dadido diary
хол л байна
Юу ч гэсэн хоолны дэглэм бариад үр дүнг нь үзэж л байна. Үнэхээр хэцүү байдаг юм байна. Гахай нохойноос их чихдэг байсан болохоор хэцүү л байна. Хүссэн жин минь 65 кг. Би 10 р анги төгсөхдөө ийм жинтэй байсан юм. 2 р курсдээ хөдөө яваад замын гуанзны цуйван хусаад нилээд таргалсан. Тэр нь явсаар байгаад 4р курс төгсөхөд 75 кг болсон. Арван жилд байхдаа гар дээр их суниаж, гантель их өргөж байсан. Даанч гэдэсний булчингаа мартсан байсан. Өнгөрсөн зун 85 кг боллоо. Бүхэл бүтэн 20 кг нэмэгдсэн байдаг. Хүссэн жиндээ хүрэхэд одоо спортын бэлтгэл хэрэгтэй юм шиг байна. Юу ч гэсэн тэр жиндээ хүрээд спортоор хичээллэх санаатай. Биеэ чангаруулахгүй бол хүн амархан таргалдаг юм байна. Сониноос би махыг ер нь нэг их үгүйлээд байдаггүй. Өчигдөр гэртээ орж ирсэн чинь ээж хонины мах, сүүл чанасан юм байж. Би үнэрийг нь аваад шууд огидог байгаа. Хөгшчүүл харвал уур нь хүрэх байхдаа.бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Турах чинь амархан юм билээ. 7 хоног юу ч идэхгүй тариагаар хооллоод л 62 байж байгаад 51 болдог наасан. хэхэ
хэхэ. спорт спорт спорт...

туршлага юу байхав дээ. Юуны өмнө идэж байгаа хоолныхоо илчлэгийг багасгах хэрэгтэй юм байна лээ. Өдрийн хоолон дээрээ дандаа л цуйван гуляш тефтель маягийн юм идвэл таргалдаг юм байна лээ. Оройн хоолоо хас тэгээд гол нь тэсвэр л юм билээ
turahiig nadaas asuuj bolno za, targalahiig nadad zaaj ogoorei
Ободоо. энд туршлагатай хүн алгөө. хэдэн турахийг, бас таргалахийг хүссэн хүмүүс л байна кккккккк



hyye
туршлагаасаа хуваалцалдаа андаа
Надад бас хэдэн илүү кг байгаа шоо. мах авахийг хүссэн хүнд нь шууд өгдөг болчуул мөн гоё оо хаха

харьцангуй юм даа тэ. өөх шилжүүлэн суулгах мэс засал гэж байдаггүй юм байх даа

харин тн дахиад нэг 10кгаар таргалчих юмсан тэ, нүүр хэсгээрээ тэр тусмаа
чи ч яахуу турахсан гэж хичээх би энд таргалахыг хүсэх ха ха. ямартай ч амжилт шоо

amjilt,hicheegerei,tyysht zorigt bh yum bol tyrah bolnoo

Бичсэн: Зочин
23:56, 2010-10-27 | Холбоос | |

жирэмсэн хүн шиг хэхэ, дахиад 10кг нэмээд санданмэ зиндаанд зодгол. Арай их мөнгө олдож магадгүй. ккк
хаха гэдэсний булчингаа мартаад байгаам дэ, тиймээ хө хэн хүнгүй л спорт нтрээр явж байвал зүгээр л. тээд ч бие болоод эрүүл саруул сэтгэлгээнд ч нөлөөлнө гсн

Сэтгэгдэл бичих