Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Клинтон ба Энхбаярчууд: төрт ёс

Нэг улс төржөөд авъя ер нь
Одоогоос хоёр жилийн өмнө АНУ ын ерөнхийлөгч асан Б .Клинтон/АНУ өөрөө эталон болчоод байна/ Хойд Солонгост очиж Ким Чен Иртэй хэлэлцээ хийж баривчлагдсан иргэдээ суллаж байсан. Үнэхээр агуу.  Хичнээн Клинтон мундаг байсан ч цаанаа америкийн тогтолцооны хүчирхэг нь харагдаад байгаа юм.   Би тэр үеэс л АНУ ыг төрийн албан хаагчдын ёс зүй болон тэр тогтолцоог бишрэх болсон.  Ажаад байхад АНУ ын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн албан тушаалтнууд үргэлж эх орныхоо төлөө зүтгэдэг бололтой.  Хэзээ билээ Ж.Картер монголд ирсэн.  Үнэндээ бас АНУ ыг төлөөлж явж байсан.  Мөн төрийн нарийн бичгийн дарга нар ялгаагүй.  Орост яадаг байсныг мэдэхгүй.  Юу ч гэсэн Рейганы оршуулган дээр Горбачёв ОХУ ыг төлөөлж оролцон хүндэтгэл үзүүлж байсан.  ЗСБНХУ задарсны дараа үндсэндээ хог болж байгаад одоо гайгүй болж байх шиг байна.  Төр ёсны уламжлал залгамж чанар гэдэг энэ болов уу.  Мөн АНУ ын төрийн нарийн бичгийн дарга нар лаг мундаг аа.  Албанаасаа буунгуут их сургуульдаа очиж багшаа хийдэг.  Тэгээд тэндээ хойч үедээ өөрийнхөө арвин их туршлагаа дамжуулдаг.  Өрнийн бусад оронд ийм байдаг эсэхийг мэдэхгүй юм.   Гэхдээ нэг л юм харагдаж байгаа нь тэд " бид нэг хөлөг онгоцныхон" гэдгээ сайтар мэдэрчээ.  Бас мэдрүүлжээ.
        Монголд ийм тогтолцоо байсан уу гэвэл байсан юм билээ.  Дээхнэ үед монголчууд гадаадад хэлэлцээ хийхдээ залгамж хүнээ авч явж юм үзүүлдэг байсан гэх юм билээ.  Мэдээж дараа нь барьц алдахгүй үг алдахгүй гээхгүй хүн хэрэгтэй.  Одоо мэдээж ардчилсан тогтолцоонд залгамжлагч нь сонгуулиар болон сонгон шалгалтаар тэнцэж байж төрд зүтгэдэг болсон.  Манайд одоо залгамжлагч төрийн хэв маяг бүрдэх гээд байгаа боловч шударга бус байдлаар гарч ирж байна л даа.  Аав нь дарга байсан хүний хүүхэд дарга болох албагүй л баймаар.  Гол нь цаг хугацаа харуулна биз.  Залгамжлагч хэв маяг нь бараг язгууртан элит болчих гээд тэгээ ялзрал үүснэ л дээ.  
     Төрийн хүний болон хуулийн ажилтны нэг үүрэг бол хуульд заасан л бол гүйцэтгэх ёстой.  Сайн мууг нь иргэний нийгэм хэлэлцэж Үндсэн хуулийн шүүх болон бусад шүүхээр шийдвэрийнх нь буруу зөвийг шийдүүлэх ёстой.  Төрийн сүнс нь үүндээ л байгаа.   Төрт ёсны уламжлал гэхээр монголчууд маань баахан л юм ярьдаг.  Ийм ч түүхтэй, тийм ч судар ном, хар хайрцагны бодлого гээд.  Тусгаар улс байх төрт ёсны түүхээр бол монгол үндэстэн маань үнэхээр баялаг.  Харин төрөө засах тал дээр жоохон тиймэрхүү юм байна уу үгүй юу.  Заза энэ тусдаа сэдэв.  Одоо төрт ёсны уламжлал гэхээр есөн хөлт цагаан туг, улсын наадам, чингисийн хөшөөнд мөргөх, төрийн тайлга тахилга, хүндэт харуулаар төсөөлөгдөөд байх шиг.  Экс ерөнхийлөгч маань ерөнхийлөгч байгаагүй хүн шиг л ярих юм.   Уг нь оюутнуудад англи хэлийг өөрөө хэрхэн эзэмшсэн тухай лекц уншиж, хөдөө гадаа явж ногоон хэрэм хөтөлбөрт уриалаад, сэлбэ голын цэвэрлэгээнд оролцоод явахад монголчууд харин ч дуртай хүлээж авна.  Ёстой мужик л гэж хэлнэ.  Эгзэгтэй гадаад яриа хэлэлцээрт улс орноо төлөөлдөггүй юм аа гэхэд санаа оноогоо өгөөд явахад яадгын ер нь.  Би ийм юман дээр алдсан байна лээ.  Та нар минь одоо анхаараарай.  Оросуудтай хэлэлцээ хийхээд ийм байдаг,  Засгийн газрын өдөр тутмын ажил ингэж явбал нурдаг юм билээ, ингэвэл сайжирдаг юм билээ.  Харин сонгуулийн үеэр үндэсний эрх ашгын үүднээс дуугарчаад явж байхад яадаг юм бол бүү мэд.  Лав л мань мэттэй адил насан туршдаа байр, тог, сөх ийн мөнгөнд санаа зовохгүй л хүнсэн.  Экс ерөнхийлөгч Очирбат гуай ШУТИС ийн оюутнуудад хичээл заагаад диплом удирдаад явж байгаа нь сайхан л харагддаг.    Би лаг "гэнэн" бичиж байгаа байх.  Гол учир нь:
     Монгол улсад өнөөдөр үнэндээ асар их баялаг илэрлээ.  Монголын хөрсөн доор өөр юу ч байгаа юм бил ээ бүү мэд.  Хойд хөрш маань ямар хүчирхэг билээ, урд хөршийн маань хүн ам, хэрэгцээ хэр билээ.  Гэтэл цөөхөн хэдэн хүн амтай энэ улсад ийм их баялаг илэрсэн нь хэний ч шуналыг хөдөлгөж байна.  Үүнийг дагаад гадаадын ил, далд үйл ажиллагаа үнэндээ өргөжиж байгаа дөө.  Ирэх жил сонгууль болно.  Энэ сонгуулиар тэдний оролцоо идэвхжвэл яах уу.  Биднийг талцуулаад хоёр хөрш маань цэргээ оруулахыг байг гэх газаргүй.  Эсхүл ужигруулсаар байгаад эцэст нь эдний үгийг дагахаас өөр аргагүй байдалд хүргэж ч болно.  Үндэстний цөөнх ихтэй аймаг тусгаар болох гэж тэмцэхийг ч үгүйсгэхгүй.  Оросууд ийм үеэр оросын иргэд, өмчийг хамгаалах зорилгоор Эрдэнэтэд цэргээ оруулвал яах уу.  Киргизэд тэгсэн байх аа.  Урд тал ч ялгаагүй. Эцсийн дүндээ бид тусгаар тогтнолгүй л болно.  Ийм л эгзэгтэй үед эрхэм ерөнхийлөгч асан маань "эвтэй байхдаа хүчтэй" баймаар.  Бидэнд одоо бужигнаан хэрэггүй.  Бужигнаан болгон шударга ёс авчирдаггүй.
     Өнөөдөр хүмүүсийн ажил, хөдөлмөрийн үр дүн тэдний гарт байгаа боловч алсдаа та нарын гарт л хувь заяа нь явдаг шүү дээ.
      
               


бичсэн: dadido | төрөл: 2011-04-18 өдөр 19:31
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



алга ташилт
Бичсэн: Garin 00:51, 2011-04-24 | Холбоос | |


байшингаа шатааж тоглоож болохгүй
Бичсэн: dadido 23:13, 2011-04-19 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Zurai 11:05, 2011-04-19 | Холбоос | |


сайхан нийтлэл болжээ. экс ерөнхийлөгч маань өөрийн чинь бичиж байгаа шиг аашилж байгаа шүү. тэрний оронд өөр зүйл хиймээр дээ. гоё шүү
Бичсэн: Turbold 01:33, 2011-04-19 | Холбоос | |


харин Горбачёвын хувьд бол Рейгантай бараг өдөр бүр шахам цөмийн зэвсгийг хорогдуулах яриа хэлэлцээр хийсээр байгаад найз нөхөд болцгоосон хүмүүс л дээ.

одоо хэр нь гадаадын тагнуулын байгууллагууд Монгол дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлсээр байгаа тухай Викиликсээс дээхэн үед уншиж байсан санагдана. Бас л бодолтой байхад илүүдэхгүй л байх.
Бичсэн: amaahai76 00:28, 2011-04-19 | Холбоос | |


үнэн шүү. гоё шүү
Бичсэн: amaahai76 00:25, 2011-04-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax