Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

хувиа хичээх үзэл

Охидууд олдоно доо гэж зарим хүмүүс хэлдэг.  Хүн хүнд өөр байдаг л байх.  Хэн нэгнээс би хайр дурлалыг хүсээд л.  Тэгсэн чинь дэргэдэх хүн маань хайр надаас хүсч байвал яах вэ.  Яахав дээ дурлаж, дурлуулж, хайрлаж, хайрлуулдаг хорвоо юм чинь.  Заримдаа хэн нэгэнд сайн болоод ивээл жилтэй бол баярлаад ч байх шиг.  Одоо гэхдээ нэг л тийм мэдрэмж нэг л төрж өгөхгүй юм.  Заримдаа би өөрийгөө эмэгтэй хүнд ямар муухай харагддаг бол гэж боддог юм.  Уулзая гэж байхад нь унтаад таг хурхирч байх жишээтэй.  Болзчихоод тэр үедзээ жолооны дадлага хийгээд ч байх шиг.  Дараа нь нээрээ мартсан байна ч гэ шиг.  Уг нь уулзаад учраа хэлсэн бол хүнийг нэг их зовоохгүйсэн.  Хүн гэдэг ийм л байдаг юм байна.  Өөрийг нь тэгсэн бол боож үхэж байгаа биз.  Залуусаа болж өгвөл ямар нэг аргаар учраа хэлчинэ биз.  Заримдаа хөлдүү байгаа зүрх сэтгэлээ жигших юм.  Бүтээгүй ч гэсэн дурлаж, шаналж, гомдож байгаа нь жаргалтай харагдах юм.  Худлаа дүр эсгэж хэн нэгэнд хайртай дуртай гэж хүнийг хуураад яахав дээ.  Өөрийгөө ч хуураад.  Ингэж явж байтал өөрийгөө анзаарсан чинь өөртөө хамгийн хайртай хувиа хичээсэн хүн болж хувирдаг юм байна.  Өөрөөр хэлбэл бусдын төлөө сэтгэл өвдөхгүй.  Их хөндий ч юм шиг.  Өвдвөл өөртөө анхаарал тавьж байгаа гэж жигтэйхэн. Өөр хүн бол амарч байгаа үедээ хайртай дуртай хүнтэйгээ цагийг өнгөрөөмөөр.  Ганцаараа кино, үзэсгэлэн, дэлгүүр, зайсан, голын эрэг, гулгалт.  Зарим нэгэнд нь шизотой санагдаж ч болох юм.  Үгүй ээ тэгээд өөр яалтай ч билээ. 
Нөгөө талаар өдий насандаа ийм юм бичиж байна гэдэг үнэндээ ониг.  Бодит байдал ийм л байна даа...


бичсэн: dadido | төрөл: 2010-03-02 өдөр 22:28
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



за тэгвэл бэлтгэлдээ гарна аа
Бичсэн: dadido 19:36, 2010-05-01 | Холбоос | |


Гүээ яг дэргэдэх ээ ч биш л дээ. Хэрвээ байхгүй бол зүгээр Нэг л өдөр гараал ирэх тэр хүнээ хүлээж авах бэлтгэлтэй байгаарай л гэж ирмэх бүх хүмүүсийн сайн сайхныг харж, бүгдий нь хайрла
Бичсэн: Zurai 13:31, 2010-04-30 | Холбоос | |


дэргэдэх хүнээ харна гэдэг чинь л дутаад байна даа
Бичсэн: dadido 13:23, 2010-04-30 | Холбоос | |


дандаа эрчүүд бичсэн байна, би нэг хошуу нэмье гэж бодлоо. өдий насандаа ийм юм бичиж байна гэдэг үнэндээ ониг.үнээн. тэхдээ яалт ч гүй, их юм боддог эрчүүд иймэрхүү байдаг байх аа. би харин их юм боддог мөртөө эсрэгээрээ байдымаа. хэрвээ надаа итгэл өгч, үнэн сэтгэлээсээ намайг хүндэлж чадаж байвал /тэгж байгаа нь аяндаа л мэдэгддэг/би ч гэсэн итгэл сэтгэлээ харамгүй түүндээ өгдөг, өгөх ч болно. тийм болохоор зөвхөн өөрийгөө биш, дэргэдэх хүнийхээ сайхан талыг олж харах чадварт суралцах хэрэгтэйм шиг ээ. нуршсан бол сорри, эмэгтэй хүн болохоор л тэр баярлах
Бичсэн: Zurai 12:54, 2010-04-30 | Холбоос | |


ганцаараа кино үзэх гоё байдаг юм байна лээ. хажууд нэг юм байжийвал олон долоон юм асуугаад, кинондоо биш нөгөөдөхөндөө хамаг анхаарал явчдын. дэлгүүрлүү ганцаараа явах ч их зүгээр, өөр хүний нөлөөлөлгүй өөрөө өөртөө юм сонгож худалдаж авна. ганцаараа гадуур зугаалах ч гоё, би л лав дуртай. юууных нь шизо гэж.. дандаа хэн нэгэнтэй байх ядаргаатай байдын. хааяа ч гэсэн ганцаара байвал.. өөртөө хайртай байжийж өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болохгүй бол, өөрийгөө гаргуунд нь гаргах хэрэг гарна. өөрийгөө хайрлаж байна гэдэг нь бас хэн нэгэний хайрыг хүндэлж буй хэрэг, хэн нэгэн хүн чамд хайртай бол чамд сайн сайхныг хүснэ. чи бас хэн нэгэнд үнэн голоосо хайр сэтгэлтэй болвол тэр хүнд өөрийн эрхгүй сайн сайханыг хүсэж эхэлнэ. тэгээд л чиний амиа хичээх үзэл өөрчлөгдөнө.
Бичсэн: Манхүү 13:02, 2010-04-11 | Холбоос | |


хайр гэж юмыг хүн бүхэн өөр өөрөөр боддог, төсөөлдөг байх л даа... Ямартай ч огт ямар ч охин зүрх сэтгэлийг чинь огт хөдөлгөж байгаагүй биш байлгүй дээ ирмэх Болох юм болохоороо болох л байлгүй дээ ярзайтал инээх
Бичсэн: xvv 20:47, 2010-03-03 | Холбоос | |


дао: "их л удаан ганцаараа явсандаа". Одоо эсрэгээрээ байгаа гэж ойлгож байна хэхэ.
Бичсэн: dadido 20:21, 2010-03-03 | Холбоос | |


Худлаа дүр эсгэж хэн нэгэнд хайртай дуртай гэж хүнийг хуураад яахав дээ.

яг энэ л шалтагаар их л удаан ганцаараа явсандаа.
Бичсэн: dao 16:58, 2010-03-03 | Холбоос | |


өөртөө зөв дүгнэлт хийгээд өөрийгөө засах нь хамгийн сайн үйлээ гэж..
Бичсэн: director 12:09, 2010-03-03 | Холбоос | |


isto ynen
bi lav durlasan hairlsan hyndee shuud l heldeg , Toohgyi bsan ch hamaagyi . hairlaj durlaad yavah chin saihan zyuil, Yahav bytemjgyi bolomjgyi bol zyrh jaahan sharhalna l biz
Бичсэн: Обдоо 11:50, 2010-03-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax