Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

уйлмаар...

Өчигдөр 2008,4,13 нд МҮОНТВ дээр нэг кино гарч байна аа.  Оросын кино байна.  Зарим нэг нь үзсэн ч байх үзээгүй ч байх.  Би ер нь бараг уйлдаггүй л дээ.  Төрлийнхөө олон хүнийг өнгөрөхөд уйлаагүй шахуу.  Кинонд бараг л уйлахгүй.  Ер нь уйллаа ч нулимсаа хүнээс нуух дуртай.  Гэтэл тэр киног үзээд асгартал уйллаа.  Яасан ч өрөвдмөөр юм. Нэг жаахан орос охин ганцаараа.  Ганц эмээ нь өнгөрчихсөн.  Эмээгээ амьд гээд тэтгэврийнх нь мөнгийг авч амьдардаг.  Аав, ээж нь алга болчихсон юм уу даа.  Хэрсүү гэж айхтар.  Хамгийн өрөвдөлтэй нь тэр нэг хүүхэн тэврэхэд тэр охин уйлахыг хараад ёстой нэг асгарсан даа.  Шөнөжингөө баахан юм бодлоо. Ийм амьдрал хаа сайгүй л байдаг байх.  Зарим нэг хүмүүс үр хүүхэддээ их л хаяж явах юм даа.  Тэгээд жаргадаг юм болов уу. Зарим нэг мэрэгч төлөгч лаларууд өнчин болж төрсөн хүн чинь заяа нь тийм хохь нь гэх нь холгүй юм ярьдаг.  Тэгээд бас бурхны ном яриад байдаг.  .Хүүхдээ хаяаад явдаг гарууд миний хувьд лаларууд л байна.  Адгууснаас дор.Салж болно л доо.  Байнга эргэж тойрдог тусладаг бол өөр.  .  Биеэ үнэлэгч ч гэсэн үрээ хайрлаж харамлаж авч явдаг эх хүн түүний дэргэд баатар.  Түүнээс илүү нүгэл гэж байдаг юм уу.  Хүүхдээ хайрлаагүй хүн тэр дундаа  эмэгтэй хүн, эхийгээ хайрлаагүй хүмүүн өөр хэнийг ч хайрладаггүй байх.  Эцэст нь хайр энэрлээр умбуулж байгаа ээждээ их баярлалаа.   


бичсэн: dadido | төрөл: private 2008-04-15 өдөр 01:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

wind of change-магнай

Одоогоос олон жилийн өмнө энэ удаа дэлхий дахины өөрчлөлтийн жигүүр болж байсан байх.  Чихэнд нилээд танил байдаг юм.  Багадаа "Улади москва" гэж дуулдаг байлаа.  Би тэр үед 5тай байв даа.  Сүүлд сонссон follow юм байна лээ.  Гоё дуу л даа.  Эртээд С1 твээр энэ дуу явж байна. Үзсэн чинь клип нь магнайгийн клип.  1990 оны дэлхийн дахины өөрчлөлт шинэчлэлттэй өөрийнхөө ордны гадаа жагссан жагсаалаа зэрэгцүүлээд тавьчихаж.  Тэр агуу үйл явдалтай яаж зэрэгцүүлж чаддаг юм бол оо.  1989 оны Тянь Ань Минь, Монгол, Орос, Берлиний ханын үйл явдалтай өөрийгөө ичихгүй зэрэгцүүлж чадаж байгаа хүн ер нь цаашдаа яах бол оо.  Би лав сайн үйл хийнэ гэдэгт эргэлзэж байна.  Ордны гадаа жагссан жагсаал цуглаан нь лав л тэр зэргийн өөрчлөлтийг авчирч чадаагүй байх.  Чадсан ч өөрөө биш өрөөлөөр үнэлүүлдэг юм.  Тэр пи арууд нь юу боддог юм бол доо.  Магнай ичье. 


