dadido diary
Сэтгэл зүй
Заримдаа би өөрийгөө яг л жижигхэн хүүхэд гэж боддог. Бага насаа их бодно. Тэр үед байсан бүх л зүйлсийн тухай. Заримдаа цаг хугацаа, хүний амьдрал шал худлаа мэт. Байсан хүмүүс огт байгаагүй мэт болоод л. Яагаад ч юм надад хүүхэд насны дурсамж л их тодхон санагддаг. Хорин нас гарсан хойно нэг их онцгой дурсамж байдаггүй. Нэг их тийм сэтгэл хөдлөтөл онцгой дурсамж байхгүй. Заримдаа энэ юуных вэ гэж боддог юм. Бодоод байхнээ хүүхэд нас хамгийн удаан өнгөрсөн санагддаг. Сэтгэл зүйн хувьд юу гэж нэрлэдэг юм бол доо гэж.Сүүлийн үед блогоо бичихгүй удсан. Саяхан блогмн 7 насны ой тэмдэглэснээс хойш цаашид байнга бичиж баймаар санагдах юм. Юу ч гэмээр юм бэ дээ. Хэтэрхий өөрийгөө цэгнэсэн байдлаас гарах нь зүйтэй юм болов уу. Нилээд их унтлаа одоо бичнээ. Орчин тойрныг ч бас өөрөөр хардаг болж. Тэр тухай дараа жич бичнэ. Гэрэл зураг, өрнийн сэтгэлгээ, тусгай хүчний дайчид гээд сонирхол их л өөр тийшээ явж байна.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
ЗҮГЭЭР Л РОБОТ МЭТ АМЬДРАХАА БОЛЬЧИХВОЛ БОЛОХ ЮМ БИШ ҮҮ?
orchin toirnoo uuruur herhen hardag bolsnoo bichne uu
Сэтгэгдэл бичих