dadido diary
чадрах нь байнашд
Урьд шөнө манай орцонд гал гараад 5 давхарын мань мэт нь бурхан болчих шахав. Балкон минь аминд оров. Тэр хүртэл унтаагүй нэтээр хэсч байсан нь бас л аз. Нэг сонин юм үнэртээд хаалгаа нээсэн чинь өөдөөс утаа..Хэрэв гадагшаа гарах гэж зүтгэсэн бол замдаа л ухаан алдана биз бараг. Өглөө босоод сонсох нь ээ нэг хүн угаартаад шөнө эмнэлэгт хүргэгдсэн сурагтай. Хэрэв 02 цагт ийм үйл явдал болсон бол мань мэт нь угаартаад л дуусах байж. 5 давхарын хүмүүст санаа тавьсан орцныхондоо баярлалаа. Галын шалтгаан нь цахилгааны утаснаас болсон бололтой. Хаа хаанаа сонор сэрэмжтэй байхгүй бол хүн чадрахад ойрхон л байдаг юм байна.
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих