dadido diary
Өглөө
. Өглөө гэж юу байдгыг сургуульд ороод л анх мэдэж байлаа. Өглөө шугмын радио дугараад л "Ургацын далай" гэдэг гунигтай аятай дуу яваад л. Тэгээд удалгүй Дөрвөн Уул радио станц нэвтрүүлгээ эхлэнэ. Өглөө болгон эртлэн босч өндөр тэнгэрийг бахархан харж бай. Огторгуйн хурмаст уужмын хутагаа оюун ухаанд чинь хайрлах болно гээд л. Тэрийг сонсоод хичээлдээ гарна даа. Хааяа өглөө шугмын радиотой айлын радио дугархаар гоё санагдаад байдын. Өглөө хичээлдээ явах нэг тийм дургүй ч юм шиг айж байгаа ч юм шиг явдаг байлаа. Одоо ажилдаа өглөө гараад л. Хоцорчих вий гэж айгаад л. Зуны өглөө нэг тийм гоё байдаг бол хаврын өглөө цаанаа л нэг догдлолтой. Намрын өглөө цаанаа хөнгөн түгшүүртэй. Өвлийн өглөөг ажлын байран дээр очсон үедээ л мэдэрдэг. Сониноос би нээх сонин зуршилтай. Өглөө хүнтэй юм ярьвал яг заавал нэг юм мартдаг. Өглөө чимээгүй байж байгаад гарвал дээр байдаг. Өглөө яагаад ч юм нэг их цайлаад байх дургүй. Цайлахаар заавал өдөр нь нам өлсдөгийн их сонин. Хүмүүс шөнө их сууж юм хийдэг. Би лав чаддаггүй юм. Урд нь чаддаг л байсан. Олон шөнийн нойр хагаслаад одоо дийлэхээ больж дээ бараг. Маргааш нь заавал нүүрэн дээр юм гардаг нь хууль. Бүтэн сайны өглөө нам унтах мөн ч сайхан шүү. Цаанаа л баяр баясгалантай.бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих