dadido diary
брэнд, жинхэнэ бүтээгдэхүүн
Эх оронд маань сүүлийн үед гадаад тэр дундаа өрнөдийн брэнд гэгдсэн бүтээгдэхүүний дэлгүүрүүд, төлөөлөгчийн газар нээгдэж байгаа нь баярлууштай. Гэвч өнөөх л нэг монгол зан байдаг хойно хэн нэг нь брэнд өмссөн байвал "аа хулхи хулхи хужаад хийсэн хулхи нь" эсхүл бүр " авилгын мөнгө л байхгүй юу" гэж "юм мэддэг, шударга иргэний хүдэр хоолойгоор" дуржигнана. Өөрийг нь ингэж хэлвэл шаагаад унагаанаБрэндийн дэлгүүрүүд орж ирэх нь бидэнд чанар, стандарт, ур гэдгийг мэдрүүлэх болов уу гэж боддог. Сүүлийн үед залуус янз бүрийн брэнд их хэрэглэх болжээ. Гэхдээ нийгмийн цөөхөн хэсэг нь шдээ. Харин бид брэнд гэдэг бүтээгдэхүүний үсгийг нь арилгасан тохиолдолд "таних" чадвар хэр байгаа бол. Жишээ нь Giorgio Armani, Emporio Ampari 2 ийн ялгаа юундаа байдаг LV PRADA хоёрын ялгаа бас яг юундаа байдаг, жирийн ширэн цүнхэн дээр LV гэсэн тэмдэг тавихад оргиналаас нь ялгаж чадах уу гээд л. Би өөрөө брэнд өмсдөггүй л дээ. За бодлоо л бичлээ
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
яааг үнэн. ориг юм шиг дуурайлгаад хийчихсэн байхад хэн мэдэх билээ? аливаа хувцас, эд зүйлсийн чанар гэдэг чинь материалдаа л байдаг юм шиг байна лээ. би хүртэл багадаа хужаа жинсэн дээр ахынхаа LEVI'S-ийн шошгыг оёод өмсчихдөг л байсан. хэн ч мэддггүй л байсан ш дээ.
Сэтгэгдэл бичих