dadido diary
Хар өнгөтэй хот
Манай монгол хэцүү л дээ. Утаа,тоос, шороо энэ тэр гээд. Сүүлийн үед хөшиг тюль амархан өнгөө алдах болсон. Ийм болохоор ихэнх иргэд маань өвлийн улиралд хар бараан өнгийн хувцас хэрэглэнэ. Байшингууд нь саарал, цэнхэр. Гэхдээ сүүлийн үед арай л өнгөтэй болоод байгаа. Надад нэг цагаан куртка байдаг юм. Тэрийгээ өмсөхдөө автобусанд бараг суудаггүй юм. Суувал хүнгүй автобусанд зогсоогоороо явдаг. Хувийн машингүй ээ ядаж байхад. Амралтын өдрөөр л өмсөхийн. Арай л бага хиртдэг. Олон угаалганд орохоор чанар муудах гэдэг. Тод хувцастай хүмүүс энэ зовлонг мэдэх байлгүй дээ. Тэгээд л хар хувцасаа өмсөөд л жирийгээд байхаас өөр яахав дээ.бонус: Дээр нэг сонин уншиж байлаа. Нэгэн жүүс үйлдвэрлэгч компаниас нэгэн дүүргийн замын цагдаагийн тасагт хэдэн хайрцаг жүүс бэлэглэжээ. Зургыг нь харлаа цаад цагдаа нь олигтой баярлалаа гэж хэлж чадахгүй хөшөө шиг царайлаад гарсан байх юм. Тэр гар атгалт нь сул гэж жигтэйхэн. Энэ бол нийтлэг. Манайхан хүнд баярлалаа гэж үнэн сэтгэлээсээ хэлэхдээ ер нь л дургүй. Зарим нь ч өөдөөс нь баярлалаагаар чинь байшин барих юм уу ч гэдэг. Сэтгэл хөдлөлөө эрүүл үедээ хэнээс ч нуудаггүй шулуухан ярьчихдаг нөхдүүдэд талархая. За тэгээд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга нь сто грамм ляляля дүда налнаа бида
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
bvgdeeree hywtsasq yawya

Бичсэн: Зочин
23:12, 2011-03-29 | Холбоос | |

би муухай гээгүйшд..
тод царайтай байх сайхан биш гэж үү
өнгөний сонголт их хэцүүлдээ.. тод царайтайм болохоор баран юм өмсөхөөр өөрийгөө дарчихаад байгаам шиг санагддаг.. гэхдээ яалтайв өдөр бүр угаана гэхээр амархан муудчих болохоор тэгээл барааныгаа аваад өмсөх юмдаа.. зун уул нь гайгүй өнгөлөг юм өмсий гэхээр гадуур гарахгүй бол яааааг болоод байгааам :р
угаахаас залхуураад байна уу үгүй юу

Над шиг цагаан ба тод өнгөнд дургүй хүнд бол хар бараан хувцас нь дээр байдын...Ямар сайндаал намайг хар өмд солиод өмсөөд байхаар ангийнхан, чамд өөр өмд байдгүүмүү дандаал нэг хар өмдтэй явж байхын гэсэн л дээ хэх...Эсвэл гоё ногоон ч гоё шүү цэрэг ногоон хар ногоон гээл...
тэгвэл дүүдээ цагаан өнгийн хувцас бэлэглээд эргүүлээд

hehe.
neeree tegdiim gesen. manai dvv nadruu tsagaan ongiin huvtsasaa end omsoj bolku bn geel yvuulaad baidiin
neeree tegdiim gesen. manai dvv nadruu tsagaan ongiin huvtsasaa end omsoj bolku bn geel yvuulaad baidiin
гэхдээ одоо ногоон ч юм уу өөр бараандуу төрлийн өөр өнгөөр солих хэрэгтэй шд
хар өнгийн хувцас дажгүй юм биш үү? хүүхнүүд чинь гоолиг харагдуулдаг энэ тэр гээд л өмсөх дуртай байдаг юм билээ. утаа, шорооноосоо салахаас нааш цагаан хийгээд түүнтэй төсөө бүхий өнгийн хувцас хэрэглэхийг цаазалбал зохилтой ккк...
Сэтгэгдэл бичих