dadido diary
гоо сайхан байх
Гоо сайхан ертөнцийг аварна гэж хэн ч хэлсэн юм бүү мэд. Яг юуг нь ч аврах гээд байгаа юм бүү мэд. Яахав зүгээр л нийтлэг нэг стандарт үнэлэмж байх ёстой гэсэн л үг байх. Би нэг юмыг л их гайхдаг юм. Манай ээж хамаатнууд дундаа хамгийн бүдүүн. Ээжийгээ дагаад би бүдүүн. Гэтэл ээжээс минь бүдүүн тэнтгэр тэнтгэр хүүхнүүд байх юм аа. Өвчний шалтгаантай бол бас яая гэхэв дээ.Бага насанд гахай махай үүрдэг үед хүмүүс их туранхай байж, одоо ч нэг үеэ бодвол амьдрал нь тогтоод хөдөлгөөн нь багассан бололтой. Ядаж байхад манай Улаанбаатарт фитнесс энэ тэр нь яс юман дээрээ цөөхөн юм аа. Саяхан сансар, 13, 15-р хорооллоор фитнесс бодибилдинг клуб хайлаа. Яг шаардлагын хэмжээнд бол ховор л байна. Подвальд байдаг фитнесст явж уушиг муутай дээрээ уушгаа алаад яахав гээд нэг клуб руу орсон чинь буман аахилж уухилж төмөр өргөсөн залуус. Бөөн хөлс энэ тэр. Тэгээд душ энэ тэр ч байхгүй. Арай яахав дээ гайгүй нь нэг л их үнэ. Олигархууд нь л ордог байх. Улаанбаатарт усан бассейн хэд байдаг юм бол. Гарын арван хуруунд багтах уу. Багтаад илүү гарна. Гэхдээ ихэнх нь "тусгай хүмүүс" л орох хэмжээний. Гоо сайхан бие бялдартай болох орчин нөхцөл нэг иймэрхүү л байна. Харин нэг юманд баярлууштай. Урьд нь тийм ч их байдаггүй байсан тэшүүрийн талбай олноор бий болсон. Баар саунаар л хахсан хот юм даа.
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
яг явах хичээллэх, эхлэх гэхээр би ер нь хэнд сайхан харагдах гээд байгаан гэж бодохоор урам хугарчдын.
Холестринаа багасгахаар эрс шийдсэн хүн биеэ цэвэрлэхээс эхэлнэ дээ. Бага зардлаар турах арга: мацаг барих, хөдөлгөөн гэхдээ идэвхитэй, мөн дурлах. энэ 3-ыг зөв техниктэй хослуулах хэрэгтэй. түүнээс олон төвүүдэд тэр бүр хандаад үр дүн 50%-иас доош байх магадлалтай.
КГБ гэж бичих гэж байгаад андуурчихсан байна аа хөө.
@bonus
2 дахь лаг мэджийнэшд 1 дэх нь КГБ гэх байсан юм биш үү
@zaluu
бас л хаха хаха

@zaluu
бас л хаха хаха
suudliin ajil hiiheer hunii bulchin sulraad ayga tsaigaa daahaa bolih shinjtei yum blee

Бонус:Энэ нэг дажгүй онигоо
Вицин , Никулин и Моргунов хотят пройти на ФИНАЛ ЧЕМПИОНАТА МИРА по футболу , на матч за первое и второе места , все билеты давно проданы . У этой троицы естественно билетов нет... Тут Моргунов недолго думая подходит к билеттерше на входе , достает какую-то левую бумажку и показывая ее говорит:"КНБ!" , и проходит как ни в чем небывало на стадион, Никулин повторяя ту же процедуру говорит:"МВД!", и тоже проходит на стадион , Вицин делает все точно также , но не зная что сказать кричит:"АБВГД!".
гэртээ нэг гүйлтйин зам худалдаж авчхаад өглөө 5 минут, орой 15 минут шогшчиход цаг болон мөнгийг найдвартай хэмнэнэ. фитнессийн үнийг бол дийлж амьдрахгүй шүү дээ.
Хэлээд юукэвээ хэхэ...Баар бууудал саунаас өөр юмгүй ш дээ ккк...

Сэтгэгдэл бичих