dadido diary
залуусаа
Энд тэнд pub энэ тэрийн буланд ахуйдаа бухимдсан баагий зөндөө бухимдахаас ч өөр яахав. Аа гэхдээ өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийгээд бүтэхгүй байх юм бол харамсалтай. Харин нэг их алхам хийгээгүй байж харааж суугаад ч дээ. Монгол цус монгол ген байгаль орчин бохирдлоо энэ тэр бүтэхгүй зүйлсийг харааж л байна. Энэ төр юу ч хийхгүй байна гэсэн яриа захаар нэг монголоор дүүрэн. Үнэн. Гэхдээ залуус минь өөрсдөөсөө эхлэе тэгэх үү. Чи оюутан бол хичээлээ яая даа гэтэл хий. Ажил хийдэг бол ажилдаа сэтгэлээ өг. Ажилдаа дургүй бол дуртай нэгэнд нь зайгаа тавь. Аяга угаагч хийдэг бол аягаа хулхидаж битгий угаа. ДОХ оос айж байгаа бол нөхөр, эхнэрээ найз охиноо битгий хуур. Чи бүдүүн бол 5 кг хасчих л даа. Дараа нь чи илүү ихийг ялна шүү дээ. АХУЙДАА БИШ ОЮУНДАА БУХИМДАЯ ЗАЛУУСААБОНУС: бацкана байхдаа аяга угаадаг байлаа. Миний "туслах" аягаа дутуу угааснаас болоод том асуудал үүсч билээ.
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
ёстой үнэн хэлж...
өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй...