүй, огторгуйн зах хязгаарыг хайсаар онцын үр дүнгүй өнөөг хүргэлээ шүү дээ. тэгэхлээр нэг янзаараа л яваад байх уу айн?
Сэтгэгдэл бичих
Интернэт дэх жаргалыг бол одоогоор ойлгоогүй л явна даа би...
Бонус: Тун удахгүй гэргийн мөрийг түшиж үрийн заяаг үнэрлэнэ гэж мэдэжийнэ...