Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

ганцаардахаас ангижрахуй

     Ганцаардал гэхээр хэн нэгнийг хайрлах хүнээр хайрлуулах хүслэн юм шиг байгаан.  Бусдад татагдаж бол болоод байгаан.   Харц булаасан нь намайг яг тоож хараач.  Сүүлдээ урам хугарсан. Ажил дээр хүмүүсийн найз охин залуу эхнэр нөхөр нь залгаад л мессеж бичээд л.  Сүүлдээ зүүд мөрөөдөл минь хүртэл "ганцаарджээ".  Өөрийнхөө дуртай алсыг харсан өндөр давхарын  саруул тунгалаг өрөөнд би ганцаараа байна.  Тэгээд их баяртай байх юм. 
Яг одоо би ганцаардлын сайхныг мэдэрч эхэлж байх шиг.  Чимээгүй нам гүм цагаан орон зай.  Ямар ч төсөөлөл байхгүй тийм орон зай цаг хугацаа.  Зөвхөн өөртэйгээ л ярина.  Бусдын дурласан объектыг булаахгүй, чангаахгүй, сээтэн хаяхгүй.  Тэгээд би дуртай зүйлээ хийгээд л.  Тунгалаг усанд би шумбаад л шумбаад л.  Хэн ч байхгүй тэр орон зайд цээж минь баяр баяслаар дүүрэн.  Тээр цаана нэг л гоё аялгуу эгшиглээд л.  Гэхдээ хөгжимчин гэж үгүй.  Уур мунхаг, харамлах хорсох сэтгэл юу ч байхгүй орчин.  Миний сэтгэл зүрх ганцаардал буюу ямар нэг субъектын хамаарлаас ангижирч байна.  Тэр бол жинхэнэ эрх чөлөөт байдал     


бичсэн: dadido | төрөл: 2010-11-29 өдөр 21:01
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



хэхэ юунд атаархдаг юм
Бичсэн: dadido 14:38, 2010-12-05 | Холбоос | |


Атаархаж бна шүү... raised eyebrow
Бичсэн: luna 14:13, 2010-12-05 | Холбоос | |


намайг дагаад цэнгэ цэнгэ
Бичсэн: dadido 15:30, 2010-12-01 | Холбоос | |


Dadido ер нь цагаан орон зай харагдаад ирнэ гэхээр чинь болохоо байж байгаа гэдэг юм байна лээ. Нэг эсвэл гэгээрэх, аан бүр нөгөөдөх нь цагаан болох... ход ход
Ганцаардлаас гарахын тулд хүн өөрөө л хичээх хэрэгтэй байхаа.
Бичсэн: Turbold 11:16, 2010-12-01 | Холбоос | |


Би нэг тэгж үзхиймсан. баярлах
Бичсэн: Ногоон дарь эх 11:05, 2010-12-01 | Холбоос | |


нээрээ гэгээрч байгаам биш биздээ бурхантай уулзаа юу хэхэ
одоо ингэж бичэж суугаа ч тун удку хостой болчоод аймар хаппи алхана оо ирмэх
Бичсэн: arch_tseegii 11:02, 2010-12-01 | Холбоос | |


хундагат
Хүлээн зөвшөөрч байна өө
жигүүрт
Харин тэх. Ойрын үед гэгээрээд гачаан гачин
Бичсэн: dadido 22:52, 2010-11-30 | Холбоос | |


zvgeer zvgeer zvgeer bvh zvil zohildlogotoi baidag gejaashd
Бичсэн: Зэрэглээ 18:55, 2010-11-30 | Холбоос | |


Одоо бүүр гэгээржийнэ. Удахгүй ямар ч билээ хутагтийн дүрийг олох нь бололтой. Хумбади ккккк cool cool
Бичсэн: Хүслийнжигүүр 11:35, 2010-11-30 | Холбоос | |


ганцаардана гэдэг чинь бусдын чамд чиглэсэн хандлага чиний хүссэн хэмжээнд хүрэхгүй байхыг хэлжийгаам.. гэж үзвэл чи хэдийнээ тэр хэмжээг "хүлээн зөвшөөрсөн" хэрэг болох нь ээ кк
Бичсэн: хундага 23:06, 2010-11-29 | Холбоос | |


тэврэлт gantsaaaraa bh saihan erh choloot,taawaaraaaaaaaa,gehdee zarimdaaa aimaar:yu ch yarihq,yu ch bodohq zvgeer l hen negniig hajyydaaa bgaaag medermeeeeeeer,yamart ch gantsaardaj bgaa bolowch garah geheer bas horgodoood bh yumdoo ярзайтал инээх
Бичсэн: Garin 21:55, 2010-11-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax