Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

афган гэж

за жоохон буудмаар санагдчихлаа.
Афганистанд одоо юу ч болоод байгаа юм бэ дээ.  Байлдаа л байлдаа л.  Нэг талаар "технологи gps, хиймэл дагуул, пуужин гуай та хөгжөөд хөгжөөд хүнийг гүйцэх болоогүй шүү гээд тавлан бүжих мэт талибууд.  Би өөрөө цэрэгт яваагүй автоматны бариулаас атгаж үзээгүй хүн.  Гэхдээ уншиж байгаа нийтлэл, гарч байгаа мэдээнүүдийг харахаар ингэж л бодогдох юм.  Энэ бичлэгийг зарим нэг нь баабарыг дууриачихаж гэж бодохоо өөрсдөө л мэд.
Хүн болгон нь ч юу юм бэ нилээн хэд нь "9 рот" гэсэн орос киног үзсэн байх.  Үнэндээ бол оросууд ялагдаад буцдаг.  Дараа нь ЗСБНХУ капут. 
Сураг дуулж сонин уншиж мэдээ сонсох нь ээ одоо афганы зарим мужийг талибууд эзэлсэн юм байх.  Үнэндээ Өрнөдийхөн барахгүй байгаа нь тодорхой.  Обама ерөнхийлөгчийн төлөвлөгөө бүтэх эсэх нь хэцүү болжээ.  Энэ орны газар нутаг ч үнэхээр хэцүү уулархаг юм байх.  Үнэндээ Ирак бол дайны ажиллагаа явуулахад Афганы дэргэд юу ч биш байсан нь тодорхой.  Ямар тэнгэр нэвтлэм уул хадтай биш.  Цэргийн түүхчид одоо "Чингис афганд дайтсан тухай" гэдэг талаар судалгаа хийвэл бас л сонирхолтой.  Танк, нисдэг тэрэг аль нь ч байгаад нэмэргүй байгаа бололтой.  Асар их үнээр бүтээгдсэн техникийг нь хямдхан пуужингаар л унагааж байна.   АНУ одоо гарах уу яах уу.  Гэхдээ АНУ гарахгүй.  Өөрөөр хэлбэл дэлхийн өмнө хүлээсэн үүрэг.  ЗХУ ын хувьд бол өөр асуудал байсан юм шиг.  Тийм ч учраас манай улс болон дэлхийн олон улс цэргээ оруулсан болов уу.  АНУ ын анх орсон нөхцөл байдал, одоогийн нөхцөл хоёр их ялгаатай юм шиг.  Уг нь талибуудыг дараад авсан бол энд АНУ өөрийн гэсэн юмтай орос, хятадын өвөрт нь суусан жинхэнэ аймшигт байрлал эзлэх байжээ гэж.  Одоо энэ хэвээр үргэлжлэх юм бол АНУ, ОХУ, БНХАУ цэргээ оруулж болох юм. Магадгүй ИРАН ч бас цэргээ оруулах байх.  Энэ асуудал хурцадвал ийм л болно.  Ираны хувьд үнэндээ хоёр хөрш орон нь ийм аймаар байвал үнэндээ бас таагүй.  Ядаж л баахан цагаачид цувна.  Иранчуудын хувьд хичнээн Исламын шашинтай ч тэр бол шинжлэх ухааныг дээдэлсэн, иргэншсэн , хөгжсөн тайван амьдралтай ард түмэн гэж би ойлгодог.  Тэд хэзээ ч эх орноо Ирак, Афган хоёр шиг болгохыг хүсэхгүй.  Эмиратууд лав л өндөр цамхагыг нь нэг тэнэг араб мөргөхийг бас л хүсэхгүй байгаа.
Нөгөө талаар үзвэл ОХУ, БНХАУ, ИРАН энд АНУ г ялагдаж гарахыг хүлээж байгаа байж болох юм.  Гэхдээ эцсийн эцэст АНУ Афганы дайны үед  ЗХУ ын эсрэг можахедуудыг санхүүжүүлээгүй бол ийм байдалд ороо ч уу үгүй ч уу хэхэхэ.  Гарсан орон зайг нь Энэтхэг, Япон, Казахстан, Иран, Саудын Араб,Бразил,Турк нэгдэж нөхөж ч болох юм. За да яаж ч бодсон АНУ гарахгүй л болов уу.  Харин дээрх орнууд нэгдэж л орох болов уу.  Аль алиных нь аюулгүй байдалд заналхийлж байгаа юм чинь.
Тэгэхээр ийм дүгнэлтэнд л хүрч байна даа.  Юу ч гэсэн ойрын үед томоохон террорист халдлага гарч магадгүй гэж.

За байлдааны ажиллагаа тал дээр бол тэнд пуужин хуурагчтай нисдэг тэрэг, цэц сайтай пуужин, артилер, тавлаг амьдралд өсөөгүй цэрэг эр л хэрэгтэй болов уу.  . Цэргийн хувьд манай монгол цэргүүд сайн байлдах болов уу гэж боддог.  Урд нь тэднийг сөнөөж явсан удамтай юм чинь.  Тэгээд тэр хазаруудтай нь холбогдоод авбал ч.  Ер нь одоо чөлөөндөө байгаа оросын армийн ахмадууд их зүйл хэлэх байх даа өрнөдийнхөнд уг нь.  Сая мэдээ уншиж байхад НАТО гийнхан буцсаны дараа талибууд буцаад ууландаа бүгдэг гэнэ л дээ.  Энэ чинь харин ч их боломж юм биш үү тактик боловсруулахад.  Одоо улайртал үзээд ухрах хэрэгтэй.  Бүр алингаа алдаад буцахгүй юу.  Тэгээд аваргууд галзуураад их ойртоно биз дээ.  Тэр үед нь нохой хэрлээр хэрж харгана зорчлоор тулалдахгүй юу.  Эртээд тэр легницын тулалдаан гэж гарч байгаа биз дээ.  Ер нь өрнөдийнхөн эрт үеэс хүчээр бөмбөгдөж байлдаад сурчихсан.  Монголчууд хүчээр биш ухаанаар шийддэг байсан. 




бичсэн: dadido | төрөл: 2010-02-18 өдөр 21:38
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



гэхдээ одоо ч хүртэл ялгаварлан гадуурхалт байдаг юм гэнэ лээ.
Бичсэн: dadido 21:35, 2010-02-19 | Холбоос | |


Энэмуу лалын шашин гэж лаларын шашин байхымаа...жинхэнэ мухар сусэг гэдэг чинь л энэ байхдаа...За эд нарч яахав хөөрхий муу Хазара түмэн минь л хэцүү байнадаа. Бурхан илжигийг бүтээхэд Хазара хүн уйлжээ гэж хэлц үг гартлаа Хөөрхий тэд минь дарлагдсан зарцлагдсан улс. Пүштүн үндэсний эсрэг эрх чөлөөний төлөө тэмцээд Абдур Рахман гэж алуурчны гарт үй түмээрээ хядуулсан улс. Тэд минь л гайгүйхэн байвал бусад нь ч яамай байнаа хө...
Бичсэн: Зоригт ван 23:54, 2010-02-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax