Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

бөмбөгдүүлжийнээ

     Ливи навсайтал бөмбөгдүүлж манай блогсайт боловролоор навсайтал бөмбөгдүүлж байна дөө.  Юу ч гэсэн хүнд хэрэгтэй блог болж байгаад дотроо нэн баяр жаргалтай.  Бусад блогсайттай адил "амтлаг шөнө", "эзэнгүй дэр" мэр гэсэн бичлэггүй ариухан шүү бас.  "Боловрол" оос хол мань мэт нь боловсорч байгоо нэгэндээ хуга даруулж байнашд.  Бичлэг мичлэг бол цуурайтах ч гүй байнашд....Миний дуу хоолой хаа байнаааа.....  Аргагүй боловсрол өөр юм аа нээрээ.  Одоо тэр хэд маань төгсөөд их дээдэд ороод ангийхныгаа байлдан дагуулвал........ Түй түй муу ёр гэх ч хэцүү ерөөлөөр болог гэж хэлэх нэг хэцүү.
     Намайг арван жилд байхад блог нэт байсан бол нээрээ балай онц сурах байлаашд. 

жич:   их, дээд боловсрол мандтугай урррррр.
           иргэний боловсрол ураааааааааа


бичсэн: dadido | төрөл: 2011-04-07 өдөр 18:36
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

сараачсан бодол

     Бараг айл болгон л нимгэн тв тэй болж дээ.  Зарим нь нэг их том твтэй байх юм.  Уг нь стандарт гэж баймаар.  Тийм хэмжээний өрөөнд зурагтны гэрэл тийм хэмжээний тийм инчийн тв зүгээр гэж.  Тэрийг нь зарж байгаа компаниуд мэдээж мэдээлэхгүй л байх л даа.  Бага насны хүүхэд олонтой, талбай хавчиг орон сууцанд амьдардаг хүмүүс нэг юм бодмоор.  Ядаж хүүхдийн тань хараанд нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүйшд.  Энэ шинжлэх ухааныг чинь эргономик гэдэг билүү.  Дунд сургуульд хөдөлмөрийн багш маань хэлж байсан санагдана.  Тэр " Та нар гэртээ ямар нэгэн тавилга, эд зүйлд байнга "зодуулдаг" бол харилцан хамаарал нь алдагдсан байна" ч гэл үү нэг юм ярьж байсан.  Одоо бодсон чинь айл болгон л гэртээ "гэрлээр зодуулж" байна дөө.
     Ойрын үед сейфэндээ хүрэх болгонд тог цохиод байхын.  Дээр бас гэртээ метал юманд хүрээд байсан чинь тог цохиод. Бүү мэд
Хавар болоод нэг юманд л аймаар баярлаад байх юм.  Дахиж даарахгүй.  Бас утаагүй сайхан байна аа.  Одоо нэг хаврын анхны бороо орвол тоос нэг хэсэгтээ дараад гоё болно доо. 
    Хаустай ч юм уу хашаа байшинтай айлд заавал байх зүйл бол галын хор.  Муу ёрыг үл зөгнөсөн болно.  Зүгээр л хэрэгтэй юм байна лээ.  Өвөл манай орцонд гал гарахад нэг юм мэдэрсэн. Манайх хамгийн дээд давхар.  Буух гэхээр угаартчих гээд балкон дээрээ л байсан.  Сүүлд бодсон.  Нэг амьсгалын баг байхад илүүдэхгүй л юм байна лээ.  Мэдээж үүнийг хэзээ хэрэглэнэ гэж новш хураадын гэх байх л даа.  Гэхдээ сая япон улс болон япончууд бэлтгэлтэй тулдаа арай гайгүй өнгөрлөө шүү дээ.     
     Надаа интерномд ном үзээд зогсох нэг их сайхан байдаг юм.  Нэг л таатай.  Бас мажестик ч дажгүй л дээ.  Анх олон номтой болно гэж бодоогүй байсан чинь одоо баахан л ном.  Шүүгээнд багтахгүй гудсан доороо хийгээд л.  Нэг хэсэг ном авах гээд шохоорхоод байдаг байсан.  Одоо тэрийгээ дарж байгаа.  Шоу ганц шөнийх.  Ном олон өдрийн ухаан юм даа. 
     Заримдаа өөрийгөө 24 нас 11 сартай хүүхэд гэж бодох юм.  Би хүүхэд наснаасаа одоо яг юугаараа ялгаатай юм бэ гэж.  Зөнөгөөрөө ч юм шиг санагдаа л байхын.  Бусад хүмүүс аймаар том хүмүүс ч юм шиг санагдаа л.  Дээр блогын хэн нэг нь "чи яг хүүхдээрээ" гэсэн нь санаанд бууж байна.  
     Өдөр хоног урсан өнгөрөх тусам олигтой юм амжуулаагүй дээ өөртөө дургүйцэх.  Таньдаг мэддэг хүмүүс гэнэт бурхан болохоор амьдрал худлаа ч юм шиг.  Сүүлийн 3 жилийн амьдрал ёстой жирэлзэх шиг л боллоо.  Юу аа тий юу гэхэд 3 жил.  Цаг хурдан яваад байгаа юм шиг.  25 хүрч байна гэж бодохоор залуу насны идэвхтэй амьдралын 7 жил нь явсан байнашд гэж бодохоор нэг л сонин.  Юу болоод өнгөрчивөө гэж
     

бичсэн: dadido | төрөл: 2011-03-30 өдөр 20:01
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

     Дэлхий ч юу болоод байгаан гэж бодсон чинь мэдээлэл их хүртээмжтэй янз бүр байхаар тэгдэг бололтой.  Өөрийнхөө төрөөгүй байх үеийн түүхийг үзэхээр бас л өнөө маргаашгүй орос, ану хоёр үзэлцэх байсан бололтой. 
     Автобусны буудал дээр машин хүлээгээд хэсэг зогсов.  Дүүрэн халаасны хулгайч нар.  Хүмүүс анзаардаггүй болтой.  Ёстой нэг сугалж байна даа түрийвч утсыг.  Тэгээд их таагчигтай.  Хоёр талын автобусны буудал дээр ээлжилж зогсоно.  Нэг тал нь шингэрвэл нөгөө тал руу нь.  Эд бол надад мэдрэгдэж байгаа бага гарынхан.  Тэр ганган гаруудыг нь нэмээд үзэхээр ёоёо.  Эрүүжсэн улс болсон юм биш үү.  Давраад байгаа засаршгүй гаруудыг ньчимээгүй явуулсан нь ч дээр юм шиг.  
      Хашаан дундуур явсан чинь хоёр хар хүн архи ууж байна.  Намайг уу гэлээ.  Үгүй гэлээ.  Удалгүй тэдний тоо 4 болж харагдав.  Архины цунами нь болсон болтой.  АПУ компани "Манайх цаашид хүчин чадлаа нэмэгдүүлнэ". 
     Цэргийн баярыг дарсгүй тэмдэглэв.  Бүгд нэг нэг кола, жүүс уугаад жаал дэвхцээд дуусгав.  Хүүхэн нүцгэн харагдтал уухгүй сайхан л байлаа.  Ээж зэс аяга бэлэглэсэнд мангар их баярлав.  Одоо тэрэндээ хоолоо идээ л цай уугаа л. 
     

     
     

бичсэн: dadido | төрөл: 2011-03-24 өдөр 20:38
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

монгол зан

Өнгөрсөн 7 хоногт Японд их гамшиг болж манай ЗГ 1 сая долларын тусламж амлаж, бас бус зүйл илгээж, дээрээс нь ард иргэдээ тусламж үзүүлэхийг уриалав.  Гэтэл зарим иргэд маань хэрэггүй л гэж бичих юм.  Зарим сэтгэгдлийг уншихаас аймаар.  Гэхдээ гол нь энэ өдрүүдэд монгол хүний хоёр тал гялтайтал харагдлаа.  Зарим нь өгөх хэрэгтэй тэд бидэнд яаж тусаллаа.  Аа зарим нь юугаа өгдийн чадахгүй.  Ёстой нулимс гармаар хоёр сайхан зан.  
Ер нь сүүлдээ  90 онд тараадаг байсан цагаан будаа, гурилыг нь хэрэггүй авсан юм.  Геополитикийн хорт будаа тэр чинь,  Сургууль болгонд байдаг people's from japan гэдэг компьютерүүд юу юм бэ сда бага юм өгсөн.  "Шархад 13"  цэнхэр дизель автобусанд суугаагүй,   нарны замаар явж үзээгүй, явдаг ч үгүй нөхдүүд олон бололтой.
Япон Солонгос ялгаагүй монгол айлын амьдралд их дэм болсон доо.  Монгол үндэстэн та царайгаа харуулах л үлдлээ.                      Саяхан ардчиллын 20 жилийн ой болсон.  Аргагүй ч үгүй юм 20 настай монгол залуучууд ямар байдаг билээ дээ.  Таахалзаад том том баагаад л, хөндөлдөөд л, дүлээд л, ярвайгаад томоо том.  Бага насанд өгч байсан тэр зүйл чихэр шоколад л байж тийм үү







бичсэн: dadido | төрөл: 2011-03-15 өдөр 19:12
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих

нохойн гөлгөнд чадуулав

Ээж нь хэлэв "За миний хүү гадаа цас орсон дээр юмаа гөвөөд, тоос сорогчоо цэвэрлээд ав.  Тэгээд балконоо шүүрдчих".  Хүү нь "За ээжээ".  Хүүхэд нь тоос сорогчнийхоо уутыг аваад гадаа гараад гялгар уутанд хогийг нь хийгээд бункер лүү шидээд цасан дээр нөгөө уутыг гөвж цэвэрлээд дороо тавиад хивс гөвөв.  Ээждээ тусалдаг сайн хүүхэд ээ.  Нэг мэдсэн дөрвөн нүдтэй жижигхэн хар гөлөг ирээд урдуур хойгуур "идэх юм байна уу" гээд гүйв.  Хүүхэд "Чамд өгөх юм даан ч алга даа" гээд тоосоо гөвсөөр.  Нүдний буланд нэг хүн явж байгаа харагдсын.  Гөлөг тэгээд алга болов.  За юмаа аваад орох гэтэл сорогчны уут нь алга аа.  Цас хийх гэж байсан торонд хийсэн байх.  Гэртээ ороод балкон дээр үзлээ алга.  Гараад дахиад хайлаа тэр газар дээр нөгөө гөлөг чинь хөлдсөн мах идэж байхын.  Тоос сорогчны уут будаа.  Юуны чинь ээждээ тусалдаг сайн хүүхэд.  Ээж нь "25 хүрч зөнөж үхэх гэжийж чи нээрээ дандаа дандаа.  Нүдэнд нулимс цийлэгнэх /ингэж муухай тэнэгтээд байхдаа яадын /, ичих, уур хүрэх зэрэгцэв.  Бантсандаа "за за миний шагнуулсан тоос сорогч байгаа биздээ сүртэйн".  Дотроо "Тэр муу хажуугаар явах шиг болсон хүн л шаачлаа ..сда".  Ээждээ цонхоор тэр хажууд байсан гөлгийг зааж өгөв.  Гэнэт ээж нь дуудаад үүнийг хардаа гэв.  Харсан чинь " Нөгөө гөлөг маань идэж байсан махаа зуугаад юмны ёроол руу хийгээд цасаар булаад хээв нэг под под хийгээд өөр тийшээ явав.  За тэгээд тэр хавьцаа нь шалгасан чинь тоос сорогчны муут гарч ирэв.  За нэг иймэрхүү л юм болсон юм даа.         

бичсэн: dadido | төрөл: 2011-02-26 өдөр 16:42
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

zandalee

Энэ киног хэдэн жилийн өмнө үзэж байсан юм.  Их зэвүүн кино санагдсан.  Бусдын амьдралд новшнууд орж ирээд юунд хүргэдэг, хэн нэг нь мэдрэмжгүй ойлгохгүй тэнэг байна гэдэг,  ямар аймшигтай үр дагаварт хүргэдэг гэдгийг харуулсан миний хувьд бол мундаг кино.  Амьдралаа гэж


бичсэн: dadido | төрөл: 2011-02-25 өдөр 15:01
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

гоо сайхан байх

Гоо сайхан ертөнцийг аварна гэж хэн ч хэлсэн юм бүү мэд.  Яг юуг нь ч аврах гээд байгаа юм бүү мэд.  Яахав зүгээр л нийтлэг нэг стандарт үнэлэмж байх ёстой гэсэн л үг байх.  Би нэг юмыг л их гайхдаг юм.  Манай ээж хамаатнууд дундаа хамгийн бүдүүн.  Ээжийгээ дагаад би бүдүүн.  Гэтэл ээжээс минь бүдүүн тэнтгэр тэнтгэр хүүхнүүд байх юм аа.  Өвчний шалтгаантай бол бас яая гэхэв дээ. 
Бага насанд гахай махай үүрдэг үед хүмүүс их туранхай байж, одоо ч нэг үеэ бодвол амьдрал нь тогтоод хөдөлгөөн нь багассан бололтой.  Ядаж байхад манай Улаанбаатарт фитнесс энэ тэр нь яс юман дээрээ цөөхөн юм аа.  Саяхан сансар, 13, 15-р хорооллоор фитнесс бодибилдинг клуб хайлаа.  Яг шаардлагын хэмжээнд бол ховор л байна.  Подвальд байдаг фитнесст явж уушиг муутай дээрээ уушгаа алаад яахав гээд нэг клуб руу орсон чинь буман аахилж уухилж төмөр өргөсөн залуус.  Бөөн хөлс энэ тэр.  Тэгээд душ энэ тэр ч байхгүй.  Арай яахав дээ гайгүй нь нэг л их үнэ.  Олигархууд нь л ордог байх.  Улаанбаатарт усан бассейн хэд байдаг юм бол.  Гарын арван хуруунд багтах уу.  Багтаад илүү гарна.  Гэхдээ ихэнх нь "тусгай хүмүүс" л орох хэмжээний.  Гоо сайхан бие бялдартай болох орчин нөхцөл нэг иймэрхүү л байна.  Харин нэг юманд баярлууштай.  Урьд нь тийм ч их байдаггүй байсан тэшүүрийн талбай олноор бий болсон.  Баар саунаар л хахсан хот юм даа.               

бичсэн: dadido | төрөл: 2011-02-24 өдөр 20:52
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих

Хар өнгөтэй хот

Манай монгол хэцүү л дээ.  Утаа,тоос, шороо энэ тэр гээд.   Сүүлийн үед хөшиг тюль амархан өнгөө алдах болсон.  Ийм болохоор ихэнх иргэд маань өвлийн улиралд хар бараан өнгийн хувцас хэрэглэнэ.  Байшингууд нь саарал, цэнхэр.  Гэхдээ сүүлийн үед арай л өнгөтэй болоод байгаа.  Надад нэг цагаан куртка байдаг юм.  Тэрийгээ өмсөхдөө автобусанд бараг суудаггүй юм.  Суувал хүнгүй автобусанд зогсоогоороо явдаг.  Хувийн машингүй ээ ядаж байхад.  Амралтын өдрөөр л өмсөхийн.  Арай л бага хиртдэг.  Олон угаалганд орохоор чанар муудах гэдэг.  Тод хувцастай хүмүүс энэ зовлонг мэдэх байлгүй дээ.  Тэгээд л хар хувцасаа өмсөөд л жирийгээд байхаас өөр яахав дээ.

бонус:  Дээр нэг сонин уншиж байлаа.  Нэгэн жүүс үйлдвэрлэгч компаниас нэгэн дүүргийн замын цагдаагийн тасагт хэдэн хайрцаг жүүс бэлэглэжээ.  Зургыг нь харлаа цаад цагдаа нь олигтой баярлалаа гэж хэлж чадахгүй хөшөө шиг царайлаад гарсан байх юм.  Тэр гар атгалт нь сул гэж жигтэйхэн.  Энэ бол нийтлэг.  Манайхан хүнд баярлалаа гэж үнэн сэтгэлээсээ хэлэхдээ ер нь л дургүй.  Зарим нь ч өөдөөс нь баярлалаагаар чинь байшин барих юм уу ч гэдэг.  Сэтгэл хөдлөлөө эрүүл үедээ хэнээс ч нуудаггүй шулуухан ярьчихдаг нөхдүүдэд талархая.  За тэгээд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга нь сто грамм ляляля дүда налнаа бида         


бичсэн: dadido | төрөл: 2011-02-21 өдөр 17:13
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих

ай хөөрхий амьдрал мину

Сая нэг хэсэг далдагнаад бүсгүй энэ тэр гэж хэсэг гүйв дээ.  Шааааал илүү зан байж . Урдахаа хийвэл хийгээд номоо уншаад ногоотой шөлөө идээд сууж байвал барав.  Нэгэнт минийх болохгүй, боллоо ч удаан байж чадахгүй хүмүүсийн төлөө цагаа мөнгөө урсгаад юу хийнэ.  Өөрийгөө л хуурч байж.  Гэнэн байжээ гэнэн байж.   Миний амьдрал хүмүүстэй адил байх албагүй.  Яагаад заавал шугаман амьдрал байх ёстой гэж.  Муруй тахир бөөрөнхий гурвалжин гээд ертөнцөд өчнөөн хэлбэр байнашд.  Энэ хэлбэр дундаас би өөрөө л сонгоно.  Хэн нэг бүсгүйд сайхан харагдах гэж хичээгээд яах ч юм өөрт сайхан бол окшд.  Ер нь хүүхдээрээ л байя
Нөгөө талаар би ёстой тэр талын одгүй. Одоо энэ байдалдаа мангар дуртай.  Сүүлдээ бухимдахаа ч больсон.  Дуртай дуугаа дуулаад, дуртай хоолоо идээд, хэдэн найз нартайгаа хүний биеийн зарим хэсгийн анатоми, дайн байлдаан гэж мангартаж суух нь сайхан.  Эр хүний жаргал интернэтэд бас байна аа.  Өөр хийх юм өчнөөн байдаг. За ингээд шинэ амьдралын төлөө урагшаа дадидо минь. 

