нохойн гөлгөнд чадуулав

Ээж нь хэлэв "За миний хүү гадаа цас орсон дээр юмаа гөвөөд, тоос сорогчоо цэвэрлээд ав. Тэгээд балконоо шүүрдчих". Хүү нь "За ээжээ". Хүүхэд нь тоос сорогчнийхоо уутыг аваад гадаа гараад гялгар уутанд хогийг нь хийгээд бункер лүү шидээд цасан дээр нөгөө уутыг гөвж цэвэрлээд дороо тавиад хивс гөвөв. Ээждээ тусалдаг сайн хүүхэд ээ. Нэг мэдсэн дөрвөн нүдтэй жижигхэн хар гөлөг ирээд урдуур хойгуур "идэх юм байна уу" гээд гүйв. Хүүхэд "Чамд өгөх юм даан ч алга даа" гээд тоосоо гөвсөөр. Нүдний буланд нэг хүн явж байгаа харагдсын. Гөлөг тэгээд алга болов. За юмаа аваад орох гэтэл сорогчны уут нь алга аа. Цас хийх гэж байсан торонд хийсэн байх. Гэртээ ороод балкон дээр үзлээ алга. Гараад дахиад хайлаа тэр газар дээр нөгөө гөлөг чинь хөлдсөн мах идэж байхын. Тоос сорогчны уут будаа. Юуны чинь ээждээ тусалдаг сайн хүүхэд. Ээж нь "25 хүрч зөнөж үхэх гэжийж чи нээрээ дандаа дандаа. Нүдэнд нулимс цийлэгнэх /ингэж муухай тэнэгтээд байхдаа яадын /, ичих, уур хүрэх зэрэгцэв. Бантсандаа "за за миний шагнуулсан тоос сорогч байгаа биздээ сүртэйн". Дотроо "Тэр муу хажуугаар явах шиг болсон хүн л шаачлаа ..сда". Ээждээ цонхоор тэр хажууд байсан гөлгийг зааж өгөв. Гэнэт ээж нь дуудаад үүнийг хардаа гэв. Харсан чинь " Нөгөө гөлөг маань идэж байсан махаа зуугаад юмны ёроол руу хийгээд цасаар булаад хээв нэг под под хийгээд өөр тийшээ явав. За тэгээд тэр хавьцаа нь шалгасан чинь тоос сорогчны муут гарч ирэв. За нэг иймэрхүү л юм болсон юм даа.
бичсэн: dadido | төрөл:
2011-02-26 өдөр 16:42
Холбоос |
Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (2) |
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих