dadido diary
блогмнийхэнд
Нэг мэдэхэд би блог бичээд 3 дахь жил рүүгээ орж явна. Энэ хооронд их л юм бичигдэж таараа. Блогын маань нөхцөл өөрөө бусад блогоос шал өөр хэв маяг ч юм уу дүр төрхийг бий болгосон гэж боддог. Анх нээсэн дээ ч тэр юм уу би тийм хуучинсаг хүн ч юм уу өөр блог дээр юм бичиж чаддаггүй юм. Анх хэдхэн тооны бичигчтэй байсныг бодвол бүл нэмээд л байна. Гэхдээ цаана нь сервер энэ тэр гээд лав л миний мэдэхгүй олон асуудал байна. Энэ бүх асуудлыг нэг хүү өөрөө даагаад үүрээд явна гэдэг үнэндээ хэцүү. Би бол өөр блогт цагаачлах дургүй л байна. Бичиж л байвал хаана ч байж болно л доо... Иймээс блогмн ийхэн бид нэг юм хийх ёстой болсон юм биш үү. Энэ тал дээр хэдүүлээ уулзаж ярилцаад зөв шийдэлд хүрэхийг уриалж байна бас гуйж байна.жигч: Бас нэг юм байна. Архаг юу... За ямар архи тамхинд орсон биш архаг байх даа ч яахав. Ахмад энэ тэр блогчид блогоо бичихээ больж байгаа юм бол ёс төртэйхэн шиг зодгоо тайччихвал яадаг бол. Хувь хүний эрх чөлөөнд бүдүүлгээр жин ихтэйгээр халдсанд харамсал илэрхийлье
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
хэхэхэ гэснээс нэрээ үлдээж байвал яасан юм зочдоо
Зодгоо тайлчихъя гэсэн чинь дараа нь бичмээр санагдаад байвал бас гэцүүмдаа тээ

Бичсэн: Зочин
22:35, 2010-12-24 | Холбоос | |

Бичихгүй л байгаа болохоос биш оогт больчихоогүй ээ. Бичлэг хийх зав хомс болсонд л хамаг учир байгаа юм. Миний хувьд ийм л байна даа.
асуудлыг дэмжиж байна. даан ч уулзаж учрах зав чөлөө алга. гэхдээ та хэдэн нөхөд уулзаад гаргасан шийдвэрээ мань мэтэд дуулгавал сайн л байна. хэцүү, бэрхшээлтэй асуудлуудыг хамтдаа даван туулцгаая аа.
Сэтгэгдэл бичих