бонус: сая цагаан сараар хамаатны жаахан хүүхдүүдээс жинхэнэ нэрээ асуусан чинь мэддэг хүн цөөхөн байдаг юм байна


бичсэн: dadido | төрөл: 2011-02-17 өдөр 20:42
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

хайрладаг хайрлаагүй бас хайраа харамладаг бүхэнд зориулав



бичсэн: dadido | төрөл: 2011-02-13 өдөр 21:30
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

хүрэхүй

Зүүдэнд дунд тэмүүлэх тэр орчин чив чимээгүй
Зузаан үүлсийн дунд хөвөх эзэнгүй тэр бие нь
Усан ертөнцийн  тэр л өнгөнд би живнэ
Урдах биш өнгөрсөн нь үзэгдэх тэр үзэгдэл
Удахгүй очих тэр газарт би зүүдэндээ хүрнэ гэсэн чинь энэ нөхөр шизотой гээд ойчноо бас.






бичсэн: dadido | төрөл: 2011-02-12 өдөр 22:27
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

сэтгэл

Эсрэг хүйстнээ бодохгүй амьдарч үзэх юмсан
Элдэв самууныг мартаад нэг сайхан явах юмсан
Хүйтэн хөндий сэтгэлтэй байж үзэх юмсан
Хүсэхгүй тачаахгүй дурлахгүй нэг амрах юмсан



бичсэн: dadido | төрөл: 2011-02-10 өдөр 00:34
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

цэргийн цол

Сая цагаан сараар түрүүлсэн залууг цэргийн хугацааны ээлжит дэслэгч цолоор шагнажээ.  Өө буруу биччихэж юу гэж хугацааны ээлжит байдаг юм.  
Бага байхад бөхийг их үздэг байлаа.  Одоо үздэггүй бараг.  Таньдаг ч үгүй.  Гэхдээ нэг юмыг мэдэж авсан.  Бөхчүүд бол жинхэнэ "хорчин гарууд" гэж.  За бараг тамирчид ч ялгаагүй дээ зарим нь.  Ар өврийн хаалгыг цэцэглүүлж байгаа даа.  Сүүлийн хэдэн жилд гайгүй хэдэн тамирчдыг харахаар бүгд л нэг мөрдэстэй харагдах юм.  Дандаа офицерын мөрдэстэй.  Аварга Н.Түвшинбаяр л ганцаараа мөрдэсгүй байх бараг. 
Дэслэгч.  Энэ бол офицерын анхны цол.  Офицерын бүрэлдэхүүнд орно гэдэг баргын аавын хүүгийн давдаг даваа биш.  Цэргийн сургуульд дөрөв таван жил сурч байж авдаг.  Эсхүл ахлагч цолтойгоор  олон жил үр бүтээлтэй ажиллаж дараа нь офицерын сургалт дамжаанд хамрагдаж байж авдаг цол.  Дээр үед бүр  бага дэслэгч гэж байсан гэсэн.  Цэрэг цагдаад халуунд халж хүйтэнд хөрч аюулын эсрэг тэмцэж яваа олон залуучуудын мөрөөддөг цол.  Цэргийнхэн шоргоолжоо печенье болгохын бөөн мөрөөсөл.  Дээр нэг сонин гарчиглалаа.  Монгол улсын заан.  Харин бөх хүний хээгүй ярилцлага өгсөн байсан. "Би Өмнөговьд байдаг хилийн цэргийн 0166-р ангид харъяалагдаж цалин авдаг.   Улаанбаатарт ажиллаж амьдардаг".  Юу ч гэж ойлгох юм. Ямар ч сайхан урт хугацаатай чөлөө зөвшөөрөлтэйн, ямар ч сайхан жаргалтай ажил юмб.  Цол олгохдоо байгууллагын нэр хүндийг өндөрт өргөн гээд л...бид бөх үзэхдээ бол "Мөнхбаатар арслан лаг ийн гэдэг болохоос ЦЕГ ын Хүч нийгэмлэгийн тамирчин цагдаагийн ахмад Мөнхбаатар лаг юмаа даан ч Зэвсэгт хүчний ...-р ангийн салаан захирагч дэд ахлагч "Алдар" спорт хорооны тамирчин Мөнгөнбаатараас мияа юм аа гэж хардаггүйшд.
Хүчний байгууллагуудын нэгдсэн марш тактикийн тэмцээнээр амжилт гаргавал ёстой тэнд анги бие бүрэлдэхүүний нэр дуулддаг. Одоо ер нь мөрдэсгүй бол хүн биш болох ч юм  уу хаашаа ийн. Аа тийн  дээр юу билээ УИХ ын хэдэн гишүүд бас карентинд байж байгаад цэргийн цолоор шагнуулаад байл уу даа.   

Монгол улсын заан, арслан, начин, аварга энэ тэр гээд их дуудах сонсогдох юм.  Гадаад хэл рүү шууд орчуулвал их л сонин санагдах юм шиг.  Үндэсний бөхийн заан, арслан гэж нэрлэмээр санагдана.  Монгол улсын үндэсний бөхийн заан тэр ч гэдэг юм уу  

бичсэн: dadido | төрөл: 2011-02-08 өдөр 22:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

аниргүй

Үүлэн завсраар туссан тэр гэрэл дэндүү үзэсгэлэнтэй
Үнэрлээд зогсмоор тэр агшин дэндүү тансаг
Хүйтэн биенд минь хүрэх усны тэр дусалд би живж
Хүсэл мөрөөдөл аниргүйд би дэндүү автана
Гитар хөгжмийн нарийн утсанд тархиа хүлүүлж
Ганган хээнцэр аниргүйд би улам дурлана
Анир чимээгүй эзэнгүйдэл намайг нөмрөнө
Амьсгалахаа ч мартан улам гүн шумбана
Цав цагаан хоосон руу би нисэж байна
Цаггүй ертөнцийн зүг би явсаар л






бичсэн: dadido | төрөл: 2011-02-06 өдөр 23:42
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

БЭЛЭГИЙН МОРИНЫ ШҮДИЙГ ТООЛДОГГҮЙ!!!  ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭНЭ ТАЛ ДЭЭР ХҮҮХДҮҮДЭЭ АНХААРААЧ

бичсэн: dadido | төрөл: 2011-02-05 өдөр 23:13
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

эргэлдүүлэл

Жил гаруйн өмнө нүдэнд нэг  сэтгүүл туссан нь "Соронз" хэмээх нэртэй фото мэдээлэл бүхий хэвлэл байв.  Анхан үедээ айл энэ тэрд тааралдсаныг нь уншиж сүүлдээ өөрөө авч уншаад одоо бол авахаа больсон.  Монголын нийгмийн өнгө төрхийг жинхэнэ утгаар нь гаргаж ирсэн мундаг сэтгүүл.  Хүмүүсийн хоорондын баян хоосны зөрүү ямар их ялгаатай болсоныг энэ сэтгүүл бодит утгаар нь харуулсан.  Дуулж байснаас биш бодитоор нь харж байсангүй.   Сураг дуулахад тус сэтгүүлийн ихэнх "баатрууд" нь гадагшаа гарч "цагаалж" байгаа юм уу даа.  Хүйтэнд хэцүү л дээ
Ялгаа зааг дэндүү их болж дээ.  Нэг нь нөгөөгөө учир утгагүйгээр үзэн ядах хэмжээнд хүрч байнашд.  Улаанбаатараар нэг ажилтай ажилгүйн хоорондох залуус.  Залуу хүн сайн сайхныг хүснэ мөрөөднө.  Даан ч мөнгө байхгүй бол юу ч байхгүй.  Цалинтай нэгнийх нь цалин "баатрууд"-ын нэг оройн тансаглалд үл хүрнэ.  Түрээсийн байр дамжиж, ихэнх нь цалингийн зээлтэй.  Ажлаас гарвал амьдрал бүр мөсөн дуусаа.  Хотын төв хэсгээр алхаж явахад амьдрал ядах юмгүй сайхан.  Зах руу нь гарахаар ойлгомжтой. 

бонус: заримдаа баяруудаад баймааргүй санагдах юм.  Баяраар дандаа гуниг байдаг юм.  Голормоор байдаг юм даан ч мөнгө хэрэгтэй юм даа.  Одоо удахгүй ажилгүй болно.  Нэг бодлын аймаар ч юм шиг.  Би ер нь хаашаа яваад байна аа             

бичсэн: dadido | төрөл: 2011-01-31 өдөр 22:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

шагай гэж

Бага байхад шагайг их тоглодог байсан юм байна.  Шүүрэх, морь уралдах, няслах энэ тэр гээд их тоглодог байжээ.  Би хамгийн сүүлд 2004 онд цагаан сарын шинийн нэгний орой хамаатны хүүхдүүд шагайгаар морь уралдаж аман хүзүү билүү аль нь ч билээ нэг шагнал авсан юм даг.  Түрүүлээгүй жил их шар хөдөлдөг байж билээ.  Тэрнээс хойш тоглоогүй юм байна.  Одоо битүүний орой алаг мэлхий тоглодог айл хэр олон байгаа бол бүү мэд.  Бага байхад цагаан сар дөхөхөөр баярлаад л бууз хийнэ гэж хүүхдүүд аав ээжийгээ дагаж ирээд хийлцсэн юмгүй тоглоод буулгаж өгдөг байсан даа.  Нүдээ боогоод л.  Одоо бүгд аав ээжүүд болсон хүмүүс.  Цагаан сар дөхөхөхөөр хэн хүний сэтгэлд аав, ээж, эмээ, өвөөгөө дурсах, бага насаа санах гээд олон юм бодогддог.  За за дуусаа

бичсэн: dadido | төрөл: 2011-01-27 өдөр 11:43
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих

америк кино

     Хүн болж төрснөөр америкийн киног мөн ч их үзсэн дээ.  Жаргалтай сайхан амьдрал, тавлаг орон сууцны тухай мэдэгдэхүүн, юманд итгэлтэй шургуу зан гээд америк киноноос мэдсэн юм их бий. Порн кино бас л америкийх байсан.  Эмэгтэй хүний биеийн хэсгийн тухай анх ийм киноноос л харж байсан.  Энэ ертөнцийн киноноос олон юм харсаан.  Хэзээ ч байдаггүй хүний зан чанар  байлаа ч хол явахгүй, социалист реализмаар хийгдсэн кинонуудыг  олон жил үзсэн өмнөх үеийнхэнд нэг хэсэгтээ америк кино таалагдаагүй.  УИХ-ын гишүүн  агсан нэгэн сонины хуудас дүүрэн алаан хядаантай америк киног муулсан ярилцлага өгч гэртээ хүүхдүүддээ үзүүлдэггүй тухай ярьж л байлаа.  Гэвч амьдрал яг л америк кино шиг л байсан.  Сайн муу бузар булай баяр жаргал бүх юмтайгаа.  Заримдаа бүр америк киноноос илүү булай байсан.  Америк кино надад жүжигчний ур чадварыг харуулсан.  Дуулвал дуулаад бүжиглэвэл бүжиглээд гүйвэл гүйгээд харайвал харайгаад.  Жүжигчин хүн гэж ийм л хүн байдаг байх гэж бодогдуулсан.      
House гэдгийг бид америк киноноос л мэдсэн.  Бас эдлэн газар гэдгийг.  Гэвч зарим хэсгийнхний амьдрал үнэхээр америк кино шиг болсон.  Бараг түүнээс ч илүү.  Кино амьдралд биелэгдсэн.  Харин би америк кинон дээр утаатай city ийг бараг хараагүй.  Сүүлдээ байгаа орчин маань Бразилийн Риогийн Бурхдын хот кинотой төстэй болсон.    

бичсэн: dadido | төрөл: 2011-01-25 өдөр 20:22
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

шалдан

     Шалдалтаа гэж.  Хүн болгон л шалдлахын дон болж дээ.  Өчигдөр зурагтаар гарсан бүсгүй сонины цэг дээр шалдан гарчаад над руу хараад байхымаа.  Би ч яадгын хараад л байсан.  Ажил дээр нэг ах хүү авчиж гуйж байгаад үзсэн чинь янз бүрийн байдлаар шалдалж нүцгэлжээ.  Сайхан л биетэй төржээ.  Лав л шалдан зурагны ачаар тэр сэтгүүл нилээд борлогдсон байх.  Эмоушны тоглолтын зургыг харахад шалдан шахуу хүүхнүүд харагдана лээ.  Одоо ч ер нь тэгээд шалдангүй сэтгүүл сонин хэвлэл биш, сексгүй кино давсгүй хоолтой адил болж дээ. Удахгүй шалдангүй тоглолт тоглолт биш болох байх.  Мань мэт шиг дөжирсөнүүд нь яахав.  Ид шилжилтийн насан дээр байгаа хүүхдүүдэд хэцүү юм даа.  Хаашаа л харна шалдан нүцгэн хүүхэн.  Заримдаа шалдан зураг харахаар дургүй хүрээд үнээ сааж байгаа хүүхэнтэй сүүний рекламыг дахин дахин харах юм.  Заримдаа ч бас өөр л дөө.  Анх стриптиз үзэж байхдаа ангайж билээ.  Одоо бол энэ хүүхэн турниктвэл 6, 9-ийг өлхөн дарах юм байна даа л гэж бодох юм.  
      Шалдалт бол агуу л даа.  Тэрний цаана чинь аймаар их мөнгө эргэлдэжийшд.  .  Би Николас Кэйжийг цэвэр гэж боддог байлаа.  Нэг завхай эрийн дүрийг бүтээсэн софт эротик киног үзээд ер нь ойлгосон доо.   Манайд ч тэр зарчим нилээд үйлчилж байгаа байх.  Татар ажиллагааг үзсэн нэгнээсээ миний таньдаг залуучууд "Одгэрэлийг яг яаж...байна, хэр удаан" гэж асуух нь олон байв.  Сексээр амьсгалсан эрин үе гэж.     

Шалдан хүүхэн сэтгүүлийн чимэг ээ гэж.                

за энэ бичлэгийг гостуудаа биш рүүлэ байхдаа бичсэн шөө.  Нэг их ариухан амьтан болох гэж бичсэнгүй. 


бичсэн: dadido | төрөл: 2011-01-24 өдөр 18:13
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

спортоо гэж

     Сагсан бөмбөг ба хөлбөмбөг.  Манайхны хамгийн их үздэг спорт.  Би сагс сайн тоглож чадахгүй, хөлбөмбөгийг бүр ч чадахгүй.  Гэхдээ нэг сонин юм харагдах юм.  Миний бодлоор сагсан бөмбөгийн хөгжил зогсчихсон юм шиг л санагдах юм.  Аль багад байсан Шак одоо тоглоод гүйж байх жишээтэй.  Шакыг шахах залуу гарч ирдэггүй л юм байх даа.  Нөгөө талаар бол спортынх нь онцлог юм уу даа.  Сагсан бөмбөг бага талбайтай амралтын цаг ихтэй байдаг нь тамирчдад ажлаа хийгээд явахад зүгээр байдаг байх.  Хөлбөмбөг хамгийн хурдан гүйх ёстой, техник сайн байх ёстой, хурдан бөмбөгөнд хүрэх ёстой, толгойгоо ажиллуулах ёстой гээд тамирчнаас нилээд их зүтгэлийг шаарддаг бололтой.  Энэ ч утгаараа хар залуугаараа хөлбөмбөгийн талбайд зүрх нь зогссон залуу тамирчид нилээдгүй дуулдах жишээтэй.  Хоёр өөр спортыг харьцуулж бичиж байгаа маань тэнэг санагдаж болно.  Гол санаа маань хөлбөмбөг бол үнэхээр хатуу спорт.  Контактанд орж байдаг спортын онцлог тэр юм уу даа.
     Сүүлийн үед бөх үзэхээ болиод нилээд удлаа.  Сайн бөхчүүд гарсан л гэх юм.  Даан ч би үзэхээрээ унтаад хэн түрүүлснийг нь мэдэлгүй дараа нь мэдээгээр мэдэх жишээтэй.  Үндэсний бөхөд залуу зургаан зааны үе шиг гоё барилдаан харагдахгүй юм.  Үнэндээ Сумъяабазар аваргын бие бялдар бөхчүүд дундаа нээлт болж байсан байх.  Одоо бол сайхан бие хаа байна аа байна.  Даан ч нэг л их хүчээр мунаглаж барилдаж байгаа харагдах юм.  Барьцгүй хавираа, хавсраа, хонгодох, тахимдах энэ тэр нүдний гэм бараг.  Нас хөгширсөн байсан ч гэсэн Гантогтох гарьдын   Мягмарсүрэн зааны "гарт эргэдэг" тэр барилдаан бас л гайхамшиг.  Өнгөрсөн зуны Ганбат арслангийн түрүү бол "залуу зургаан заан" гэж ийм л байсан юм гэдгийг харуулах мэт.  Зарим нэг хүний яриагаар бөх хөгжчихөөд бөхчүүд нь бие биенээ мэдэрчээд тийм болсон гэх юм.  Барилдаан гэдэг хэн нэгний "хий" дээр явагддаг мэт.  Хий харахгүй, хийг нь гаргуулж барилдахгүй байгаа бөх бол ер нь явахгүй дээ.  Манай үндэстний үлгэр тууль, уртын дууг сонсоод явахад цаанаа аливаа хүнд хэцүү зүйлийг хүчээр биш аргаар шийддэг ухаантай байсан мэт.  Жингийн хязгаар тавьдаггүй үндэсний бөхийн цаад философи нь чи аргаар барилд гэдэг зарчим юм уу даа.  Өндөр ч гэсэн Өсөхөө аваргыг намхан Сүхбат аварга цагтаа яаж "эдэлдэг" байлаа даа.  За за бичлэгээ дуусгая     



бичсэн: dadido | төрөл: 2011-01-18 өдөр 20:36
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив