dadido diary
монгол зан
Өнгөрсөн 7 хоногт Японд их гамшиг болж манай ЗГ 1 сая долларын тусламж амлаж, бас бус зүйл илгээж, дээрээс нь ард иргэдээ тусламж үзүүлэхийг уриалав. Гэтэл зарим иргэд маань хэрэггүй л гэж бичих юм. Зарим сэтгэгдлийг уншихаас аймаар. Гэхдээ гол нь энэ өдрүүдэд монгол хүний хоёр тал гялтайтал харагдлаа. Зарим нь өгөх хэрэгтэй тэд бидэнд яаж тусаллаа. Аа зарим нь юугаа өгдийн чадахгүй. Ёстой нулимс гармаар хоёр сайхан зан.Ер нь сүүлдээ 90 онд тараадаг байсан цагаан будаа, гурилыг нь хэрэггүй авсан юм. Геополитикийн хорт будаа тэр чинь, Сургууль болгонд байдаг people's from japan гэдэг компьютерүүд юу юм бэ сда бага юм өгсөн. "Шархад 13" цэнхэр дизель автобусанд суугаагүй, нарны замаар явж үзээгүй, явдаг ч үгүй нөхдүүд олон бололтой.
Япон Солонгос ялгаагүй монгол айлын амьдралд их дэм болсон доо. Монгол үндэстэн та царайгаа харуулах л үлдлээ. Саяхан ардчиллын 20 жилийн ой болсон. Аргагүй ч үгүй юм 20 настай монгол залуучууд ямар байдаг билээ дээ. Таахалзаад том том баагаад л, хөндөлдөөд л, дүлээд л, ярвайгаад томоо том. Бага насанд өгч байсан тэр зүйл чихэр шоколад л байж тийм үү
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
ээ өгсөн нь дээр ш дээ. далайд дусал нэмэр болно. ямар газар нутгаа өгөх гэж байгаа биш дээ. хэдэн халтар төгрөг тэртэй тэргүй үрэгдэнэ. эргээд олдоно. хүмүүнлиг сэтгэл бол нэгэнт үрээд хаячихсан хойно хэчнээн ч хайгаад эргэж олдохгүй шүү дээ. тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэдэг байх аа?
Даод
амьдрал нэг талаар байлдаан шдээ. Чиний мэргэжил бол бас л байлдааны нэг талбар. Шүүх хурлын танхимд юу болдог билээ дээ
Бидний мөнгөөр дутах биш...
Бид ч бас тэдний мөнгөөр дутах биш тээ
ЯГ энэ үед ЯПонд өсч өндийж ажил амьдралынхаа гарааг эхэлсэн Асашёорюү маань яасан бэ аайн. Сумогийн башё болгон дээр японы төрийн дууллыг дуулаад байсан. Ийм амархан мартагддаг юм байх даа
амьдрал нэг талаар байлдаан шдээ. Чиний мэргэжил бол бас л байлдааны нэг талбар. Шүүх хурлын танхимд юу болдог билээ дээ
Бидний мөнгөөр дутах биш...
Бид ч бас тэдний мөнгөөр дутах биш тээ

ЯГ энэ үед ЯПонд өсч өндийж ажил амьдралынхаа гарааг эхэлсэн Асашёорюү маань яасан бэ аайн. Сумогийн башё болгон дээр японы төрийн дууллыг дуулаад байсан. Ийм амархан мартагддаг юм байх даа
баруун солгойгүй байлдчих гээд байх улсууд олон болтоймаа..
юун нүх билээ
Манай томчууд нүхээ малтаж байгаа нь энэ байх...
Өгөөд дэмий, бидний хэдэн төгрөгөөр дутахгүй, тэрнийхээ оронд өөртөө байгаа хүндрэлтэй асуудлуудаа шийдэхгүй гэж зарим нь хэлсэн..уг нь бол зөв.тэр улсад бидний хэдэн төгрөг юу ч биш л дээ.асуудлуудаа шийддэг байсан бол шийдчих л байсан.магадгүй шийдээд явж байгаа байх.
Би бол өгөх талд нь байгаа.
Би бол өгөх талд нь байгаа.

би лав манай тал шүү

Хүмүүнлэг үзлийг л дэмждэг.
хэнтэй байлдкаад байна та 2
хэхэ... Чи тэгээд аль талд нь байв...

Сэтгэгдэл бичих