dadido diary
мэдрэмж-нийтлэг-копи паст
Заримдаа блог бичихээс өмнө тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг юм бил үү дээ унтахын өмнө нэг их гоё юм бодогдоод одоо бичих гэхээр таг. Ойрын үед юм их мартаж байна.Ингээд бодоод байхад бид их тийм бусдыг дуураймтгай. Өөрийн тогтсон бодол, хандлага байдаггүй ч юм шиг. Смартфон гүй бол болохгүй нь гээд л бүгд л смартфонтой. Айфон гэвэл бас л айфон. Киндл гэвэл киндл. Орчин тойрныхоо хүмүүсийг анзаараад л байгаарай. Би ч өөрөө тийм. Бусдаас онцгой сонирхолтой хүмүүс ер нь ховор доо. Барууны хөгжмийн сонирхол нь зөвхөн хэдхэн хамтлаг хүний хооронд эргэлдэнэ. Тухайлж сонсдог хамтлаг, урсгалтай хүн ерөнхийдөө ховор. Энд би гэдэг орон зай дутаад байгаа мэт. Яагаад бид ийм нийтлэг байдаг юм бол.
Саяхан би Гандантэгчинлэн хийд рүү зургийн аппаратаа бариад явсан. Харааны нүдний шил, ногоон куртка, цагаан саарал хүзүүний ороолт, шаргал өмд, бор саарал пүүзэн гуталтай. Гандангийн хамгаалагчаасаа эхлээд л англиар юм асуугаад л. Зарим хүмүүс солонгос хүн байна гээд л. Яг энэ үед л энэ нийтлэг гэдэг бодол орж ирсэн. Заавал хар бараан хувцаслаж байж л монголжуу болох юм уу даа. Нийтлэг биш болъё гэхээр өнгө алаглахыг ч бас хэлэхгүй байх. Хувцасаар дүгнэхэд ийм байна. Дуртай эвтэйхэн бол ямар ч хувцас өмссөн болох. Өөрийн гэсэн орон зай дутуу юм уу даа л гэж бодогдох. Бие даасан чанар ч гэх юм уу.
За нэг иймэрхүү мэдрэмж төрлөө. Сайн ч юм уу муу ч юм уу бүү мэд.
Саяхан нэг байгууллагын баримт бичигтэй танилцсан чинь тэр байгууллагад тэгж шийдсэн учраас тэгж шийдлээ гэх юм бичсэн байна лээ.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих