Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

арай дэндүү

Ойрын үед дүүрэн ханиад.  Би бас ханиад.  Над шиг зөнөг юм эмнэлэг орвол тоохгүй янзтай.  Сонсвол эмнэлгийн ачаалал нэмэгдэх янзтай.  Эртхэн шиг аптектай болдог байж дээ гэж бодож сууна маайр баяжихгүй юу хэхэ.  Тэгсэн бас нэг хүүхдийн төрөх эмнэлэг нь бас ажиллах боломжгүй болж байгаа юм уу хаашаа юм.   Уг нь нийт хүн амын маань дийлэнх нь залуучууд гэлтэй.  Хүсэл тачаал, сэрэл мэдрэхүйтэй, нөхөн үржихүйн ид насан дээрээ яваа хүмүүс нилээн ихтэй орон л гэж бодох юм.  Тэгсэн хэдхэн төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, ор, аппараттай гэнээ.  Эсхүл дээдэс маань энэ их залуусаа  дандаа гомо, лесби гэж боддог юм болов уу бүү мэд.  Ирээдүйд ашигтай бизнес бол...Хүүхэдтэй болохоосоо өмнө нэг судас тариа хийж, дусал залгаж сурах нь аандаа хэрэгтэй юм шиг байна шүү..  Цагаан сарын өмнө төрийн албан хаагч болгоны цалин дээрээс хэдэн төгрөг шаагаад, дээрээс нь гадаад дотоодын байгууллагаас бас гуйж аваад, төсвөөс нэмж хусаад баахан л тусламжийн цуваа цуварсан байх.  Одоо бас дахиад хэдэн төгрөг гаргаж малынх нь сэгийг устгах юм байх. Эздээр нь устгуулахгүй юу. Аягүй бол энэ ч миний мал биш гээд баахан бухна биз хэхэ.  Уг нь малгүй болсон иргэдэд нь мал худалдаад авч өгвөл аандаа хэрэгтэй баймаар.
За тэгсэн ноолуураа гаднаас авч байна гэнээ бас. Нөгөө олон ямаатай, ямаандаа мөнгө өгдөг, ямаанаасаа болж цөлжөөд байгаа орон маань шүү бас.  Онигоотой нээрээ. 


бичсэн: dadido | төрөл: My opinion 2010-02-27 өдөр 12:32
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



тийм юм шиг байна өө
Бичсэн: dadido 16:34, 2010-02-28 | Холбоос | |


маниусын ойлгохгүй юм их байнаа :р
Бичсэн: dao 13:53, 2010-02-28 | Холбоос | |


хэхэ уншсан чинь арай дэндүү юм байна.. мал аж ахуй чинь манай орны гол эрхэлдэг аж ахуй ямаандаа мөнгөө өгөхгүй гээд ч яах билээ.. гэснээс гаднаас ноолуураа аваад байгаа юмуу шал балай юм raised eyebrow
Бичсэн: Анахай 12:53, 2010-02-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax