Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

солиорол

Дурлаж, хайрлаж, хайрлуулж үзэх юмсан.  Даан ч надаас хол юм даа.  Ажил, амьдрал гэж нухлагдсаар байтал нэг л болж өгдөггүй.  Хорвоод хүн болгонд хувь заяа өөрөөр заяасан бололтой.  Анх эхээс төрөхдөө ах, эгч, дүү, бас аав гэж хүн хажууд байсангүй.  Нэг л тийм чив чимээгүй орчин байж дээ.  Хүүхэд байсан тулдаа л мэдрэлгүй өнгөрөөсөн юм уу даа.  Цаг явахын хирээр ганцаардлыг их мэдрэх юм даа.  Эгчдээ, ахдаа загнуулж байгаа үеийнхнийгээ харахад үнэндээ атаархмаар л байдаг.  Ахындаа очлоо, эгчийндээ очлоо, ахын хүүхэд, эгчийн хүүхэд гээд авч яваа нь ямар их аз жаргалтай харагддаг гээч.  Бас томрох дүүтэй байна гэдэг ямар ч сайхан юм бэ дээ.  Амьдрал дандаа өөрчлөгдөж байдаг болохоор унах, босох, гутрах, тусламж хүсэх үе ирэх л юм даа.  Тэр болгон л дотор хүнтэйгэээ ярих юм даа.  Ядаж байхад 27 хүрэхэд хайраа олоогүй л байдаг.  Хаашаа ч юм.  Амьдрал минь үнэндээ ямар ч сонирхолгүй амтгүй байна.  Бүх зүйлийг орхиод  нэг тийшээ алга болмоор.  Гар утсаа салгаад, ганцхан нэт л байхад болно.  Дээрээс нь би ажилдаа үнэндээ сонирхолгүй.  Мөнгөнд дуртайдаа л хийж байгаа байх.  Бодохнээ бараг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ч гэсэн цалинжаад хариуцлага багатай ажил хийх нь амар ч юм шиг.  Мөнгө тэр болгон аз жаргал авчирдаггүй л юм байна.  Даан ч миний энэ бодлыг тэнэг хүний л бодол гэж бодох байхдаа.  Нэг хэсэг их гутардаг байсан.  Одоо бол бүр гөлийж байна дөө.  Сүүлдээ бүр би чинь сэтгэл мэдрэлийн юмтай биш байгаа гэж бодох боллоо.  Амьдрал одоо ямар ч амт алга, өнгө алга, үнэр алга.  Би яах ёстой юм бэ.  Энэ чигээрээ бол би тэсэхгүй.   Галзуу хүний өдрийн тэмдэглэлийг уншсанд баярлалаа.


бичсэн: dadido | төрөл: 2013-08-22 өдөр 22:39
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



adilhan gj bodloo, ajildaa unen sonirholgui gsn chini aimaar ineed hurlee. bi yg tiim.
Бичсэн: Zochin 01:59, 2013-10-07 | Холбоос | |


хөөх тийм хөгшин болчоо юу?
Бичсэн: Zurai 17:50, 2013-09-03 | Холбоос | |


за тэр хайр гээчийг чинь л олохгүй төөрөөд байгаамдаа хараал ид гэж...27 насаа гэж гуниглах гуниглах
Бичсэн: Зоригт ван 22:06, 2013-09-02 | Холбоос | |


Миний нэг хүндэлж явдаг ах байдаг юм. Дөнгөж 20 хэдхэн насандаа айхтар танхай, уудаг, хүүхэмсэг хүн байсан гэнэлээ. Тэгж яваад нэг л өдөр ухаарлын шанаа авсан юм байх. Тэгээд л шийдэж, хөмхийгөө зууж байгаад "Одоо би амьдарсан шиг амьдарна, айлын сайхан охиныг халамжилж, сайхан гэр бүлтэй болно" гэж өөртөө хэлж л дээ. Тэгээд л заяаны хань зам дээр гэдэг шиг юм болсон байна. Нэлээн хожуу гэрлэсэн ч одоо бол 3 хүүтэй, гэрийн сайхан эзэн, хүний сайн хань.
Яахав энэ хүний характер чинийхээс тэр өөр байх л. Гол нь ирээдүйдээ итгэлтэй байх, айлын охиныг сайхан хайрла, тэгээд л гүйцээ.
Чи чинь эр хүн шүү дээ баярлах
Бичсэн: Zurai 12:51, 2013-08-30 | Холбоос | |


сэтгэгдэл бичсэн та бүхэнд баярлалаа. Зөвлөгөөнүүдийг чинь хэрэгжүүлэхийн төлөө явна даа
Бичсэн: dadido 21:36, 2013-08-28 | Холбоос | |


Дээрх хүнтэй санал нэг байна. Хүн бүрт л тийм үе байдаг. Нэгэнд байдаг юм нөгөөд нь байдаггүй. Би ч ах дүү, найз нөхөд олон ч гэсэн заримдаа ийм сав саарал үед ордог. Комьпютераа тэврээд л бүгнэ шүү дээ. Ажилдаа явж ирээд л өрөөндөө ороод компьютераа нухаад сууна. Өөрийн гэсэн хобби дуртай юмтай бол тэрийгээ ганцаараа нухаад суух бараг илүү жаргалтай санагддаг. Ер нь бол жоохон амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шинэ шинэ зүйлс аяндаа гараад ирнэ дээ. Уйдах завгүй залуу нас шүү. Иймэрхүү юм бичээд сууж болохгүй юм билээ ирмэх Амсаад өнгөрсөн, ах зах хүний хувьд хэлэхэд ярзайтал инээх
Amjilt!
Бичсэн: xvv 08:53, 2013-08-23 | Холбоос | |


magadq hvn bvhnii tyyldag l much bhdaa,zvger l shine hobbyt bol,shine nzyydt bol,shine hvreelelt bol,eswel hvmvvst tyslaj uuruu uuriiguu bysdad heregt hvn gedgiig meder.
Бичсэн: Зочин 00:31, 2013-08-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax