dadido diary
Ярилцлага
-Сайн байна уу та. Өөрөөс чинь ярилцлага авах гэж нилээд гүйлээ. Өөрөө нилээд завгүй хүн юм аа
Өө ажил ихтэй. Дээрээс нь хоол энэ тэрээ хасаад жаахан ядраастай байлаа. Гэхдээ яахав гүрийгээд л байж байна.
-Та жингээ хасч байгаа тухайгаа энэ тэнд их зарласан байна лээ. Амжилтынхаа нууцыг хуваалцаач яагаад турахаар шийдэв
Залуу хүн ер нь эрүүл мэндээ л бодох хэрэгтэй л дээ. Илүүдэл жин чинь хүнийг ална шүү дээ. Нууц нь яахав дээ эхлээд идэх юм аа л хасаж байна.
-Залуу эрэгтэй хүн өөр зорилгоор л хасч байгаа байх тийм үү. Өөрийг чинь бондгор гэж хэлүүлэхээс айдаг гэж гадуур ярих юм
За за хүний мууд юун дуртай юм. За тиймээ тийм тэгсэн.
-Та нэг хэсэг ганцаараа гэсэн шүлэг бичээд байсан. Ганцаардлыг та юу гэж ойлгож байна. Одоо ганцаараа юу
Нууц. За за тоглосон юм. Ганцаараа л байна. Тэр үед яахав тэгж бичмээр санагдсан. Хааяа шүлэг бичих гээд байдаг юм ер нь. Одоо гэхдээ үүнийг боломжит үе ч гэдэг ч юм уу эсхүл ерөөсөө нэг алтан боломж гэж ойлгож байгаа. Цаг заваа өөртөө зориул гэдэг утгаар сүүлийн үед их ойлгоод байгаа л даа. Яг энэ үгийг би бодоод хичнээн их баярласан гэж санана. Бүр гайхамшигтай. Тэгээд одоо мастер төлөвлөгөө гаргаад тэрийгээ нэг хянаад батлачихаад л суужийна /инээв/
-Уучлаарай та хэнд таалагдах гэж хоолоо хасч жингээ бариад байгаа юм бэ. "Ганцаараа" г орхих гэсэн зорилготой юм шиг
Аа юу л даа.Их тийм айхтар асуулт байна. Юмыг ер нь их олон талаас нь харах хэрэгтэй л дээ тэ. За...нөгөө юу..аа Ер нь чиний бодсон чинь зөв юм байна шүү.
Та мастер төлөвлөгөөгөө хэдийнээс хэрэгжүүлэх гэж байна
Аа ер нь хэрэгжүүлээд үр дүнгээ эхнээсээ үзэж байна. Гол нь боловсрол руу чиглэсэн төлөвлөгөө байгаа. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг үг байдаг биз дээ. Яахав хааяа гуниглаад байвал ганц хоёр шүлэг бичнэ. Тэрнээс биш түүнд цаг зав тэгж их гаргахгүй.
-Хүн болгон л мөрөөдөл ч юм уу нэг хүсэлтэй байдаг. Та хүсэл мөрөөдлөө илэрхийлээч
Миний мөрөөдөл хүсэл бол ерөөсөө миний масчер төлөвлөгөө л дөө. Үл гүйцэлдэхгүй мөрөөдөл гэвэл хэзээ нэгэн цагт дадидос юм уу дадидо гэсэн брэнд гаргах юмсан гэж мангартдаг.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Сүүлчийн асуултыг танд үлдээе
- Том хүний кино шиг юм асуух нь уу гэж айлаашд.
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Зарим нь донжтой "юм үзсэн" царайлах гэж тэгдэг байх өө
миний ажигласнаар эмэгтэй хүн турах буюу жин хасах нь эрэгтэй хүнээс илүү хэцүү байдаг юм шиг санагдсан. сүүлийн үед хүүхнүүд жингээ барих гэж байгаа нь энэ гээд л тамхи татах болсон байна лээ. энэ бол хамгийн буруу. хатаж хорчийгоод цаанаа л нэг хөгшин юм шиг, ямар ч амтгүй жимс шиг санагддаг юм байна лээ.
за тэгээд зорилго энэ тэрдээ хүрүүл маньдаа хэл дуулгачихаараа би бас мастер төлөвлөгөө энэ тэртэй болийдоо энэ чинь


sul ug ihtei l de er ni
Дажгүй
Сонирхолтой ярилцлага юм. Шинэлэг сэтгэлгээ байна. Аа гэхдээ жаахан сул үгтэй юм. Амжилт
Бичсэн: Зочин (зочин)
15:40, 2010-11-04 | Холбоос | |

ooroo oortoo,orool bysdad taalagdah gedeg bas l negen amidraliin amt,amjilt

Бичсэн: Зочин
22:24, 2010-11-02 | Холбоос | |

хэхэ. Донжтой ярилцлага байна даа гэж...
зарлах нь зөвөө зөв к
зарлах нь зөвөө зөв к


баярлав

амжилт чи чаднаа.
2лаа Дадидо гээд доор нь бичээч ккк, цэвэр усыг 1сар хэрэглэчих өөр шингэн юм битгий уу, тэгээ л сайн турна шд.
Хэхэ. Үнэхээр дажгүй ярилцлага байна шүү. Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлээд байж дээ. Амжилт...
хөгжилтэй л ярилцлага бна...
аймар сүрхий асуулт хариулт айн....
аймар сүрхий асуулт хариулт айн....

Бичсэн: луна (зочин)
21:37, 2010-11-01 | Холбоос | |

Хэн ярилцлагыг нь авсийн бол
Түүнээс их юм шалтгаалах гээд байна

Түүнээс их юм шалтгаалах гээд байна



Бичсэн: Ногоон дарь эх (зочин)
20:46, 2010-11-01 | Холбоос | |

Сэтгэгдэл бичих