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-04-08 өдөр 04:10
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

дадлага аа гэж

ойрын үед блогтоо ороогүй их уджээ.  Өнгөрсөн долоо хоногт дадлага гээд зав гарсангүй.  Дадлага гэж баахан зарагдахын нэр юм даа.  За өөрөөр ч яах билээ.  Аз болж кофе нэгжинд бага гүйлээ.   Тамга тэмдэг гэж байшин дотор эргэлдэв.  Шүүгчийн туслахын ажил ч их ачаалалтай юм байна аа базарваань.  Прокурор ч ялгаагүй.  Гэхдээ ихэнх цагаа хэргийн дугаар, захирамжийн дугаар, шийдвэрийн дугаар зэрэгт зарцуулах юм.  Эрүүгийн шүүх хуралд хоёр удаа иргэд төлөөлөгч болж орж үзлээ.  Зарим хэрэгтнийг өрөвдөөд шийдвэр нь гарахад арай л уйлчихсангүй.  Манай эмэгтэйчүүд амьдралын хамгийн хэцүүг үүрч явжийнэ даа.  Эрчүүд маань эмэгтэйчүүдээ хулхидаж хоног өнгөрөөх, мөнгийг нь хулхидаж л амьдардаг юм уу даа.  Ёо ёо яг уйлах гэж байсан шүү.  Хайран сайхан залуу хүүхнүүд хүүхдээ  тэврээд нөхөртөө хаягдаад хоцрох юм.  Нөгөөдүүл нь цаанаа юмтай. цаад  Хүний эрх боловч тэр эмэгтэйчүүдийн амьдралд "ДАГАВАРТАЙ" гэдэг том цол үлдээж байгаа юм л даа.  Шүүх хурал бидний хувьд тоглоом шиг бол цаад хүмүүсдээ бол амьдралыг нь шийдэж байгаа асуудал.    
Дадлага нэг иймэрхүү.  удахгүй төгсөнө гэхээр нэг айх шиг баярлах шиг, гомдох шиг, гэгэлзэх шиг.  Эртээд семистрийн хамгийн сүүлийн шалгалтаа өгсөн.  Ингээд лекц семинар минь баяртай болж дээ.  За за хальчих гээд байна дуусаа


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-03-29 өдөр 05:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

ганцаардал

нэг мэдэхэд дөрвөн жил өнгөрчээ.  юу сурсан юм бол доо бүү мэд.  за сураагүй байсан ч яахав. гэтэл  би дурламаар байдаг.  анх аравтаа нэг охинд дурлаад бүтэлгүйтсэнээс хойш өөр хэнд ч сэтгэл алдарсангүй.  уг нь их л агуу мэдрэмж байдаг юм билээ.  дахиад амсмаар байна шүү.  Дурлаагүй байж хүнийг хуураад ч яахав дээ. Уг нь нэг надад сайн охин байдаг юм.  Гэвч хуурмааргүй байна.    


бичсэн: dadido | төрөл: 2008-03-22 өдөр 03:05
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

залхжийнаа

Орчин үеийн хүмүүс тэр дундаа ардчилсан эрх зүй төрийг төлөвшүүлэх гэж ядаж байгаа монгол  хүмүүн та өөрийнхөө асуудлыг өөрөө л хариуцах ёстой юм угтаа.  Эрх чөлөөний цаана асар их хариуцлага байдаг.  Гэхдээ жам ёсны хариуцлага.  Тэрнээс биш  хэн нэгний субъектив байдлаар хүлээлгэж байгаа хариуцлага бол хариуцлага биш дарангуйлал, боомилолт, хүчирхийлэл юм.  Саяхан сургуулийн хэдэн оюутан зөрчил гаргажээ.  Тэд нар бол жаахан хүнд оюутнууд л даа.  Тэгсэн чинь тэднийг сургуулийн кабель тасалсан хүн дарамталсан хэргээр хэрэг үүсгэжээ сургуулийн захиргаа.  Тэгсэн мөртлөө нотлочихоор  нотлох баримт байдаггүй.  Уг нь арван хүн алсан адгийн алуурчин ч нотлох баримтын цуглуулга буюу хавтаст хэрэгтэй танилцдаг л даа.  Танилцах эрхтэй.  Өөрөөр хэлбэл манай сургууль дээр 1937 он эргэж ирэв.  Тэр хоёрыг загнаж байгаа багш яг л эрүү шүүлт тулгаж байгаа цагдаатай буюу гэмт хэрэгтэнтэй их л адилхан харагдана лээ.  Өөрөө уг нь хүний эрхийн хичээл заадаг.  Харамсалтай нь зааж байгаа хичээлээсээ юу ч ойлгодоггүй бололтой. Нөгөө талаар ялыг айхтар халдааж ганц хүний хэргийг анги нийтээр нь хүлээлгэнэ.   За тэгээд Хичээл дээрээ хувцастай суусан бол "сургуулийг угаа, ангиараа цуглар, цуглартлаа хүлээ.  Би маргааш ирэхгүй эмчилгээтэй би завгүй хүн" гэх зэрэг үг өнөөдрийн монгол хүний байдаг л нэг доромжлол юм даа.  Уг нь ажлын өдөр тав хоног гээд МОНГОЛ УЛСЫН ХӨдӨЛМӨРИЙН ТУХАЙ хуульд  байдаг.  Уг нь зүгээр нэг заагаагүй байх л даа.  Тэгээд цалингаа бүрэн авнаа.  Гэтэл хөөрхий нэг оюутан өвдөөд ирээгүй болохоор "суугаагүй л бол суугаагүй.  кредит төл" гэж мөнгө нэхнэ.  Өвчин гэдэг хийсэж ирдэг.  Оюутан өвдвөл хохь чинь.  Багш өвдвөл хүндэтгэх шалтгаан.  Кредит төллөө гээд тэр багш нь дахиж хичээл заадаггүй.  Мөнгийг нь авчихаад оронд нь лекц нөх гэж 1 р ангийн хүүхдийн цэвэр бичлэгийн уралдаан, хуулан бичиг шиг юм хэлнэ.  Дээд боловсролын бизнес ийм л унацтай.  Өөрт зовлон бага.  Хэдэн оюутанд томроод л.  Заримдаа агаарын юмаа ярина бас. Соци үеийн үлдэгдэл ужгийг бага дээр нь засаж авахгүй та минь ээ удахгүй бид ГИТЛЕР, СТАЛИНЫ үеийнх шиг дарангуйлалд ойрхон байна шүү.  Захиргааны байгууллага юу хийх, юу хийхгүйг хязгаарлах захиргааны үйл ажиллагааны хуультай нэн хурдан болохгүй  бол ч удахгүй зунга хө мао цэ дун зунга ига ыга мао цэ дун болно шүү!    


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-03-13 өдөр 05:29
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

зүүд

урьд шөнө ёстой аймаар зүүдэллээ.  Би сэтгэц мэдрэлийн өвчтэй болчихож.  Сүнснүүд намайг дагуулаад л яваад байх юм.  Би болохоор  зугтахын түүс.  Тэгээд би өөрөө үхчихсэн юм шиг байгаа юм.  Сүнс яваад байгаа юм уу хүн яваад юм уу бүү мэд ээ.  Хүмүүс намайг сэтгэцийн эмгэгтэй мэтээр хандаал. Ёстой аймаар.  Би ч өөрийгөө жолоодож чадахгүй болчихсон байх юм.  Яаж ийж байгаад сэрсэн чинь цээжин дээрээ гараад тавьчихсан байлаа.    Сэрээд сэтгэцийн нийтлэг өвчний шинжийг баахан бодож байгаад нам унтлаа даа.  ёо ёо үнэхээр аймшигтай. 

бичсэн: dadido | төрөл: private 2008-03-06 өдөр 01:46
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Украйн конфетыг шахья

Хүүгийн нэг бичлэгийг уншаад их таалагдлаа.  Зөв зөв.  Та бүхэн ажиглаад үзээрэй.  Монголд зөөлөн чихрийн олигтой үйлдвэрлэл алга байна шүү дээ.  Баавгайтай чихэр, улаан малгайт, мишка, каракум энэ тэрээ гээд бүгд гадных.  Тэр дундаа Украйных.  Украйн зөөлөн чихэр монголын зах зээлийг бүрэн эзэлж авсан.  Манайхан уг нь энэ зах зээлийг эзэлж авбал асар их мөнгө монголдоо үлдэнэ.  Монголын Алтан говь шоколад харин надад их таалагддаг.  Уг нь жаахан хичээвэл Алпийн алтыг шахаж чадна даа.  Бизнесмэнүүд энэ тал руу анхаарлаа биш сэтгэлээ хандуулаасай.     


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-02-28 өдөр 12:46
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

мөхөл 2 буюу манай номын сан

Би уржигдар сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлсэн юм.  Ном авсаныхаа барьцаанд нь иргэний үнэмлэхээ үлдээлээ.  Өчигдөр өөр ном авч маргаашийн семинартаа бэлдэх гээд орсон чинь местэндээ байдаггүй ээ.  Өнөөдөр өглөө орсон чинь байдаггүй.  Өдөр орсон чинь байдаггүй.  Баахан баахан байдаггүй.  Надад иргэний үнэмлэх маань хэрэг болоод байдаг.  Бүхэл бүтэн сургуулийн номын сан ажиллахгүй бол сургалт яаж явагдах юм бол.  За яахав хүнд үхэл хагацал өвчин зовлон тохиолдохыг аль гэхэв ажилдаа ирээгүй л биз.  Гэтэл ийм байдал сүүлийн хоёр жил шахам үргэлжилж байна.   Каталоги гэдэг хүний өдөр тутмын хэрэглээ.  Хоолны цэс, 200 мэдээ гээд бүгд л каталоги юм.  Өнөөдөр 200 төгрөгийн мэдээ гарахаа больчихвол хүмүүст тийм ч таатай биш байх.  Гэтэл каталогийн уурхай байх ёстой дээд сургуульд  Каталоги байхгүй номын санд оюутнууд хаана ямар ном байгааг яаж мэдэх билээ.  Шинэ номын танилцуулга гээд баахан ном шилэн хоргонд хийгээд тавьчихсан.  Уг нь бид тухайн номын гэгээн дүрийг гялтганасан хавтасыг харах гэсэндээ бус агуулгыг мэдэх учир жанцантайсан.  Оюутан хүн бүрт нэг нэг ном байж сая мэдлэг мэдээлэл хүнд хүрэх нигууртай шахуу.  Гэтэл баахан канондсон улсууд.  Ном нь дууссан үеэр оюутнууд шилэн хоргондох номыг шүлс дуслуулан харна.  Хавтасыг нь хүнд харуулах гэсэн юм бол скайнердаад л тавьчихна биз дээ.  Бүр болдоггүй юм бол дижитал аппаратаар зургыг нь аваад томруулаад тавьчихаж болно ш дээ.  Зарим нэг нь өөр номын сан руу явахгүй юу гэх байх л даа.  Дээр нь интернэт байхад юу нь ч санаачлагаггүй юм" гэх байх.  Интернэтэд сууж байдаг мөнгө .  Өөр номын сан руу алхаж очоод өлгүүрт нэг дугаарлаад, номоо авах гэж нэг дугаарлаад, авсан хойноо сандал олох гэж бас нэг дуугарлах цаг хоёр их хэцүү л дээ.  Интернэтэд тэр болгон монгол хэл дээр лекц, хичээлүүд байдаггүй ш дээ.  Дээр би ХОТЫН 3р НОмын САНД цайндаа орсон номын санчийг нь 3 цаг хүлээсэн гээд бод доо.  Манай програмчид энэ тэр хүмүүс хамгийн их хэрэгцээтэй байгаа мэргэжлийн номыг цахим хэлбэрээр тавих цаг хэзээ ирэх юм бол.  Багш нар нь лекцээ нэтэд тавьчихаж болдоггүй л юм байх даа.   Гадныхан шиг өөрсдөө ороод номоо авдаг номын сан бий болохыг л хүлээх юм.   Эцэст нь бидэнд сэтгэл дутаад, сэтгэлгээ хоцроод байна даа.


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-02-27 өдөр 15:47
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

мөхөл 1

Сар шинэдээ сайхан шинэлээд өчигдрөөс хичээлдээ орлоо.  Өглөө босох гэж үйлээ үзэх юм аа.  Гэсэн ч яахав явах ёстойгоос хойш.  Амралтаар өдөр өнгөрөхгүй, хийх юм олдохгүй айлаа хэсэж бууз идсэн шигээ л байлаа.  Ёстой нэг таргалж өгсөн дөө.  Зурагт гэдгийг чинь харин сайхан үзлээ.   Гэтэл...монгол улсад болж байгаа бүтэж байгаа юм байхгүй юм байна.  Мэдээ үзээд бараг нөгөө даралт нь ихдээд бухимдаад дуусах жишээтэй.  Нэг их сайхан цэнгээнт нэвтрүүлэг, шоу хөтөлбөр, концерт гарна.  Дуулаад л дуулаад л.  Караокедоод караокедоод.  Нэг л их жаргалтай улс.  Гэхдээ баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү гэдэг шиг надад ч уг нь хамаагүй л дээ.  Гэхдээ л аазгай хүрээд зад бичмээр санагдаад байх юм.  Тэр дээдсүүд нь метродоо сууна уу бриллиантдаа сууна уу айриш пабдаа суусаар байгаад дуусна биз.  Мөнгөө үрж ядаж байгаа улсууд.  Гэтэл баян ядуугүй зугаа цэнгэлд асар их мөнгө юм.  Тэгээд хэнийг тэжээв сармис ханхалсан гадны иргэн, кимчи үнэртсэн гуулин хүнийг л тэжээж байгаа биз дээ.  Энэ ч үнэхээр хувь хүн хуулийн этгээддээ ашигтай бизнес.  Гэхдээ бид үүнийг хориглох эрх байхгүй л дээ.  Хүмүүс минь зүгээр л ойлгоосой гэсэн юм.  Би дунд сургуульд байхдаа нэг ресторанд угаагч хийдэг байлаа.  Хүлээн авалт их болно.  Цэс нь гэж дандаа л шотланд виски, хайнекен пиво, франц шарсан тахиа....ганц хазаад балгаад л хаяна.  Гэтэл тэр дэнжийн мянгын нэг айлын хүүхэд рахит тэжээлийн доройтолтой байдаг.  Бодоод үз дээ...Тэр мөнгө нь хэн рүү орж байна


бичсэн: dadido | төрөл: 2008-02-26 өдөр 16:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Бага нас буюу жинхэнэ супер, оригинал, бэст үе минь

Хүн болгонд дотно газар орон, дурсах дуртай үе гэж байдаг байх.  Сая гэв гэнэт Tjiгийн зүүдийг уншаад  сэтгэл хөдлөөд бичихээр шийдлээ.  Гэхдээ би сэтгэцийн өвчтэй биш шүү.  ха*3

Би Сансар, 12р хороолол, Микр гэж янз бүрээр нэрлэгддэг тэр газарт өсөж, одоог хүртэл амьдарч байна.  Манай Сансар их сайхан хороолол байсан даа.  Одоо бол утаандаа булаагдаад хэцүү болсон.  Нийгэм шилжээд айлууд хөдөлгөөнд /  угтаа бол зах зээл хөлд ороогүй байсан юм уу даа / ороогүй буюу одоогийнх шиг ингэж их нүүдэл суудалгүй, утаа униаргүй, өвөлдөө цастай тийм үе байсан даа.  Тэр үед хотынхны амьдрал яг л адилхан байв даа.  Байраараа ах дүү шиг болцгоочихсон.  Тэднийхээс сонгино, эднийхээс тос гээд байхгүй юм аа гүйцээчихдэг байсан.  Гэхдээ бас дараа нь хариутай.  Ямар ч улиралд байрны гадаа бөөн хүүхдүүд.  Зун бол орой 10, 11 гэж л орно.  Дүүгий даагий, чарта, дундаа орох, хөл бөмбөг, танкаар байлдах,  орон булаалдах, дээсдэх,  чавхаар харвах, сэлэм бамбай хийж /61-р цэцэрлэг рүү орж мод хугалж/ баатрууд болж байлдах, нум сум хийж харвах, бөглөөдөх, сүүлд гражин дээгүүр гүйлдэх гээд л одоогийн хүүхдүүдийн буюу дүү нарын маань  тоглож байгаа тоглоомын дэргэд ёстой жинхэнэ ОРИГИНАЛЬ тоглоом, наадгайнууд байж дээ.  Элсэн дээр чинь уран барилгыг сүндэрлүүлнэ дээ.  Тэр бүхэн хүүхдүүдийн бие бялдарын хөгжил, юм юмаар юм хийх сэтгэлгээг хөгжүүлж байсан гэж хэлэхэд болно.  Танкаар байлдах нь одоогийн ар пи жи компьютер тоглоомноос дутахгүй орги байлаа.  Тоосго авчраад дээр нь элсээр танкны толгой буюу цамхагийг нь гараараа барьж хийгээд дээр нь хошуу буюу буу зоочихно.  Тэгээд элсэн бөмбөлгүүд хийгээд бие биеийнхээ "танк" руу шидэж өгнө дөө.  Тэгээд хэний хошуу  буюу буу нь тоосгон дээрээсээ унана тэр ялагдана.  Эсвэл хоёр талаасаа танкаа мөргөлдүүл нь.  Заримынх нь танк бут үсрээд дахиж "засвар " авахгүй.  Тэр үед одоогийн дүү нар шиг минь тоглоомноосоо "өвчин" тусдаггүй байлаа даа.  Одоо хүмүүс гулгах гэж Хандгайт, Богины ам, УБ 2 энэ тэр гээд хотоос гадагшаа явдаг.  Харин тэр үед Сансарын тунель чинь жинхэнэ Цанын бааз шиг байлаа.  Байрнуудын шатны бариулыг нууцаар  хуулж аваад чарга, тэшүүр хийгээд л нисч өгнө дөө.  Тунелийн дээрээс доош нь зам хүртэл гулгахад жолооч их нар их сандардаг байсан даа.  Дээрээс нь хүүхэд орж ирчих гээд л. Бүр өөр 13,11,15, Дарь эхийнхаас хүүхдүүд ирж гулгадаг байсан даа.  Тэр үеийн цас гэж ямар ч сайхан байсан юм.  Орой гэртээ цасан хүн л ордог байлаа.  Зун болохоор сандалк буюу модон тэвшиний дөрвөн талд нь шарикан дугуй хадаж байгаад  бас л гулгана.  Ямар  скит гэж бараг байсан биш.  Тэр үед хотын айл ч байрны гадаа гарахад бөөн хүүхдүүд тоглоод л шуугилдаад л сайхан байсан даа.  Байрны ах нар сааданд бөөнөөрөө сууцгаан бид нарт бааварлаад л.  Сэлбийн гол чинь тэр үед ёстой нэг гол байсан даа.  Би санадаг юм намайг 5 тай байхад одоо скай дэлгүүр, анодын баруун талын гүүрний доор хүүхдүүд далан дээрээс доошоо шумбадаг байсан юм даа.  Одоо шумбах гээд үзвэл толгойгоо хагалаад дуусна биз.  Зун бол Сэлбэ дээр бөөн хүүхдүүд.  Загас жараахай барьцгаагаад л.  Сэлээд л.  Заримдаа 11 12 ынхон хоёр талаасаа чулуугаар шидэлцэнэ.  Одоогийн РЦНК/хуучнаар ДСНК/ болон Роял касл, М энд Ж хотхонуудын чинь өмнө сайхан гацуур модоор дүүрсэн цэцэрлэг байсан юм. Энэ Орчлон хотхон чинь Агро парк байсан .  Ийм л оргининал, супер, бэст үе байж дээ.  Одоо тэгэхэд юу вэ дээ юув.  Хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөх нь зүйн хэрэг.  Гэтэл тэр сайхан цэцэрлэг, гол маань ийм болчихлоор, мөн тийм болгож байгаа амьдралын хэв маяг сэтгэлгээ, тоглосон тоглоомноос сэтгэцийн өөрчлөлттэй болж байгаа энэ бүхэн хөгжил уу ухралт уу.       

          


бичсэн: dadido | төрөл: 2008-01-31 өдөр 16:06
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

шүүх эмнэлэг ба галзуугийн эмнэлэг дээр төрсөн бодол

хэдэн өдөр анагаахын оюутан шиг л задлан шүүх эмнэлэг ,  шар хад гээд баахан явлаа.  Шар хадан дээр бүр өдөржин байлаа.  Анх задлан дээр орохдоо өөрийгөө их айх байх гэж бодсон чинь харин ч айхгүй байсан шүү.  Хүн чинь яг л хонины мах шиг санагдсан.  Дотор эрхтнүүдтэй сайн танилцаж авлаа.  Орой нь чанасан мах идсэн чинь зүгээр л байсан.  Зарим оюутнууд хэдэн өдөр мах идэж чаддаггүй, унадаг энэ тэр гээд юм яриад байсан.  Аймаар биш л юм билээ.  Зарим нэг маань үхсэн хойноо л задлан хийлгүүлэхгүй юм шүү гэсэн юм ярьж л байв.  За тэгээд хэдэн өдрийн дараа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очлоо.  Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүстэй уулзаж юм яриулаад л.  Эцэст нь хүн оюун ухаанаа алдах юм бол амьтнаас долоон дор болдгийг тэгэхэд л ойлгосон.  Хүмүүсийн доог тохуу, оюутнуудын бэлэн үзмэр  болоод л.  Өлсөж байна уу, цангаж байна уу, ядарч байна уу гэдгээ ялгахгүй болчихсон хүмүүс эргэн тойронд байв.  Одоо бодоход хүнийг тэгж зовоож яах гэсэн юм л гэж бодогдсон.  Эмнэлгээс гарахын бөөн хүслэн.  Хүмүүст нэрээ цаасан дээр бичиж эмчид өгөөрэй гэж гуйгаад л...Тэд хүн л юм чинь дөрвөн хананы дунд насан турш хоригдохыг хүсэхгүй байгаа шүү дээ. Заримынх нь Ар гэрийнхэн нь бүр эргэхээ ч больчихсон.  Бүр мартсан.  Хүн хүн байж л хүнд дурсагдана шүү дээ.  Хүн байна гэдэг ойлголтыг ёс суртахууны үүднээс бүү ойлгоорой энэ бичлэгт. Иймд тэднийг Амьд явах эрхээр нь бусад эрхийг нь хязгаарлаж   болж байгаа ч юм уу.  Тэдэнд шинжлэх ухааны бүтээл туурвил хийх, жагсаал цуглаан хийх, бусад эрхүүд байна уу.  Тэр үндсэн хуульд байгаа үндсэн эрхээс үнэндээ ганцхан амьд явах эрх нь байна.  Гэхдээ хүний эрхийн асуудал учраас болгоожтой хандах хэрэгтэй л дээ.  Би л лав хувьдаа Хэрвээ би сэтгэцийн эдгэршгүй өвчтэй болвол намайг хороохыг зөвшөөрч байна.  Хүн ДОХ той байх аюултай ч хүн хүн биш төрх үйл, сэтгэцтэй болно гэдэг л хамгийн их аймшиг юм байна даа.  Эцсийн эцэст Хүн үхэх эрхтэй.


бичсэн: dadido | төрөл: 2008-01-31 өдөр 14:38
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (16) | Сэтгэгдэл бичих

дарамт

өнөөдөр өглөө хичээл дээрээ ирсэн чинь ёстой шал тэнэг юм харлаа сонслоо.  Бид уг нь 3сарын дараа төгслөө.  энэ хооронд заавал ангийн багштай байх алба байна уу.  гэтэл сургуулиас хүчээр багштай болголоо. энд бидний хүсэл зориг гэж ердөө ч алга.  тэгээд бас хүний хүсэл зоригыг хамгаалах law school гээд байгаа юм шүү.  Дарангуйлал хаана байна тэнд ухралт байдаг.  "Ангийнхнийгаа бүгдийг нь цуглуул.  Хэзээ цугларана.  Тэр үедээ намайг дуудаарай".  Уг нь эрх зүйн гол зарчим нь ЯЛЫГ ХАЛдААН ХЭРЭГЛЭЖ ҮЛ БОЛНО" ГЭСЭН юМ байдаг.  Тэгээд л зарим нэг тэр доктор профессорууд нь нэг их том амьтад.  Цэмцэгнээд л.  НОм, лекц нь гэж сүрхий сүйдтэй юм байхгүй.  "Ашигт малтмал гэдэг бол үнэт баялаг мөн" ч гэх шиг.  Захын хүн мэднэ шдээ.  . ЯАХАВ дээ социалист үеийн хүмүүс чинь аргагүй юм л даа.  Өчигдөр Маркс ЛЕнин гэж ярьж магтаж, эрдэм шинжилгээ хийж байсан бол ӨНөөдөр эрх зүйт ТӨР гэх мэт хачин юм яриад байх юм.  сонин юм даа  .  Бас одоо миний урд байгаа залуу багш нар.  Хорвоогийн амьдралыг энд барах юм даа...


бичсэн: dadido | төрөл: 2008-01-24 өдөр 14:35
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

авдраа уудлъя л даа

Би сарын өмнө багынхаа найзтай уулзлаа.  манай хүн шутисын архитектурт сурдаг.  гурван жилийн манай хүн эмират руу сурахаар явсан юм.  Гэвч тухай орны халуун цаг агаар, шашны асуудал, эрүүл мэндийн байдлаас болсон уу бүү мэд юу ч гэсэн хүрээд ирсэн.  ирэхдээ их л турсан харласан байсан.  ирээд хэсэг амарч байгаад сонирхлын дагуу шутисд орсон л доо.  хүн сонирхсон юмандаа үнэнч байж чаддаг гэдгийг би тэгэхэд л ойлгосон.  Бас хоёр гурван жилийн өмнө манай хамаатны банди АНУ яваад дараа нь Чех руу явсан.  Одоо бодоход хайран л мөнгө байсан юм уу даа.  АНУ яваад яахав хэлний мэдлэг дээшилсэн.  Дараа нь ирэхээр нь Чех руу сургахаар явуулсан.  сая тэндээс ирлээ.   Гэвч ямар ч үр дүн гарсангүй.  хайран л мөнгө хугацаа.  Газар үзэж нүд тайлах нь зөв байх. Эцэг эхчүүд ихэнхдээ гадаадад сургавал сайн гэсэн ойлголттой байдаг.  гэвч энэ нь алдаа байдаг.  Эндээ оюутан болж сурах менежментээ олоод авчихвал хаана ч очсон газардахгүй л дээ.  арван жилийн сургуульд хүн сурах менежментээ олж авч бараг л чаддаггүй.  .  Яадах даа л есөн жорын хүмүүстэй уулзаж, өлсөж цангаж, хичээлд дарлуулж сурна шүү дээ.  ийм юм үзээгүй эрх хүүхдүүд хүний газар очихоороо балмагдаад ч юм уу тэгсхийж байгаад ирдэг.  Нөгөө талаар монголын боловсрол нэг үеэ бодвол сайжирч байна шүү дээ.   Түүнчлэн тэр АНУ , Европт олж авдаг мэдээллийг чинь хэлний өндөр мэдлэгтэй бол интернэтээр олж авч болно шүү дээ.  Эцэст нь бүх юм өөрөөс чинь...  


бичсэн: dadido | төрөл: 2008-01-16 өдөр 13:26
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

арай дэндүү юм аа

өнгөрсөн 5 дахад сүүлийн шалгалтаа өглөө.  их ядарлаа даа.  монголчууд их энэрэнгүй улсууд юм.  дөрвөн жил дүн гуйж амьдарч байгаа нөхдүүдийг харахаар уур хүрэх юм.  юу ч хийгээгүй хүний урман д мэргэжлийн ганц номыг бүтэн уншиж  үзээгүй, номын санд нэг удаа сууж үзээгүй  лаларуудыг харахаар уур хүрэх юм.  тэгээд бас дүн голноо лаларууд.  ингэхээр шударгаар сурч чадаагүй нөхдүүд шударга нийгмийг байгуулна гэдэг нэг л худлаа.  энэ чинь л авилгын үндэс шүү дээ.  монголчуудын бие биенийхээ толгойг илдэг, манж зан энэ бүгд биднийг ална даа.    


бичсэн: dadido | төрөл: 2008-01-14 өдөр 15:06
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

шалгалт дууслаа дөө

шалгалт дуусч байна даа.  Одоо хоёрхон шалгалт өгнө.  Шалгалт дуусахаар нэг сайхан салхинд гарч амрая.  өдөржин ном энэ тэр шагайсаар байтал залхчих юм.  би одоо хуулийн 4 курс.  Энэ өвөл бассейнд явж үзье гэж бодож байна.  усанд сэлэхээр өндөр болдог болов уу гэж л горьдох юм.  нөгөө талаар усанд сэлж сурах чинь хэрэгцээ юм даа.  компьютерийн дамжаанд явъя.гадагшаа гарахад компьютер л хэрэг болно шүү дээ.  хаана ч очсон энэ компьютерүүд чинь л угтана шд.  Цаашид өөртөө зарцуулах цаг зав багасах биз.  эргээд дөрвөн жилээ бодохоор юу ч сураагүй юм шиг.  гэхдээ хуулийн сургуулийн оюутан 1 курстээ гавьяат хуульч. 4 курстээ хэн ч биш байдаг гэсэн хэлц үг санаанд орохоор л тайвширах юм .  оюутан нас өдөр өдрөөр холдоод байх юм.  урьд нь тараа л бол алга болдог нөхдүүд байнга л сургууль дээр эргэлдэхийн.  за тэгэхдээ дотроо санаатай дороо гагнаастай байхад болно биз дээ...найруулга зүйн алдаатай бол хүлцэл өчихгүй 


бичсэн: dadido | төрөл: 2008-01-08 өдөр 14:13
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив