Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

сараачсан бодол

     Бараг айл болгон л нимгэн тв тэй болж дээ.  Зарим нь нэг их том твтэй байх юм.  Уг нь стандарт гэж баймаар.  Тийм хэмжээний өрөөнд зурагтны гэрэл тийм хэмжээний тийм инчийн тв зүгээр гэж.  Тэрийг нь зарж байгаа компаниуд мэдээж мэдээлэхгүй л байх л даа.  Бага насны хүүхэд олонтой, талбай хавчиг орон сууцанд амьдардаг хүмүүс нэг юм бодмоор.  Ядаж хүүхдийн тань хараанд нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүйшд.  Энэ шинжлэх ухааныг чинь эргономик гэдэг билүү.  Дунд сургуульд хөдөлмөрийн багш маань хэлж байсан санагдана.  Тэр " Та нар гэртээ ямар нэгэн тавилга, эд зүйлд байнга "зодуулдаг" бол харилцан хамаарал нь алдагдсан байна" ч гэл үү нэг юм ярьж байсан.  Одоо бодсон чинь айл болгон л гэртээ "гэрлээр зодуулж" байна дөө.
     Ойрын үед сейфэндээ хүрэх болгонд тог цохиод байхын.  Дээр бас гэртээ метал юманд хүрээд байсан чинь тог цохиод. Бүү мэд
Хавар болоод нэг юманд л аймаар баярлаад байх юм.  Дахиж даарахгүй.  Бас утаагүй сайхан байна аа.  Одоо нэг хаврын анхны бороо орвол тоос нэг хэсэгтээ дараад гоё болно доо. 
    Хаустай ч юм уу хашаа байшинтай айлд заавал байх зүйл бол галын хор.  Муу ёрыг үл зөгнөсөн болно.  Зүгээр л хэрэгтэй юм байна лээ.  Өвөл манай орцонд гал гарахад нэг юм мэдэрсэн. Манайх хамгийн дээд давхар.  Буух гэхээр угаартчих гээд балкон дээрээ л байсан.  Сүүлд бодсон.  Нэг амьсгалын баг байхад илүүдэхгүй л юм байна лээ.  Мэдээж үүнийг хэзээ хэрэглэнэ гэж новш хураадын гэх байх л даа.  Гэхдээ сая япон улс болон япончууд бэлтгэлтэй тулдаа арай гайгүй өнгөрлөө шүү дээ.     
     Надаа интерномд ном үзээд зогсох нэг их сайхан байдаг юм.  Нэг л таатай.  Бас мажестик ч дажгүй л дээ.  Анх олон номтой болно гэж бодоогүй байсан чинь одоо баахан л ном.  Шүүгээнд багтахгүй гудсан доороо хийгээд л.  Нэг хэсэг ном авах гээд шохоорхоод байдаг байсан.  Одоо тэрийгээ дарж байгаа.  Шоу ганц шөнийх.  Ном олон өдрийн ухаан юм даа. 
     Заримдаа өөрийгөө 24 нас 11 сартай хүүхэд гэж бодох юм.  Би хүүхэд наснаасаа одоо яг юугаараа ялгаатай юм бэ гэж.  Зөнөгөөрөө ч юм шиг санагдаа л байхын.  Бусад хүмүүс аймаар том хүмүүс ч юм шиг санагдаа л.  Дээр блогын хэн нэг нь "чи яг хүүхдээрээ" гэсэн нь санаанд бууж байна.  
     Өдөр хоног урсан өнгөрөх тусам олигтой юм амжуулаагүй дээ өөртөө дургүйцэх.  Таньдаг мэддэг хүмүүс гэнэт бурхан болохоор амьдрал худлаа ч юм шиг.  Сүүлийн 3 жилийн амьдрал ёстой жирэлзэх шиг л боллоо.  Юу аа тий юу гэхэд 3 жил.  Цаг хурдан яваад байгаа юм шиг.  25 хүрч байна гэж бодохоор залуу насны идэвхтэй амьдралын 7 жил нь явсан байнашд гэж бодохоор нэг л сонин.  Юу болоод өнгөрчивөө гэж
     

бичсэн: dadido | төрөл: 2011-03-30 өдөр 20:01
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



нас гэдэг чинь 20 хүрч шогшиж эхлээд
30 хүрч гуядаад
40 хүрч өнхөрөөд
50 хүрч Шааригдаад
60 хүрээд дуусдгиймуудаа...
Бичсэн: Хүслийнжигүүр 12:11, 2011-03-31 | Холбоос | |


хэй. гоё ном байвал ядаж нэрийг нь дурьд л даа. би ч бас хэдэн номнуудаа багтааж шингээх газаргүй болчхоод гэрийнхэнтэйгээ бөөн дайн болж байж номын булантай болж санаа амарсан.
цаг хугацаатай уралдаж л явахгүй бол нэг мэдэхэд гүйцэгдэхээ байчихсан байна шүү дээ хөө. хурдан, хурдан, аль болох хурдан л байх шаардлагатай болж байна даа. харин хавтгай зурагтын тухайд бол том зурагтыг жижигхэн өрөөнд, эсвэл ойрын зайнаас үзэхээр дүрс нь тараад онцгүй юм байна лээ. тэгэхээр айл өөрийнхөө өрөөний эзэлхүүнд тохируулж авах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна.
галын хорны хувьд сануулсанд чинь баярлалаа. хагас бүтэн сайнд явж галынхаа хорнуудыг цэнэглүүлэхгүй бол хугацаа нь дууссан байна шүү.
Бичсэн: amaahai76 23:24, 2011-03-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax